Өнөөдөр охиныхоо шинэ жилийн баярын арга хэмжээнд нь костюм пиджак эрвээхэй зангиа зүүгээд очлоо. Ангийн нь хаалгаар намайг яваад ороход охин намайг хаараад ААВАА гэсээр гүйж ирээд тэвэрэн авлаа. Түүний дулаахан тэврэлт гаднаас даарч орж ирсэн хүйтэн жаврыг юу ч үгүй алга болголоо.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Wednesday, December 23, 2015
Monday, December 7, 2015
Bishguuriin duguilan
Ohin maani bishguuriin duguiland yawj baigaa. Unuudur ugluu eej n ajildaa yawahdaa bid 3iig sereej bosood hiisen shar budaatai tsai sharsan undug idcheed yawaarai gej sereesnii daraa nuguu 2 zulzagaa sereeh gej TV-ee asaagaad CARTOON NETWORK deer tawij duug n changallaa. Ter 2 ogt serehguy bsan uchiraas ochij unsej sereelee. Ujin serehguy aawiigaa tewreed jaahan untaadahay gej helee. Heseg zuur tewerch hewteed genet nuguuh chin aawaa neeree hurdan yawahguy bol Bishguuriin duguilangaasaa hotsorloo shde hurdan bosoy gej heleed nud n aniatai yum bosch irlee. Uridaas umsuh huwtsiig n beldsen baisan uchir gyals umsuullee. Huwtsaa umsuj baih yawtsdaa bid 3 hen hen yu yu ideh tuhaigaa yariltsaj uchigdur tsetserleg deeree yu yu hiisen talaar yariltslaa. Huslee ugluunii tsai uuna, Ujin harin shar budaatai tsai uuna gej baisnaa agaataigaa adilhan ugluunii tsai uulaa. Aawaa minii huwtsiig hurdan umsuuleerei bi hotsroh geed bn shde gelee. Tsaigaa uuchaad gaduur huwtsaa umsuud hurdan gegch n gartsgaalaa. Huselee medremjtei bolj bn. Aawaa ta uchigdur gertee untaj baihad irsen unuudr hurdan gertee ireerei gelee. Ujin harin aawaa ta nar baihguy bolohoos umnu zaawal ireerei nadad tsawuu awchraad minii titem deer shigtgee naaj uguurei gelee. Bid 3 albandaa unuudr iimerhuu yawlaa. Huselee uuruu huswtsaa solichihdog bolson uchiraas ulawchiig n umsuuleed angi ruugaa ordoo geed yawuullaa. Oroi uulzay aaw n ert harinaa hairtai shu udriig saihan unguruuleerei bye. Ujingiin huwtsiig solig ugchuud Bishguuriin duguilan ruu n oruulj ugluu. Si Si Lya Lya So So So geseer orloo. KISS YA BABIES!
Friday, August 21, 2015
Том болж байна
Та 2минь ямар хурдан том болж байнаа.
Аав нь ойрдоо маш их ажилтай та 2тойгоо тоглох ч завгүй байгааг минь сайн ойлгоно гэж найдаж байна. Ирээдүйд 2 сайхан үрээ сайн боловсрол эзэмшүүлж сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд аавд нь өнөөдөр ажилаа сайн хийх шаардлага байгаа. Аав нь та 3таа ямар их хайртайг сайн мэдэж байгаа байхаа. Ээж нь чихний мэс засалд ороод толгойндоо боолттой байгаа. Аав нь та 2-ынхоо ярьж сэтгэж мөн гаргаж байгаа үйлдлээр чинь ямар хурдан том болж байгааг анзаарсан. Нэг л мэдэхэд аав нь 40нас хүрчихсэн, нэг л мэдэхэд та 2 минь том хүн болчихсон байхыг сая би анзаарч хараад за одоо яах вэ гэсэн асуултгүйгээр амьдрахыг хүсэж байгаа учираас аав нь өөрийнхөө хийх ёстой зүйлсээ та 3ынхаа төлөө хамгийн сайнаараа хийх болно. Нэг л мэдэхэд гэдэг ухагдахуун миний бидний амьдралд байхгүй байгаасай гэж би хүсэж байгаа. Хэсэг хугацаанд энд юм бичилгүй жаахан тоосонд даруулсан байсныг сая арчиж зүлгээд өглөө. Ирэх жил агаа нь 1-р ангид орно шүү дээ. Өнөөдөр ээж чинь над руу утсаар яриад хүүхдүүдээ цэцэрлэгт бүргүүлэе гэж хэлсэн. Охиноо нэг анги алгасуулмаар байна. Хүүгийн маань хувьд цэцэрлэгт явж буй сүүлийн жил шүү. хэхэ
Аав нь хүүхдүүдийнхээ амьдралынх нь сайхан мөч бүхэнтэй нь үргэлж хамт байх болно.
Thursday, May 28, 2015
Би гоё юм авахуулмаар байна
"Сайхан амарсан уу? Босоорой аавын сайхан үрүүд минь. Өглөө болчихлоо шүү, цэцэрлэгтээ явах цаг болсон шүү. Хөөрхөн ээж нь амттай сайхан өндөг шарсан байна шүү. Босоод өндөгөө идчээд цэцэрлэгтээ явах замдаа аав нь дэлгүүр ороод гоё юм авч өгье" гэж аав нь хэлэхэд, заримдаа за тэгье ааваа, гээд л бушуухан босоод л ирнэ. Орой нь орой унтсан орой босохгүй, сэрэхгүй, сэрсэн ч муухай ааштай, юм болгонд үгүй гэж хариулна. Хүсэлээ сүүлийн үед нэг удаа хэлүүлж хийхгүй 5-6 удаа хэлүүлж байж ямар нэг зүйлийг хийдэг болсон. Заавал хүнийг уурлуулж, сүүлдээ бүүр орилж байж хийлгэнэ гээч. Харин өнөөдөр бид 3 гэрээсээ их л цоглог гарч ирээд гэрийн хажуугийн тоосгон улаан дэлгүүр ороход Хүсэлээ бохь авахууллаа, Үжин ханиалгаад байгаа болохоор чихэр жимсний төрлийн юм аав нь авч өгөхгүйгээ хэлэхэд эрс эсэргүйцэж байгаагаа дуу хураалтаар илэрхийлж таг дуугүй боллоо. Аавынх нь машин өнөөдөр явдаггүй өдөр учираас миний охин аавынхаа авч өгсөн бамбарууштай печенийг аваад явчихаа аав нь дээрээс нь боодол бохь нэмж өгье гэж хэлээд, сүүлдээ за чи өөрөө тэгвэл юу авахаа хэлээдэх гээд хэлдэггүй, ядаж байхад дэлгүүрийн худалдагч аймар чихэрлэг муухай гаатай чихэрийг харуулаад энийг ав энийг ав гээд болдоггүй сүүлдээ авсан бохь печенээ өгье гээд шууд тэврээд гарлаа. Шартай охин гудамжаар нэг ориллоо, цэцэрлэгтээ орчоод намайг улавч өмсөж байх хооронд дэлгүүр орно гэж гарч гүйхгээд болдоггүй. Явуулахгүй гэж хэлээд зогсооход цэцэрлэгээр нэг ориллоо. Ангид нь оруулаад авсан юмнуудаа өгөхөд газар шидэж хаяаад уйлж гарлаа. Өөрөө хувцсаа тайлаад ороорой гээд явах гэтэл сая нэг бууж өгөөд ааваараа хувцсаа солиулмаар байна шдээ гээ бохио аваад ашгүй нэг орлоо.
Охин минь намайг чамд хэтэрхий зөөлөн хандаж байгаад ч юм уу, эсвэл хэтэрхий хатуу хандаж байгаа ч юм уу мэдэхгүй аль нэг талыг хэтрүүлж байгаад уучлаарай. Аав нь чамайг юмны учирыг ойлгодог болохоороо аавынхаа бичсэн зүйлийг уншаад бага байхдаа тэгдэг байсан байна, нээрээ энэ чинь аав охиноо хэт давруулж байсанаас болж охин нь ийм зан гаргадаг байсан байна, эсвэл аав хэтэрэхий хатуу ханддаг байж хэмээн дүн шинжилгээ хийгээд амьдралдаа ухаалаг хандаасай гэж хүсэж байгаа юм шүү. Миний охин том болохоороо ухаантай, царайлаг, хөөрхөн, халамжтай, боловсролтой сайн хүн болно доо.
Wednesday, May 27, 2015
Төгсөлтийн баяр
Жил бүрийн 5-р сарын сүүлээр цэцэрлэг нь төгсөлтийн баяр хийж ээж аав нар нь очиж үздэг нэг ёсны багш хүүхдүүдэд өнгөрч буй жилд юу зааж сургасан талаар урлагийн тайлан тавьдаг юм. Хүү маань замын цагдаа болж ангийн найзуудтайгаа дуу дууллаа. Аав нь камергүй утас барьж байсан, Айпадаа Санчир найзынхаа машинд орхиод яармаг явуулчихсан болохоор хүүгийнхээ дуу дуулж байх үед нь бичлэг хийье гэж бодоод тоглоомын талбай дээр байсан залууг гуйгаад бичлэг зураг авхууллаа. Охин маань харин эрвээхэй болоод Эргэлдэнхэн нисээрэй эрвээхэй эрвээхэй, наадан наадан бүжээрэй гэдэг дуу дуулах болоод Хархорин зах орж 3500Төгрөгөөр эрвээхэйний далавч, эвэр, дохиур авч өглөө. 2 өөр өдөр болсон учираас аав ээж 2 нь ажилаа зохицуулаад аав нь хүүгийнхээ, ээж нь охиныхоо концертонд очсон юм. Сэтгэл хангалуун сайхан байсан. Ээж нь өчигдөр хамт үзье гэхэд нь аав нь ажил ихтэй амжсангүй шүү. Гэхдээ бичлэг үзсэн хөөрхөн байна лээ миний охин бас гоё дуулж байна лээ.
1994-1995 оны шинэ жилийн баяраар аав нь цэцэрлэгт байхдаа алиалагч болж байснаа тод санаж байна. Ээж аав 2 минь савхиар куртик дээл моо хийж зардаг байсан үе. Хачин сайхан хувцас хийж өгч намайг хэн ч харсан алиалагч байна гэж шууд хэлэхээр шар хувцас өмсөөд ватум цаасаар хийсэн боловч яг л жинхэнэ гэмээр 2 нүдний дуран, эрээн алаг малгай зэргийг урамтайгаар өмсөж алиалан тоглолтоо хийж байх яг л тэр үед хүүхдүүд инээлдэн шоолж байхыг харсан 7 настай хүүгийн сэтгэлд үлдсэн дурсамж өнөөдөр хүүхэдтэй болоод мэдэрч байгаа аавын сэтгэлд аав ээж маань тэр үед ямар их баярлаж байсан болоо гэж бодохоор сэтгэл хөдлөм байна. Аав маань үсэглэлийн баяраар надад Ё үсэгтэй малгай хийж өгч билээ. Аав маань ямар нэгэн баяр ёслолоор дандаа л надад өөрийнхөө гараар урлан хийсэн хувцас хунар баг маскийг өмсөгдөг байлаа. Уран бүтээлч гэр бүлд өссөн үран бүтээлч хүү өнөөдөр бас хүүдээ гэрлэн дохио хийж өгч гэр бүл хүүхдүүдээ баярлууллаа. Амьдралын амттай сайхан мөчүүд өдөр өдрөөр урсан одож нэг л мэдэхэд хүү маань эцэг болж хүүтэйгээ тоглох, хүүдээ маск хийж өгөх тэр л үе хэзээ нэгэн цагт ирэх болно. Миний хүү сайн аав болоорой, миний охин сайн ээж байгаарай. хэхэ
Төгсөлтийн баяр хүүхдүүдийн маань цэцэрлэгт ёслол төгөлдөр сайхан боллоо.
Wednesday, May 6, 2015
Буяа Сарнайгийнх бол FINGER FAMILY
Гэр бүлийн найз Буяа Сарнай 2-ын минь 3дахь үр нь төрж түүнтэй зэрэгцээд Монгол улсын 3сая дахь иргэн төрж бид 3саяуулаа болцгоосон юм. МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Төгстөгөлдөр хүүтэй хамт олон хөөрхөн охид хөвгүүд 3сая дахь иргэнээр адилтгаж батламж гардан авч Монголын минь ирээдүй болсон эдгээр үрсийг минь сайхан ирээдүй хүлээж байгаа билээ. Фэйсбүүкээр л түүнийг харж байсан очоод харсан гэр бүлийнхээ хамгийн царайлаг нь байв. Замдаа явж байхдаа бид 4 тэдний хүүхдүүдийнх нь тухай ярьж байтал хүү маань: Aавыг нь хэн гэдэг билээ? Буяаа, ээжийг нь хэн гэдэг билээ? Сарнай, ахыг нь хэн гэдэг билээ? Бондгор, Эгчийг нь хэн гэдэг билээ? Азжаргал, аан дүүг нь хэн гэдэг билээ? Төгстөгөлдөр. Хүүеээ ааваа ээжээ энэ чинь "Finger Family" байна шүү дээ гэж хэлээд ха ха инээгээд бөөн баяр болж ямар гоё юм бэ, "Finger Family" гэдэг юм байна.
Миний өсөж төрсөн гэр бүл бас л Finger Family байсан юм. Аав ээж, би, эмэгтэй дүү бас эрэгтэй дүү. Олуулаа байх үнэхээр сайхан. Хөдөө өвөө эмээгийндээ зуныхаа амралтаар очиж хамаатнуудынхаа хүүхдүүдтэй олуулуу бужигнаад гоё байдагсан..
2 найз маань 3дахь хүүхдээ гаргаад 3 сар өнгөрчээ. Буяа маань ажил ихтэй биднийг очиход байгаагүй ч хамт байсан юм шиг л гэрийнхээ хоймроос хараад л сууж байлаа. Гэр бүлийнхээ зургийг гоё жаазанд хийгээд аз жаргалаар дүүрэн биднийгээ угтсан юм. Удаан уулзаагүй найзтайгаа уулзахад үнэхээр сайхан байлаа. Амттай сайхан хоол хийж өгч эмээг минь бодогдуулам хоол шиг сайхан цайг нь уугаад нойр хүргэтэл алжаал ядаргааг минь тайлах шиг л болсон юм. Ажил төрөл, хүүхдүүд, найзуудынхаа тухай ярьснаас гадна Бурханы гайхалтай бэлэг болох Төгстөгөлдөр хүүгийн тухай зөндөө ярьлаа. 2хон цагийн өмнө төрчихсөн бол 70 сая төгрөгтэй болчих байсан юм даа гэж гомдоллоогүй, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг найзын минь сэтгэл агуу юм. Энэ жил байртай болно шүү гэж хэлж байгаа Буяагийн минь итгэлээр нь болох болтугай. Тэр 2 маань өөрсдөөсөө царайлаг хөөрхөн хүү төрүүлж Бондгор агаагийнх нь хайралсан нэрээр Төгстөгөлдөр гэж нэрэлжээ.
Сайхан гэр бүл халуун дулаан уур амьсгал амар тайвны хамтаар биднийг угтан авахад хүйтэн салхитай зэврүүн өдөр байсан ч дулаацах шиг. Найзын минь нүднээс хайрын гал бадарч, аз жаргалаар дүүрэн байхыг Honey бид 2 харсан юм.
FINGER FAMILY-даа аз жаргал хүсье!
Бомбоор, кукумбер, сусумбэр, көөкөмбээ
Өргөст хэмх улаан лоолийг монголчууд огурцы помидороор нь хэлээд заншсан билээ. Огорцы Бомбоор гэж охин маань хэлэхэд хүү маань бүүр ч муу хэлж байна. Бид хэд улаан лооль өргөст хэмх үрслүүлээд анхныхаа навчсыг хараад бөөн баяр болцгоож, Ааваа тэрийг хардаа улам том ургаж байна, улам бүр өндөр болж байна гэхийг нь сонсоод урам орж Огоо эмээ өвөөгийнх нь амьдардаг Өлзийт хороололд аваачиж хүлэмжинд тарих итгэл улам бүр нэмэгдмэн юм.
Намайг жаахан байхад аав ээж 2 минь Орос руу наймаа их хийдэг байсан болохоор хөрш улсаас гоё гоё юм их авчрахын хажуугаар орос эмээ өвөө 2-оосоо хүнсний ногоо тарих эрдмийг суралцаж ирээд СХД-ийн 21-р хорооны Ар гүнтэд төмс хүнсний ногоо тарьсан жил би 2-3р ангийн л хүүхэд байсан санагдаж байна. Миний санаж байгаагаар төмс, манжин, лууван, сонгино, байцаа, цэцэгт байцаа, хүрэн манжин, вандуй, чинжүү, огурцы, помидор, баклажана буюу хаш, шигуа зэргийг тарьж тээр жил арвин их ургац хураан авч бусад хүмүүс манайхыг зорин ирж хүнсний ногоо худалдаж авдаг байснаас гадна туршлага судлахаар дэвшил трейдийнхэн хүртэл ирдэг байсан юм. Төмс тарих үеэр оюутан залуусыг дайчлан зуны хөдөлмөр зуслан хийж ногоогоо хураах үед найз нөхөд ах дүү нараа дуудан хөдөлмөрийн үр шимийг амтлахын дээдийг тэр л үед би мэдэрсэн юм. 20*30метрийн хэмжээтэй том хүлэмж бариад өргөст хэмхийг тарихад гарын алганаас 5-6 дахин том навчис саглайж урган, хүний өндөрөөс өндөр гүн ногоон өнгөтэй мод аятай бутлаг ургамал ургаж, өглөө оройдоо 20-20л ус ууж 3 хоногтоо л гэхэд нэг бутнаас 10кг өргөст хэмх хурааж авдаг байсан үе өчигдөр мэт санагдана. Аав ээжийн минь хийсэн хөдөлмөр талаар өнгөрөөгүй юм. Би энэ зүйлийг нүдээрээ харахдаа Бурхан хөдөлмөрч гарыг шагнанаа гэдэг үг санаанд минь бууж хүнсний ногоо тарихтай холбоотой зүйл ярианд минь орж ирэх үед хэн ч байсан хамаагүй бахархалтайгаар ёстой л нэг нүдэнд нь харагдтал нь ярьж өгнө дөө. Миний жаахан байсан тэр үед 20литрийн савтай усыг арай хийн дааж ядан өглөөний нар уулын цаанаас гарч ирэхээс өмнө ажилсаг хэдэн ах нартайгаа уралдан усалдагсан. Оройн нар уулын цаагуур ормогц дахин 20л усаар бут болгоныг ундаалдаг байж билээ. Өргөст хэмхийн үрсэлгээ зардаг хүмүүсээс үрсэлгээ худалдаж авч байсан тэр өдрийг би сайн санаж байна. Модон хайрцаганд үрслүүлсэн 1000 гаруй үрсэлгээг худалдаж аваад өөрсдөө барьсан саруулхан хүлэмжиндээ, энхрийлж бэлдсэн хонины бууцаар амталсан зөөлөн хөрсөнд суулгахад үрсэлгээнүүд 7-8см өндөртэй байсан болохоор хүлэмжин дотор хэн байгааг тодхон хардаг байлаа. Харин сар гаруйхан хугацааны дараа цагаахан, саруулхан хүлэмж битүү ногоон болж хэнийг ч олж харахааргүй болсон байв. Бид нуугдаж тоголдог байсанаар барахгүй ширэнгэн ойд юмаа гээвэл олдохооргүй тийм л гайхалтай гэмээр ургуулж тарьж чадсан аавын минь хөдөлмөрийг хүмүүс ирээд харах бүртээ гайхан шагширдаг байв. Ногоон хүлэмж тун удалгүй шар ирээн болж анхныхаа хэмхүүдийг өгч эхэлж байхад томроогүй байхад нь хулгайгаар тасалж идээд загнуулдаг байж билээ. Харин сүүлдээ өргөст хэмхийг идэхдээ 1,5см зузаан хальсалж зөвхөн голын зөөлөн амттай хэсгээс 2 хазаад л хаячихдаг ч үе байлаа. Зарим бутнуудын навч дэндүү том болж ургаад доор нь ургасан байсан хэмхийг харалгүй хураахгүй явсаар байгаад хулуу шиг томорсон аварга хэмхнүүд ч хүмүүсийг гайхшруулдаг байлаа. Ойр хавийн хүүхдүүд орж харая л даа хэмх идье л дээ гэж их гуйдагсан. Нууцаар үзүүлж гоё юм үзүүлсэн баатар болж, хэмх идүүлснийхээ хариуд бүүр эрэлхэг баатар болно гээч. Сүүлдээ хурааж дийлэхгүй болтолоо ургасан юм. Хураасан ч борлуулж дийлэхгүй болтлоо ургасан юм. Баянзүрх хүнсний зах дээр 2 даавуун торонд хэмхнүүдээ хийгээд 1кг-ийг нь 100 төгрөгөөр зарчаад баярлаж байсанаа би их тод санадаг юм. Сүүлдээ зарагдахгүй болохоор нь улаан манжингаар өнгө оруулаад хэмхний варенье хийсэн чинь яг л нэрс идэж байгаа мэт байдагсан. 200литрийн Поошигонд огурцыг дараад өвөл гаргаж ирээд идэхэд хачин сайхан амттай байдаг байлаа. Ээжийн минь дарсан маринадны уусмалтай хэмхнүүд бүүр тасархай амттай байдаг байсныг та төсөөлөх ч үгүй байна. Жинхэнэ орос бабушкагийн хийж дарсан шиг л байдаг байлаа. Тарьсан хүнсний ногоонуудаараа амттай сайхан хоол, салат, амттан зэргийг хийж хавийн эзэгтэй нартай жор юмаа хуваалцаж гаднаас дарсан огурцы, дунайский салат худалдаж авч үзээгүй дээ.
Өвөө эмээгийнх нь гайхшрал төрүүлэм энэ түүхийг би удахгүй та 2-тоо ярьж өгнөө. Үрс минь хүн яг зориод түүнийхээ төлөө зүтгэвэл биелэгдэшгүй зорилго, бүтэшгүй санаа, боломжгүй зүйл гэж ҮГҮЙ билээ.
Жижигхээн, чигчий хурууны хэмжээтэй адил бяцхан хэмх ургасан ч надад хамаагүй ээ, та 2тоо хөдөлмөрийн үр шим гэж юу болох, ногоо хэрхэн ургаж бие болдог, Үр гэж юу болохыг л ойлгуулах зорилготой юм шүү. Өргөст хэмх Ургахгүй байсан ч хамаагүй ээ, та 2 минь харин маш сайн Ургаж маш сайн боожиж байгаа болохоор сайн хүн болно гэдэгт би бат итгэлтэй байдаг.
Tuesday, March 31, 2015
DESANT
Онеедер надаас их тэвчээр гарсанд би еертее баяртай байна. Охин ээжийгээ гарсан даруйд л би ээжээрээ хvргvvлэх байсан юм хэмээн уйлж гарлаа. Тvvнийг уйлж байх явцад аав нь юу ч дуугарсангvй. Ээжээрээ хvргvvлэх тухай байсан яриа сvvл рvvгээ тvvнийг хувцаслаагvй тухай болон хазайв. Одер бvр ямар нэгэн шалтаг шалтгаан гаргаж ирж нээнтэглэж байгаад аргадуулж ааваараа гое юм авахуулдаг vеээ санаад байх шиг байгаа юм. Бид 3 хувцаслаж дуусаад албаныхаа зvг рvv явж байтал охин надаар vvрvvлмээр байгаагаа уйлагнаж хэлэхэд нь аавын охин аавтайгаа хvн шиг яриараарай гэж хэллээ. Жишээ нь ааваа би тэгмээр байнаа ч юм уу гэсэн чинь ааваа би тэгмээр байнаа гэдэг байгаа. Тэгмээр байнаа гэдэг чинь жишээ юмаа миний охин. Чи яамаар байгаагаа хэлээч дээ гэсэн чинь ааваа би танаар vvрvvлж болох уу гэж хэлээд vvрvvллээ. Бид хэд цэцэрлэгийн хаалгаар орж 100тегрегний vнэтэй улавчнаас цемеерее авч емсеед Хvсэлээгийн анги руу адуу шиг давхилдлаа. Аавыгаа нуруу талаараа харж гvйхийг тэр 2маань хараад хаха инээлдэнэ. Бас беен баяр. Агаагаа ангид нь оруулж хувцсыг нь тайлуулж бас гутлаа яаж тайлахыг зааж егчеед тэнгэрээс буусан дисант 2цэрэг цэцэрлэгийн баруун жигvvрт байрлах 2-р давхрын нэг ангийг хэвийн эсэхийг шалгалаа.
хамт унтана
Охин маань аавтайгаа хамт унтана гэсээр надтай хамт унтах юм. Харин хvv маань дvvтэйгээ унтахгvй аавтайгаа унтана гээд миний негее талд унтах юм. Том байранд орохоороо тус тусад нь ерее гаргаж егч унтуулаад хайртайгаа хамт тvvнийгээ тэврээд унтаж байх юмсан. Ечигдер шене би нам унтлаа. Охин маань орондоо шээчих вий дээ гэж бодоод тvvнийг шене сэрээхэд тэр сэрсэнгvй, шээсэнгvй харин шене орондоо ахиад л шээсэн байлаа. Унтахын емне заавал шvдээ угаана шvv, угаахгvй бол шvдэнд чинь хорхой vvрлэнэ шvv гэж хэлснээс хойш xvv маань байнга угаадаг болсон. Шvдэн дотор нь хорхой vvрээ засаад аймшигтайгаар инээж дуу муу дуулаад бvжиглээд байдаг бичлэгийг xvv маань ахиж vзэхээргvй, ахиж чихэр шоколад идэхээргvй, ахиж шvдээ угаахгvй байхааргvй болтлоо сайн ойлгож жигшсэн юм. Тэр дууг тавихад бvvр уйлдаг болсон гээч.
Яс толгой
Хvсэлээ хvvгийн толгой нь евдвж бид 4ечигдер СХД-ийн хvvхдийн тvргэнд очиж vзvvлээд эм бичvvлж авлаа. Хэд хоногийн емне хашааны завсраар жижиг биетэй жаалын араас дагаж гараад толгойгоо гацааж чихээ таслахаа шахсан тухай надад ярьж егч инээлгэлээ. Толгой евдввд байна гэхээсээ илvv тэр яс евдеед байна гээд байхаар нь их наран явж Шоовдор гуайгаар толгойг нь бариуллаа. Харин енеедер еглее халуунтай байсан болохоор тvvнийг цэцэрлэгт нь хvргэж егелгvй буурай евее эмээгийнд нь аваачиж еглее. Харин Vжинг цэцэрлэгт нь хvргэж еглее. Ээжийн шарсан ендгийг амтархан идэж vлдээсэн шоколаднаас 2дервелжинг идээд цэцэрлэгтээ явахдаа уйлахгvй гэдэгээ амаллаа. Бид 2хувцсаа емсеед ангидаа очиж буцаагаад хувцсаа тайлж орохын емне ээжээсээ гое гое юм авч буй хvvхдийг хараад тэр надаас ааваа надаа гое юм егееч гэж асуухад нь миний охин тvрvvхэн шоколад идсэн шvv дээ гэсэн чинь нээрээ тийн шдэ гээд цогин анги руугаа гvйлээ. Хvv маань еерийнее хийсэн танкнуудыг уутанд хийгээд авч явсан юм.
Wednesday, March 25, 2015
Аавын хайртай vрс минь битгий намайгаа бухимдуулаач
Аавын хvv шортоо емссен vv? Омссеен ааваа тэгээд цэцэрлэгтээ явахаасаа емне ээжийнхээ хийсэн печенийг идээдэхье. Би даараад байна шvv дээ ааваа хенжилее немермеер байна емдее емсехгvй ээ, гэж охин хэлнэ. Очигдер гадаа найзуудтайгаа тоглоод емдее заваартуулж хаясан учир жинсэн емд емсеж буй агаагаа хараад дvv нь би бас жинсэн емд емсье л дее гэхээр нь ганган хvvхэн хавар намараа хее гэж хэлээд цасны емдийг нь емсvvлээд явлаа. Ээжийнхээ хийсэн амттай сайхан печенид дуртрай гэж жигтэйхэн. Ажлын цаг эхлэх гээд байгаа учираас хурдан гэрээсээ гарахын тvvс болсон аав нь охиноо эрхлээд босохгvй байсан тул загнаж уйлууллаа. Дандаа намайг ингэж уурлуулах шаардлага та нарт байдаг юм уу гээд ширvvн дуугарахад хvv маань ааваа тэгээд орхичихоочээ гэлээ. Юм идэх, уух, бие засах, ТВ vзэх, хувцсаа емсех, босох, сэрэхээс авахуулаад хаалгаар гарах хvртэл ямарваа нэгэн саадтай байх юм. Дандаа л маргалдах юм, уйлалдах юм, инээлдэх юм, еер еер зvйлс тохиолддог учир сонирхолтой санагдах байх, гэхдээ надад миний 2vрсийн минь яс руу янгинатал хатгах мэс мэт уйлах чимээ тайван бус байлгах юм. Хааяаа би ууралчих юм, загначих юм, орилчих юм. Ингэмээргvй байна, би та 2ыг загамааргvй байна бас ууралмааргvй байна. Ганцхан насны биш олон насны зерvvтэй байсан бол хоорондоо хэрэлдэхгvй зодолдгvй байсан байх болов уу ч гэж хааяаа бодно. Та 2 хоорондоо битгий хэрэлдэж зодолдооч дээ, агаагийнхаа толгой руу нь битгий зохь, дvvгээ битгий зод. Бие биенээ хайрла. Та 2ын минь маргалдаж буй гол шалтгаан нь юмаа булаацалдах, бие биенээсээ харамлах, юмсаа булаалдах зэрэг нь юм. Боличихооч дээ. Хэхэ. Одооноос би та 2ыг ахиж загнамааргvй байна. Обручкаа урд едер нь мартаад надаар ангидаа хvргvvлсэн учираас енеедер мартахгvйн тулд аваад явсан ч надаас анги руугаа орохорс емне гое юм нэхлээ. Аавдаа эртхэн хэлсэн бол аав нь гое юм авч егех л байсан шvv дээ. Ээжийнхээ хийсэн печенийг аваад орчих гэхэд no гэлээ, чамдаа егех бохь витамин аавд нь юу ч алга байна шvv дээ чамдаа орой гое юм авч огье гэхэд oh no гэлээ. Надаас тас тэвэрчихээд салдаггvйээ. Халаасаа ухаж тvлxvvpнийхээ оосорноос жижиг тэгш ус салгаж аваад еглее. Аавдаа орой буцаагаад егеерэй гэхэд за ааваа гэж хэлээд инээгээд орлоо доо.
Monday, March 16, 2015
Цэцэгний охин
Охин бид 2 элсэн чихэрний цэцэг vрслvvлээд vндэс нь ургачихаар нь хар шороонд суулгахаар шийдлээ. Тvvнд минь энэ ажиллагаа таалагдана гэж би итгэж байсан юм. Таалагдахаар барах уу даа. Тэр минь их баярлаж ахиад цэцэг таръя л даа гээд байхаар нь хавар болохоор хэдvvлээ ергест хэмх, улаан лооль vрслvvлж байгаад Олзийт хороололд очиж тарих уу гэхэд тэр одоо хавар болчихсон л байна шvv дээ ааваа гэхэд арай болоогvйг тайлбарлаж еглее. Харин одоо 2лаа vрсэлгээ хийхэд юу юу хэрэг болохыг бичье гээд бичлээ. Vрсэлгээ хийх савнууд, vрнvvд, хонины 2жил болсон бууц буюу хоргол чи хоргол бууц гэж юу байдгийг мэдэх vv гэж асуухад мэдэхгvй шдээ ааваа гэлээ. Тэр бол хонины баас гэсэн vг гэж хэлэхэд тэр за тэгвэл бичиж байгаа юмандаа та гахайны 2жил болсон баас гээд биччих гэж хэлээд намайг арагшаа савж унаад гэрийнхээ паарыг толгойгоороо хагалтал инээлгэлээ хаха. Хегжилтэйг нь яаанаа. Огурцы помидорны vр авна за байзоо еер чинь юуны vр авах билээ гэтэл тэр мандарины vр аваад мандарин тариад гое мандариныг Хvсэлээтэйгээ хамт идье тэгэх vv ааваа гэлээ. Ишш охин минь дээ мандарин чинь халуун оронд ургадгийм шдэ гэхэд тэр манай гэр халуун л байна шдэ тээр та хараач халуун байна гэж хэлээд намайг савж унаад хергегчнийхее хаалгыг хелеерее хонхойлготол инээлгэлээ ход ход ход.
Цэцэрлэгийн жирийн нэгэн еглее
Ойрын едрvvдэд аав нь 2хvvхдээ еглее бvр цэцэрлэгт нь хvргэж егч байгаа. Терийн албаныханы цагийн еерчлелтеес болж цэцэрлэгийн хаалга 8цагаас нээгддэг болсон учир ээж нь хvргэж егех боломжгvй болсон юм. Хеерхен ээжийнх нь ажил нь 8аас эхэлдэг юм. Харин орой ажил нь 5аас тараад та 2ыгоо ээж нь авч байхаар тохиролцсон юм. Сургуулийн хvvхэд шиг vvргэвч vvрээд ангидаа орсон ч гvнжийн титэм зvvсээр хар туфлээ емссеер орлоо. Онеедер бараг анх удаа гэх vv дээ Хvсэлээ дvvгээ эхлээд хvргэж егье л дее гэсээр Vжинг тvрvvнд нь оруулж еглее. Харин Vжин агаагаа тvрvvлж егдег биздээ гэж нэг хэлж vзлээ. Харин бид ухрах замгvй урагшилсаар уйлагнах дууг чамд гое рэзинэн чихэр егсен биздээ гэсэн vгээр дарж оруулсан юм даа. 3-4хэн сарын емне аав нь 2 vрээ 2ланг тэврээд гvйдэг байсан ч овлийн зузаан хувцас цагаар минутаар осеж байгаа та 2ыгоо дийлэхээ байж агааг нь хетлеед дvvг нь тэврээд хvргэж егдег болсон. Та 2ыг хувцаслах гэж , арай гэж хувцасласан vрсийнхээ хувцсыг буцаагаад тайлах гэж аав нь их л хелрех юм. Та 2ыгоо хvргэж егчихеед ажил дээрээ яг 9н цагаас емне ирдэг юм. Орой ааваа та намайг еерее аваарай эсвэл ээжийгээ ирж аваарай гэж хэлээрэй ойрд дандаа л Паали авах юм байна шдээ гэж Хvсэлээ гомдоллоно. Очигдереес манайх шинэ охинтой болсон тvvнийг Оюундарь гэдэг. Манайх шинэ охинтой болсон тvvнийг Оюка гэдэг чиний аниа чинь шvv за юу гэхэд тэр би еерее том аниа шдээ гэлээ. Бидний аз жаргалаар дvvрсэн инээд хеереер бялхсан амьдралын нэгэн шинэ еглее ийнхvv эхэллээ.
Tuesday, March 10, 2015
Эмнэлэг рүү 2 дахь удаагаа явав
Үжин ханиалгаад тэр нь намдахгүй бараг 14 хоног боллоо. Өглөө ажилдаа явахаас өмнө эмнэлэг ороод үзүүлэх санаатай 2 хүүхдээ аваад явтал эмнэлэг 8:30с ажиллана гэж байлаа. 8:30с цэцэрлэг хаалгаа барина. Харин миний ажил 9:00с эхэлнэ. За тэгээд л шууд цэцэрлэгийн зүг яваад тэр 2-ыгоо хүргэж өгөөд ажил дээрээ очиж баахан хурал энэ тэр хийж хүмүүстэй уулзалт ихтэй өдрийн нэг байлаа. Харин ашгүй яг цайны цаг дөхүүлээд охиноо ирж ав маш их ханиалгаад байна гэсэн дуудлага хайртаас минь ирж охиноо авахаар очтол ганцаарахнаа унтаагүй шовойтол намайг хүлээгээд сууж байлаа. Хараад л түүнийгээ тэврэн авч аав нь охиноо санасан шүү гэтэл хүзүүгээр минь тас тэврэн би ч бас санасан ааваа гэлээ. 2лаа эмнэлэг явж үзүүлье гээд аваад явлаа. Тэр маань 3 week-ийн өмнө Элбэгзаяа эмч дээрээ ирж үзүүлэхдээ амар сайн байна уу та сар шинэдээ сайхан шинэлсэн үү гэж хэлээд эмчийнхээ хайрыг татаж онц охин гэсэн дүн авсаан. Эмч нь тухайн үед дуудлагаар яваад ирэх замд нь түүн рүү мсж бичиж та манай охиныг тантай золговол түүнийг ерөөж өгөөрэй гэж гуйсан юм. Учир охин маань ааваа эмч намайг том болохоороо сайн хүн болоорой гэж хэлэх байхдаа тэ гэсэн юм. Харин өнөөдөр тэр эмчдээ Мартын баярын Мэнд хүргэе гэж хэлээд өхөөрдүүллээ. За чи чинь мартын 8-ныхаа баярыг хэтрүүлээд тэмдэглэчихээ юу даа гэж хэлээд түүнийг үзлээ. Цээж нурууг нь чагнуураар чагнаж түүнд Эрүүл Мэндийн Даатгалын дэвтрээр авдаг Эмийн сангаас авах эмний жор бичиж өглөө. Эмнэлэгээс гараад бид 2 дэлгүүр орж буурай эмээ өвөө 2 тоо сүү авчихаад тэднийд очлоо. Тэр харин буурай эмээ өвөөгийндөө үлдэхгүй ээ намайг ажил руугаа аваад яваач дээ ааваа би тантай хамт баймаар байна гэж хэллээ. Ариунболор бүсгүй тэнд Шагай Отгоо аниа нар байлаа, эмээ өвөө 2 тойгоо гадаа тааралдаж түүнийг хүүхдийн Орбит бохиор пааналдаж байж үлдээлээ. Аав нь ажил дээрээ очиж хурал хийх ёстой хэмээгээд үнэнээ хэлээд явахад ухаалаг бүсгүй минь уйлалгүй үлдэж аавынхаа бахархалыг төрүүлнээ.
Өнөөдөр ханийн минь төрсөн өдөр учир бид 3 торт аваад түүнийг гэртээ ирэхийг хүлээнэ. Харин энэ 2 тортон дээрээ лаануудаа өрч тавиад төрсөн өдрийн дуу дуулцгааж лаагаа үлээлдэж ээжийнхээ өмнөөс бөөн баяр хөөр болцгоож өөрсдийнх нь төрсөн өдөр юм шиг л залбирнаа. Ээж нь яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж асуугаад түүн рүү залгаж өгөхийг надаас асууж ээжтэйгээ утсаар ярьж та хэзээ ирэх юм бэ хурдан ирээчээ тортоо үлээгээчээ гэхэд оройтохыг нь сонсоод бас тортоо идэж бай гэсэн бололтой шууд л лаануудаа авч хураагаад ааваа зүсээд өг гэлээ. Ингээд бид 3 Палбигомботойгоо хамт тортоо идлээ.
Хайрт ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!
Monday, March 9, 2015
Ганган охин
Ээжийн охин ч ганган шvv гэж ээж нь охиноо ехеердене. Тэр харин одооноос еерийгее хувцаслан бас ч гайгvй тохируулаад хэдэн хувцсаа эвлvvлчихнэ шvv. Одер бvр л платье емсех сонирхолтой, байс хийгээд л хувцсаа солиод л еерийгее гоеоод л тэгснээ сvvлийн vед байнга л нvvрний будаг ярих боллоо. Ааваа надад нvvрний будаг авч егеерэй гээд л... Би харин тvvнд 3хан настай охин чинь жаахан байнаа нvvрээ будах болоогvй гэхээр vгvй би одоо том аниа болсон шvv дээ, намайг битгий жаахан гээд бай гэнээ. Хятадаас нэг гялалзсан гялгар бэйж енгетэй туфли сарафан бас нэг жижиг гар цvнх авчирч егсен чинь тэрнээсээ салахаа больсон. Ганган гэж жигтэйхэн шvv.
Хуйнан
2015 оны цагаан сарын баяр монголчуудын хувьд хvндхэн болсон жил байлаа. Эдийн засгийн хямрал 2008 онд болж байсан шиг дахин болж барилгын салбар нэлээд хvндхэн байдалд орлоо. Гэвч энэ жил Монгол улс маань 3н сая дахь иргэнээ хvлээн авч енер етген болсон сайхан жил болж эргэн тойронд олон хvн терж олуулаа болсон янзын хонь жил гарлаа. Цагаан сарын баярыг анх удаагаа хедее хийж хадам эгчийндээ амралтын сайхныг мэдэрч амттаны сайхныг идсэн жил гарлаа. Дундговь аймгийн Олзийт суманд битvvрч шинэлж байгаад шинийн 3нд Улаанбаатар хотноо ирж заавал золгох Естой хvмvvстэйгээ золгое гэхээр бvх айлаар орох болчихоод болдоггvй. Хуягааа ахын маань гэргий Нансаа эгч маань манайд ирсэнгvй гэж vг хаяад байхаар нь бид 4 очиж золгохоор замдаа явж байлаа. Угаас хегжилтэй миний гэр бvл замдаа инээлдэхийн дээдээр инээлдэж хегжилжехийн дээдээр хегжилдсеер явлаа. Цагаан сарын емне эхнэр бид 2 Газрын диваажин Хайнан арлыг зориод ирсэн юм. Ipad гар утсан дээр байсан бичлэг зурагнуудыг 2vр маань харчихаад бид 2ыг авч явахгvй яасан юм бэ гэж уйлалдаж билээ. Гэтэл энэ орой бид замдаа машинд явж байтал ааваа бид хаашаа явж байгаа юм бэ гэхэд Хуягаа ахындаа очиж байнаа гэтэл айн хайнан явж байгаа юм уу ээ гое гое доо гэлээ. No no huyagaa ahiindaa gelee. Aan zaza gecheed jaahan yawj baital Huynan ahiindaa irtsen u gej asuugaad bid hed sawlaa.
Subscribe to:
Posts (Atom)