"Сайхан амарсан уу? Босоорой аавын сайхан үрүүд минь. Өглөө болчихлоо шүү, цэцэрлэгтээ явах цаг болсон шүү. Хөөрхөн ээж нь амттай сайхан өндөг шарсан байна шүү. Босоод өндөгөө идчээд цэцэрлэгтээ явах замдаа аав нь дэлгүүр ороод гоё юм авч өгье" гэж аав нь хэлэхэд, заримдаа за тэгье ааваа, гээд л бушуухан босоод л ирнэ. Орой нь орой унтсан орой босохгүй, сэрэхгүй, сэрсэн ч муухай ааштай, юм болгонд үгүй гэж хариулна. Хүсэлээ сүүлийн үед нэг удаа хэлүүлж хийхгүй 5-6 удаа хэлүүлж байж ямар нэг зүйлийг хийдэг болсон. Заавал хүнийг уурлуулж, сүүлдээ бүүр орилж байж хийлгэнэ гээч. Харин өнөөдөр бид 3 гэрээсээ их л цоглог гарч ирээд гэрийн хажуугийн тоосгон улаан дэлгүүр ороход Хүсэлээ бохь авахууллаа, Үжин ханиалгаад байгаа болохоор чихэр жимсний төрлийн юм аав нь авч өгөхгүйгээ хэлэхэд эрс эсэргүйцэж байгаагаа дуу хураалтаар илэрхийлж таг дуугүй боллоо. Аавынх нь машин өнөөдөр явдаггүй өдөр учираас миний охин аавынхаа авч өгсөн бамбарууштай печенийг аваад явчихаа аав нь дээрээс нь боодол бохь нэмж өгье гэж хэлээд, сүүлдээ за чи өөрөө тэгвэл юу авахаа хэлээдэх гээд хэлдэггүй, ядаж байхад дэлгүүрийн худалдагч аймар чихэрлэг муухай гаатай чихэрийг харуулаад энийг ав энийг ав гээд болдоггүй сүүлдээ авсан бохь печенээ өгье гээд шууд тэврээд гарлаа. Шартай охин гудамжаар нэг ориллоо, цэцэрлэгтээ орчоод намайг улавч өмсөж байх хооронд дэлгүүр орно гэж гарч гүйхгээд болдоггүй. Явуулахгүй гэж хэлээд зогсооход цэцэрлэгээр нэг ориллоо. Ангид нь оруулаад авсан юмнуудаа өгөхөд газар шидэж хаяаад уйлж гарлаа. Өөрөө хувцсаа тайлаад ороорой гээд явах гэтэл сая нэг бууж өгөөд ааваараа хувцсаа солиулмаар байна шдээ гээ бохио аваад ашгүй нэг орлоо.
Охин минь намайг чамд хэтэрхий зөөлөн хандаж байгаад ч юм уу, эсвэл хэтэрхий хатуу хандаж байгаа ч юм уу мэдэхгүй аль нэг талыг хэтрүүлж байгаад уучлаарай. Аав нь чамайг юмны учирыг ойлгодог болохоороо аавынхаа бичсэн зүйлийг уншаад бага байхдаа тэгдэг байсан байна, нээрээ энэ чинь аав охиноо хэт давруулж байсанаас болж охин нь ийм зан гаргадаг байсан байна, эсвэл аав хэтэрэхий хатуу ханддаг байж хэмээн дүн шинжилгээ хийгээд амьдралдаа ухаалаг хандаасай гэж хүсэж байгаа юм шүү. Миний охин том болохоороо ухаантай, царайлаг, хөөрхөн, халамжтай, боловсролтой сайн хүн болно доо.
No comments:
Post a Comment