Wednesday, May 6, 2015

Буяа Сарнайгийнх бол FINGER FAMILY

           Гэр бүлийн найз Буяа Сарнай 2-ын минь 3дахь үр нь төрж түүнтэй зэрэгцээд Монгол улсын 3сая дахь иргэн төрж бид 3саяуулаа болцгоосон юм. МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Төгстөгөлдөр хүүтэй хамт олон хөөрхөн охид хөвгүүд 3сая дахь иргэнээр адилтгаж батламж гардан авч Монголын минь ирээдүй болсон эдгээр үрсийг минь сайхан ирээдүй хүлээж байгаа билээ. Фэйсбүүкээр л түүнийг харж байсан очоод харсан гэр бүлийнхээ хамгийн царайлаг нь байв. Замдаа явж байхдаа бид 4 тэдний хүүхдүүдийнх нь тухай ярьж байтал хүү маань: Aавыг нь хэн гэдэг билээ? Буяаа, ээжийг нь хэн гэдэг билээ? Сарнай, ахыг нь хэн гэдэг билээ? Бондгор, Эгчийг нь хэн гэдэг билээ? Азжаргал, аан дүүг нь хэн гэдэг билээ? Төгстөгөлдөр. Хүүеээ ааваа ээжээ энэ чинь "Finger Family" байна шүү дээ гэж хэлээд ха ха инээгээд бөөн баяр болж ямар гоё юм бэ, "Finger Family" гэдэг юм байна. 

         Миний өсөж төрсөн гэр бүл бас л Finger Family байсан юм. Аав ээж, би, эмэгтэй дүү бас эрэгтэй дүү. Олуулаа байх үнэхээр сайхан. Хөдөө өвөө эмээгийндээ зуныхаа амралтаар очиж хамаатнуудынхаа хүүхдүүдтэй олуулуу бужигнаад гоё байдагсан.. 

        2 найз маань 3дахь хүүхдээ гаргаад 3 сар өнгөрчээ. Буяа маань ажил ихтэй биднийг очиход байгаагүй ч хамт байсан юм шиг л гэрийнхээ хоймроос хараад л сууж байлаа. Гэр бүлийнхээ зургийг гоё жаазанд хийгээд аз жаргалаар дүүрэн биднийгээ угтсан юм. Удаан уулзаагүй найзтайгаа уулзахад үнэхээр сайхан байлаа. Амттай сайхан хоол хийж өгч эмээг минь бодогдуулам хоол шиг сайхан цайг нь уугаад нойр хүргэтэл алжаал ядаргааг минь тайлах шиг л болсон юм. Ажил төрөл, хүүхдүүд, найзуудынхаа тухай ярьснаас гадна  Бурханы гайхалтай бэлэг болох Төгстөгөлдөр хүүгийн тухай зөндөө ярьлаа. 2хон цагийн өмнө төрчихсөн бол 70 сая төгрөгтэй болчих байсан юм даа гэж гомдоллоогүй, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг найзын минь сэтгэл агуу юм. Энэ жил байртай болно шүү гэж хэлж байгаа Буяагийн минь итгэлээр нь болох болтугай. Тэр 2 маань өөрсдөөсөө царайлаг хөөрхөн хүү төрүүлж Бондгор агаагийнх нь хайралсан нэрээр Төгстөгөлдөр гэж нэрэлжээ. 

        Сайхан гэр бүл халуун дулаан уур амьсгал амар тайвны хамтаар биднийг угтан авахад хүйтэн салхитай зэврүүн өдөр байсан ч дулаацах шиг. Найзын минь нүднээс хайрын гал бадарч, аз жаргалаар дүүрэн байхыг Honey бид 2 харсан юм. 

FINGER FAMILY-даа аз жаргал хүсье!



No comments: