Wednesday, March 25, 2015

Аавын хайртай vрс минь битгий намайгаа бухимдуулаач

 Аавын хvv шортоо емссен vv? Омссеен ааваа тэгээд цэцэрлэгтээ явахаасаа емне ээжийнхээ хийсэн печенийг идээдэхье. Би даараад байна шvv дээ ааваа хенжилее немермеер байна емдее емсехгvй ээ, гэж охин хэлнэ. Очигдер гадаа найзуудтайгаа тоглоод емдее заваартуулж хаясан учир жинсэн емд емсеж буй агаагаа хараад дvv нь би бас жинсэн емд емсье л дее гэхээр нь ганган хvvхэн хавар намараа хее гэж хэлээд цасны емдийг нь емсvvлээд явлаа. Ээжийнхээ хийсэн амттай сайхан печенид дуртрай гэж жигтэйхэн. Ажлын цаг эхлэх гээд байгаа учираас хурдан гэрээсээ гарахын тvvс болсон аав нь охиноо эрхлээд босохгvй байсан тул загнаж уйлууллаа. Дандаа намайг ингэж уурлуулах шаардлага та нарт байдаг юм уу гээд ширvvн дуугарахад хvv маань ааваа тэгээд орхичихоочээ гэлээ. Юм идэх, уух, бие засах, ТВ vзэх, хувцсаа емсех, босох, сэрэхээс авахуулаад хаалгаар гарах хvртэл ямарваа нэгэн саадтай байх юм. Дандаа л маргалдах юм, уйлалдах юм,  инээлдэх юм, еер еер зvйлс тохиолддог учир сонирхолтой санагдах байх, гэхдээ надад миний 2vрсийн минь яс руу янгинатал хатгах мэс мэт уйлах чимээ тайван бус байлгах юм. Хааяаа би ууралчих юм, загначих юм, орилчих юм. Ингэмээргvй байна, би та 2ыг загамааргvй байна бас ууралмааргvй байна. Ганцхан насны биш олон насны зерvvтэй байсан бол хоорондоо хэрэлдэхгvй зодолдгvй байсан байх болов уу ч гэж хааяаа бодно. Та 2 хоорондоо битгий хэрэлдэж зодолдооч дээ,  агаагийнхаа толгой руу нь битгий зохь, дvvгээ битгий зод. Бие биенээ хайрла. Та 2ын минь маргалдаж буй гол шалтгаан нь юмаа булаацалдах, бие биенээсээ харамлах, юмсаа булаалдах зэрэг нь юм. Боличихооч дээ. Хэхэ. Одооноос би та 2ыг ахиж загнамааргvй байна. Обручкаа урд едер нь мартаад надаар ангидаа хvргvvлсэн учираас енеедер мартахгvйн тулд аваад явсан ч надаас анги руугаа орохорс емне  гое юм нэхлээ. Аавдаа эртхэн хэлсэн бол аав нь гое юм авч егех л байсан шvv дээ. Ээжийнхээ хийсэн печенийг аваад орчих гэхэд no гэлээ, чамдаа егех бохь витамин аавд нь юу ч алга байна шvv дээ чамдаа орой гое юм авч огье гэхэд oh no гэлээ. Надаас тас тэвэрчихээд салдаггvйээ. Халаасаа ухаж тvлxvvpнийхээ оосорноос жижиг тэгш ус салгаж аваад еглее. Аавдаа орой буцаагаад егеерэй гэхэд за ааваа гэж хэлээд инээгээд орлоо доо. 

No comments: