Охин бид 2 элсэн чихэрний цэцэг vрслvvлээд vндэс нь ургачихаар нь хар шороонд суулгахаар шийдлээ. Тvvнд минь энэ ажиллагаа таалагдана гэж би итгэж байсан юм. Таалагдахаар барах уу даа. Тэр минь их баярлаж ахиад цэцэг таръя л даа гээд байхаар нь хавар болохоор хэдvvлээ ергест хэмх, улаан лооль vрслvvлж байгаад Олзийт хороололд очиж тарих уу гэхэд тэр одоо хавар болчихсон л байна шvv дээ ааваа гэхэд арай болоогvйг тайлбарлаж еглее. Харин одоо 2лаа vрсэлгээ хийхэд юу юу хэрэг болохыг бичье гээд бичлээ. Vрсэлгээ хийх савнууд, vрнvvд, хонины 2жил болсон бууц буюу хоргол чи хоргол бууц гэж юу байдгийг мэдэх vv гэж асуухад мэдэхгvй шдээ ааваа гэлээ. Тэр бол хонины баас гэсэн vг гэж хэлэхэд тэр за тэгвэл бичиж байгаа юмандаа та гахайны 2жил болсон баас гээд биччих гэж хэлээд намайг арагшаа савж унаад гэрийнхээ паарыг толгойгоороо хагалтал инээлгэлээ хаха. Хегжилтэйг нь яаанаа. Огурцы помидорны vр авна за байзоо еер чинь юуны vр авах билээ гэтэл тэр мандарины vр аваад мандарин тариад гое мандариныг Хvсэлээтэйгээ хамт идье тэгэх vv ааваа гэлээ. Ишш охин минь дээ мандарин чинь халуун оронд ургадгийм шдэ гэхэд тэр манай гэр халуун л байна шдэ тээр та хараач халуун байна гэж хэлээд намайг савж унаад хергегчнийхее хаалгыг хелеерее хонхойлготол инээлгэлээ ход ход ход.
No comments:
Post a Comment