Бид 4 нэг өдөр гэртээ нозоороод сууцгааж байлаа. Гэнэт Хамарууд нь үнэр мэдрээд Па Пү хэн унгав болоод л явчихлаа. "Хэн түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө" тэгэхээр чи УНГАСАН байна даа гээд л нэгнийгээ хэлнэ. Өнө-Хүсэл мах нээх идээд байдаггүй тэр өдөр мах идсэн байх нь. Инээчихгээд л инээдээ барьж ядаад л түнтийсэн юм сууж байна. "Аанхаа яг чи УНГАСАН байна даа" гээд л хаширыг маш хурдан олчихож байгаа юм. Ээж нь Пү Па гээд л.. Та нар болиочээ гээд л. Бөөн инээдэм болно.
Яагаад ч юм дуу шуутай унгас гаргахаар хүү маань учиргүй их инээхийг нь яана. Хааяадаа дуутай УНГАС аваад л хаячихна шүү. Тэр үед инээдээ барьж ядан инээнэ хаха гээд л, Ааваа та чинь одоо яаж байнаа? гээд л инээнэ, эмэгтэй хүүхэд харин өөр, Паах ямар заваан юм бэ гээд л...
Тээр нэг жил 2 хүхэд эхнэр маань ч сураггүй байсан, аав ээжтэйгээ хамт амьдардаг жаахан байсан үе л дээ. Пали дүү маань 2,3-р анги л байсан байх. Аав тэр 2 татаж унаталаа инээж байнаа, Ёо Ёо элэг элэг гээд л гэдэсээ бариад л хөхрөлдөж байлаа. Өрөө рүү нь яаваад ортол аав маань түрсиктэйгээ зогсож байлаа. Пали бүүр татаж унаж байлаа ХАХА гээд л... Харин аав нь сая унгасан чинь турсикээ урагдтал нь унгачихлаа гээд л бөгсөө харуултал хошного хавиараа турсик нь зад явсан байлаа. Бид 3 ч бараг цаг шахуу инээсэн байхаа. Ёоо энийг бичиж байхдаа би яг одоо инээгээд сууж байна. Тэр үед дүү бид 2 аавыг ямар хүчтэй унгаваа арай ч дээ ийм юм гэж бас байдаг юм байхдаа гэж бодоод тэрүүхэн үедээ итгэсэн байсан. Ёстой нэг хагарталаа инээнэ гэдэг чинь болсон доо. Дүү маань бүүр дахин дахин яриад л инээгээд байсан сан.
Харин аав суух гэж байгаад түрсикээ урсаныг УНГАСАН болгож дүүг инээлгэснийг сэмхэн надад хэлж бид 2 бас л хагарталаа инээж билээ. Ёоо ХАХА ХАХА
Унгас гэснээс бас нэг хөгтэй явдал санаанд орлоо. Зуныхаа амралтаар байнга хөдөө өвөө эмээ 2 дээрээ очдог байсан үе л дээ. (10н жилийн бага ангид байхдаа) Өвөө эмээгийн маань ач зээ нар тэнд нэг цуглана даа. Бөөн хөгтэй явдлуудар дүүрэн байдаг сайхан үе байлаа. Манай ээжийн ах нь Лхагва ах эхнэр Туул 2 хүүхдийн хамт хөдөө ирээд л наймаа хийнэ гээд яриад л. Өвөө маань за хүүхдүүд минь гарч ахдаа тусал. Хонины хашаанаас явж хонины УНГАС түүгээдэх шоколад өгнө гэж байна гарцгаа гээл хэллээ. Туул эгч "20кг нь 1 ширхэг SNIKERS шоколад шүү" гээд л. Цоомоо ах, Баяраа бид гурав ч ухас хийн гараад л авлаа.
Тухайн үед хэн нь тэгж асуусаныг яг одоо санахгүй байгаа болохоор Лхагва ахын охин Мөнхнарангаар орлуулчихъя. Цоомоо ахаа хашаанд хонинууд байхгүй байхад яаж УНГАСыг нь түүдэг юм бэ, бас УНГАС-ыг нь ямар саванд хийх вэ, тэр хонины УНГАС-аар яг юу хийдэг юм бэ, Муухай үнэртэй байхдаа? гээд л бас л татаж унаталаа инээлгээд Цоомоо ах Баяраа бид 3-ыг 3-н насаар залуужуулсан байхаа. ХАХА
No comments:
Post a Comment