Үжин ханиалгаад тэр нь намдахгүй бараг 14 хоног боллоо. Өглөө ажилдаа явахаас өмнө эмнэлэг ороод үзүүлэх санаатай 2 хүүхдээ аваад явтал эмнэлэг 8:30с ажиллана гэж байлаа. 8:30с цэцэрлэг хаалгаа барина. Харин миний ажил 9:00с эхэлнэ. За тэгээд л шууд цэцэрлэгийн зүг яваад тэр 2-ыгоо хүргэж өгөөд ажил дээрээ очиж баахан хурал энэ тэр хийж хүмүүстэй уулзалт ихтэй өдрийн нэг байлаа. Харин ашгүй яг цайны цаг дөхүүлээд охиноо ирж ав маш их ханиалгаад байна гэсэн дуудлага хайртаас минь ирж охиноо авахаар очтол ганцаарахнаа унтаагүй шовойтол намайг хүлээгээд сууж байлаа. Хараад л түүнийгээ тэврэн авч аав нь охиноо санасан шүү гэтэл хүзүүгээр минь тас тэврэн би ч бас санасан ааваа гэлээ. 2лаа эмнэлэг явж үзүүлье гээд аваад явлаа. Тэр маань 3 week-ийн өмнө Элбэгзаяа эмч дээрээ ирж үзүүлэхдээ амар сайн байна уу та сар шинэдээ сайхан шинэлсэн үү гэж хэлээд эмчийнхээ хайрыг татаж онц охин гэсэн дүн авсаан. Эмч нь тухайн үед дуудлагаар яваад ирэх замд нь түүн рүү мсж бичиж та манай охиныг тантай золговол түүнийг ерөөж өгөөрэй гэж гуйсан юм. Учир охин маань ааваа эмч намайг том болохоороо сайн хүн болоорой гэж хэлэх байхдаа тэ гэсэн юм. Харин өнөөдөр тэр эмчдээ Мартын баярын Мэнд хүргэе гэж хэлээд өхөөрдүүллээ. За чи чинь мартын 8-ныхаа баярыг хэтрүүлээд тэмдэглэчихээ юу даа гэж хэлээд түүнийг үзлээ. Цээж нурууг нь чагнуураар чагнаж түүнд Эрүүл Мэндийн Даатгалын дэвтрээр авдаг Эмийн сангаас авах эмний жор бичиж өглөө. Эмнэлэгээс гараад бид 2 дэлгүүр орж буурай эмээ өвөө 2 тоо сүү авчихаад тэднийд очлоо. Тэр харин буурай эмээ өвөөгийндөө үлдэхгүй ээ намайг ажил руугаа аваад яваач дээ ааваа би тантай хамт баймаар байна гэж хэллээ. Ариунболор бүсгүй тэнд Шагай Отгоо аниа нар байлаа, эмээ өвөө 2 тойгоо гадаа тааралдаж түүнийг хүүхдийн Орбит бохиор пааналдаж байж үлдээлээ. Аав нь ажил дээрээ очиж хурал хийх ёстой хэмээгээд үнэнээ хэлээд явахад ухаалаг бүсгүй минь уйлалгүй үлдэж аавынхаа бахархалыг төрүүлнээ.
Өнөөдөр ханийн минь төрсөн өдөр учир бид 3 торт аваад түүнийг гэртээ ирэхийг хүлээнэ. Харин энэ 2 тортон дээрээ лаануудаа өрч тавиад төрсөн өдрийн дуу дуулцгааж лаагаа үлээлдэж ээжийнхээ өмнөөс бөөн баяр хөөр болцгоож өөрсдийнх нь төрсөн өдөр юм шиг л залбирнаа. Ээж нь яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж асуугаад түүн рүү залгаж өгөхийг надаас асууж ээжтэйгээ утсаар ярьж та хэзээ ирэх юм бэ хурдан ирээчээ тортоо үлээгээчээ гэхэд оройтохыг нь сонсоод бас тортоо идэж бай гэсэн бололтой шууд л лаануудаа авч хураагаад ааваа зүсээд өг гэлээ. Ингээд бид 3 Палбигомботойгоо хамт тортоо идлээ.
Хайрт ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!
No comments:
Post a Comment