Өнөөдөр ажилаа тараад гэртээ ирлээ. Өнөхүсэл ээжтэйгээ хамт хичээлээ давтаж дуусаад бид 3 нуугдаж тоголохлоор боллоо. Алга тэнгэрээ үзээд би 2 хүүхдээ олохоор боллоо. 10 хүртэл тоолоод "Болсон уу?" гэхэд "Болоогүй ээ" гэлээ. Өнө-Үжин том өрөөний хөшигний ард нуугдсан байсаныг би мэдсэн учираас дөхөж очоод гижигдлээ, хэхэ, бас дахин гижигдлээ. За түүнийг олсон чинь "Ямар хурдан олдог юм бэ" гэж уураллаа. Өнөхүсэл харин жижиг өрөөний ширээн доороос олоход нь "Намайг олохгүй байх ёстой байсан шүү дээ" гэж бас л гоношигонолоо. 2 дахь удаагаа харин Хүсэлээ нуугдсан хүмүүсийг олохоор болжээ. Үжинг шкафанд нуулаа би өөрөө 00-ийн өрөөнд орлоо. Хүсэлээ намайг хурдан оллоо. Үжингийн байсан шкафыг харин онгойлготол 2цагаан хөл ил харагдаж байсан болохоор Хүсэлээ: "Энэ байна өө" гээд оллоо. Харин Үжин өөрийг нь олох ёсгүй байсан гээд уураллаа. Тэгэхээр нь за аав нь чамайг олъё гээд худлаагаасаа олохгүй байгаа мэт дүр эсгэлээ. Том өрөөгөөр баахан явлаа. "Чи хаана байнаа, олдохгүй байна шүү, заза бууж өгье дөө, бууж өгсөөн гараад ирээрэй" гээд 10-аад удаа хэллээ. Харин тэр чимээ ч гаргасангүй. Харин яг энэ үед Хүсэлээ: "Ааваа та дүүг маань шкафнаас авраач дээ" гэлээ. Шкафны хаалгыг онгойлгоод арай гэж л түүнийг тэндээс салгалаа. Ховхрохгүй шүү. За тэгээд бид 3 үргэлжлүүлээд нүдээ боож тоголохоор боллоо.
Эрт урьдын цагт аав хүү охин 3 нүдээ боож тоголохоор болж гэнээ....
No comments:
Post a Comment