Thursday, September 15, 2016

Хайртай ээж нь Их Британи улсыг Мастер хамгаалахаар зорив

        Өчигдөр оройн хоолыг халуун ам бүлээрээ саппорогийн Бродвэй ресторанд идлээ. Огоо, эмээ өвөө, Шагай, Пали, Зула аниа нар нь хамт байлаа. Гадуур явж ажилуудаа хөөцөлдөв. Өглөө ээжийгээ гаргаж өгөхөөр сэрэхдээ тун хэцүүхэн бослоо. Ямар сайндаа Хүсэлээ: "Ээжээ би таныг гаргаж өгч амжихгүй юм шиг байнаа", гэж шал нойрмог юм нүдээ анилдуулан хэлж инээлгэв. Хайрт хань минь эрдэм өвөртөлөхөөр алс хол дайлаар мордлоо. Хожим миний сайхан үрс нь алс холыг зорин явахдаа аав ээжийнхээ дутууг нөхөж очоогүй газраар явах болтугай. Ухаантай эрдэм номтой сайн хүмүүс болоорой. Ээжийнхээ шийрийг хатаагаарай хэхэ. Ээж нь мунадаг шүү. 638 хүн өрсөлдсөнөөс 3хан хүн явах байсан ээж нь тэнцсэн юм. Авхаалжтай мунадаг бүсгүй шүү. Түрүүхэн хэдхэн цагийн өмнө Лондонд газардсан тухайгаа мэдэгдсэн. Кардифф руу яг одоо автобусаар явж байгаа байхоо. Хайрт минь хоол ундаа сайн идээрэй. Жаахан ханиад хүрсэн хөөрхий дөө, хүний газар битгий л өвдөөрэй дөө. Бид 3 нь сайн байгаа. Үжин аавдаа эрхлээд жаахан ширүүн дугарахаар цаашаа хараад л уйлчих юм. Огоогийн өгсөн 100К-г Хүсэлээ өөрөө хадгална гээд надад өгөхгүй байхлаар нь түрийвч авч өгье тэрэндээ хадгалаарай гэж хэлээд авлаа. Маргааш өглөөнөөс эхлээд Үжин маань төгөлдөр хуурын дугуйланд явахаар болсон. Өнөөдөр очиж бүртгүүлсэн. Хуур бэлэн, маргааш чадвал нэг сандал захиалгаар хийлгэхээр болж байгаа. Крисмассын баяраар уулзахдаа хэдэн ая ээждээ тоголож өгнө байхаа гэж найдаж байгаа. Аав нь маргааш заавал ажилаасаа чөлөө аваад хүүгийнхээ эцэг эхийнх нь хуралд нь сууна даа. Анхны эцэг эхийн хурал учираас аав нь ач холбогдол өгч байгаа. Бид 3 яг одоо унтаж байна. Хайр нь юмаа биччихээд унтана даа. Миний 2 талд намайг тэврээд унтаж байна. Охин аавынхаа мээмийг эмрээд л унтсан даа хөөрхий. Хайр нь 2.3 жилийн өмнө авч байсан хүүхдийн хүмүүжилтэй холбоотой хэдэн номыг маргааш ажил руугаа авч явж цайны цагаараа уншихаар болсон. Бас өдөр бүр нэг шинэ үлгэр цээжлээд орой унтахад нь угшиж өгч байхаар болж байгаа.

          За хайрт минь их юм сураад ирээрэй бидэн 3 нь та 2ыгоо (хаха заза жөүкинг) хүлээгээд сургууль хичээл ажилдаа мэрийгээд сайн сууж байнаа. Хэдэн паунд орсон байна дансанд чинь хаха. Гүүд лаак бэйбээ! Үнсэе! Оүнлий чиний Палдаахай бас 2 бэйбийс нь.

No comments: