Өнөө өглөө бид 3 бослоо, Ээж нь ажилдаа явлаа. Үжин өглөөний цай уумаар байна гэлээ. Гадаа дэлгүүрүүд бүгд хаалттай тул түүхий сүү авлаа. Өглөөний цай уух боломжгүй учираас өндөг шарж идээд бид 3 цэцэрлэгтээ явлаа. Үжин тараг уулаа. Пуужин Баяраагийн Бор арьст гаампыг интэрнэтээс үзлээ. Замдаа дэлгүүр орж гоё юм авахуулъя л гэлээ. Үгүй ээ гэлээ. Цэцэрлэгтээ өөр ангид явдаг учираас өнөөдөр хэнийг түрүүлж оруулах талаар улавчаа өмсөх зуур ярилцаж байтал Хүсэлийн ангийн хүүхэд гаднаас орж ирээд цаадахыг чинь хөөргөөд хаячихлаа. Хүсэлээгээ ангид нь оруулж өгчөөд Үжингийн анги руу явж байх зуураа цүнхээ гэртээ мартсаныг тэр гэнэт саналаа. Та миний цүнхийг аваад ир гээд уйлангаа алдлаа. Халаасаа ухаж ухаж нэг бохь гаргаад аавынхаа бохийг авчих гэлээ. Надад халаас байхгүй юм чинь би цүнхэндээ л хийнэ дээ. Та миний цүнхийг авчраад өг гэлээ. Ажилаасаа хоцрох маягтай байсан учираас миний хөөрхөн охин Куртканыхаа халаасанд хийчих гэж хэлээд арай гэж л саллаа даа.
No comments:
Post a Comment