Saturday, July 23, 2016

Өнө-Үжингийн хөгжилтэй явдлуудаас-004

         Эхнэр маань усанд орж байхдаа намайг дуудаад нуруугаа үрүүлэхээр боллоо. Эхнэр дээрээ очоод нурууг нь үрж байхдаа: "Миний хань чинь сайхан амьтан шүү дээ" гээд үнсэхэд хажууд байсан охин маань: "Айн юу вэ ээж маань ямар амьтан байна уу айн?" гэж хэлээд хөх инээд хүргэв.

       Энэ өдөр ажилаа тарж ирэхдээ Бонжүр авсан байлаа. Хаалгаар орж ирэхэд надаас гоё юм авъч гэж хэлэхгүй намайг өөрөө ухамсраараа авсан гоё юмаа өгөх байхдаа гэж бодсон юм шиг урдуур хойгуур гүйгээд л, маргааш ямар хувцас өмсөхөө яриад л, сандал дээр гараад л, толины өмнө гараад л, чишкэнийхээ резнийг янзлуулаад л, маргааш плажныхаа дээр өмссөн цамцаа ангидаа очоод тайлна шүү за гээд л тэгээд гэнэт тэвчээр нь алдагдсан охин: "Ааваа та надад гоё юм авчирсан юм уу?" гэхэд нь аав нь авчирсан Бонжураа өгөхдөө: "За хүүхдүүдээ нүдээ аниарай" гэлээ. Хүсэлээ авсан юмандаа баярлаад явлаа. Харин охин нь уурлаад:"Гоё юм авна гэж байхад чинь ийм юм өгөөд байхдаа яадаг юм бэ, би ийм юм идэхгүй ээ"гэлээ. Юу авах ёстой байсан талаар аав нь асуухад: "Наадаг зурагтай бохь авмаар байна, Бабуулай авмаар байна" гээд байхаар нь төрсөн өдрөөр нь Бабуулай авч өгөхөөр тохиролцоод тайвширцгаалаа.

        Энэ үед бид 1-р хороололын цамба гарав худалдааны төвийн ар талын 14-р байранд амьдардаг байлаа. Амьдралын сайхан мөчүүд минь эхнэр 2 хүүхэдтэйгээ элэг бүтэн хамтдаа байх тэр үе минь билээ. Хөгтэй явдлуудаар дүүрэн хүүхэд бага насны хайр хүргэм сайхан дурсамжуудыг чинь аав ээж хоёр нь тэмдэглэсээр байна хайрт үрс минь. 

No comments: