Friday, July 22, 2016

Өнө-Үжингийн хөгжилтэй явдлуудаас-001

Намайг усанд орж байхад Өнө-Үжин:
-Ааваа та тамайг жаахаан байхад энэ угаалтууран дотор оруулдаг байсан тэ? гээд угаалтуур луу заалаа. Аав нь:
Хэхэ чи тэр жаахан байх үеээ тэгээд санаж байгаа юм уу хө гэхэд:

-Санаж байнаа, тэгээд би ийм жаахан байсан болохоороо ийн ийн гээд уйлдаг байсан шдэ. Гэж 2 алгаа хотойлгоод ирмэгээр нь нийлүүлээд надад үзүүллээ. (ёоо элэг аваад хаячих юмаа, гүйлгээ ухаантай гэдэгийг яаанаа, жаахан байсан нь ойлглмжтой, ийн гээд уйллдаг байсан нь ч бүүр ойлгомжтой шдэ гэж аав нь дотроо бодлоо)

-Тиймээ миний охин чинь жаахаан байсан шдэ гэж хэлэхэд:
-Ааваа та харин хэзээ жаахан байсан юм бэ?
-Аав нь 28 жилийн өмнө жаахан байсан шүү дээ гэхэд охин:
-Ааваа тийм үү би таныг жаахан байхыг харах байсан шдэ, хмммм гэж хэлээд аавыгаа сандраалаа.

Энэ үед Охин маань 4 настай байлаа..





No comments: