Saturday, July 23, 2016

2015 оны 10-р сарын дунд үе Төрсөн Өдрийн Хүлээлт

         Төрсөн өдөр нь 12-р сарын 04-нд болох өдрийг тэсэн ядан хүлээж байгаа 3-н настай охин ааваасаа хэзээ миний төрсөн өдөр болох билээ, та надад ийм юм тийм юм авч өгнө шүү за гээд л асууж шалж гарна даа.

-Ааваа ааваа миний төрсөн өдөр яг хэзээ болох билээ?
-12р сарын 04-нд болноо миний охин,
-Аан тэр чинь 2 хоногийн дараа гэсэн үг тээ?
-Хэхэ үгүйдээ миний охин 12-р сарын ДӨРВӨНД шүү дээ, арай болоогүй байна,
-Тэгвэл тэр чинь ааваа ДӨРВӨН гэдэг чинь 4 хоногийн дараа гэсэн үг юм уу?
-Хэхэ үгүй миний охин сар гарангийн хугацаа байна, тун удахгүй миний охины төрсөн өдөр болоод зөндөө их гоё бэлэгтэй болно за.
-Ааваа та миний төрсөн өдрөөр БАБУУЛАЙ авч өгөөрэй тэгвэл
-Бабуулай гэж юу байдаг юм бэ?
-Хммммм тэр чинь аарцтай зайрмаг шүү дээ, та чинь мэддэггүй юм уу? Бас цөцгийтэй.
-За за аав нь авч өгнөө охиндоо.
-Аавдаа хайртай шүү, хөөрхөн шүү миний аав...

No comments: