Цэцэрлэгээрээ алтан намар хийдэг уламжлал тогтсон улсын цэцэрлэгүүдийн энэхүү үйл ажиллагаанд би хэзээ ч оролцож байгаагүйдээ харамссан юм. Өнгөрсөн жил Хүү маань цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, охин маань ахлах бүлэгт байсан болохоор хоёул явах ёстой байсан учир эмээ өвөө 2 хамт явцгаасан юм. Эмээ өвөө 2 нь солонгос улсыг зорихоор болоод энэ удаад Шагайг явуулахаар ярилцсан ч охин маань заавал аавтайгаа хамт явна гэсээр байгаад аав нь хамт явлаа. Ангийн найзууд болох Мэндээ, Хүслэн, Азаа нартайгаа хамтдаа сууж баяр жаргалаар дүүрэн инээд хөөрөөр цалгин явцгаалаа. аав нь машинтайгаа араас нь дагаад л явлаа. Ээжийнх нь ажилгүйдлийн тэтгэмжийг авахын тулд аав нь налайх дүүрэн рүү явах ажилтай болсон мөн маш их ажилтай захирал маань ажилдаа ир гээд залгаад байгаа учираас өдрийн цайгаа уучаад үдээс хойш явлаа. 2 багшид нь сайн захиж үлдээгээд Мэндээгийн эгч Отгоод маш сайн хэлээд явлаа. Миний хөөрхөн охин өдрийг сайхан өнгөрүүлээрэй аав нь хайртай шүү, гээд явлаа.
Орой 8цаг өнгөрөөгөөд тосож авалаа. Маш сэтгэл хангалуун жаргалтай охид хөвгүүд 8999 дугаартай VIP автобуснаас бууцгаалаа. Аав ээжүүд нь халаалттай бууцгаагаад ааыг нь торголоо. Хэхэ. Ангидаа орцгоогоод дахин үргэлжлүүллээ. Хөгшин залуугүй л хөгжилтэй сайхан яриа өрнүүлж сайхан цагийг өнгөрүүлсэн юм.
Ангийн аав ээжүүдийн Фэйсбүүк хаягуудыг нь цуглуулж ангийн Грүп нээхээр боллоо. Зураг бичлэг хөгжилтэй явдлуудыг грүпдээ тавьж байхаар боллоо.
Ангийн найзуудтайгаа, цэцэрлэгийн нөхөдтэйгээ
Алтан намар тэмдэглэхээр явсан тэр нэгэн өдөр
Аавыгаа дагуулаад явсандаа би баярладаг
Аваад явнаа таныг заавал, Шагай аниатай явахгүй ээ
Ааваа гоё газар байна, би танд хэлсэн л биздээ
Алив хоёулаа сэлфий хийе, энд бас нэг авахуулчихъя
Ахиад ирэх биш дээ энд бид, ирэх хавар төгсчихнө
Алиахан бага насны минь дурсамжтай сайхан мөчүүдтэй
Аав ээж 2 минь хамт байсанд агаа бид 2 баяртай байдаг,
Алдрайхан бага насны минь алтан мөчүүдэд
Андууралгүй, эндүүрэлгүй, марталгүй заавал хамт байгаач
Ааваа ааваа та надад үлгэр уншаад өгөөч,
Алтан загасны үлгэрийг ахин дахин ярисан ч
Аав таныг ярьж байхад, юу ярихыг чинь мэдсэн хэрнээ
Агаа бид 2 хэзээ ч уйддаггүй юм шүү дээ,
Алтан намартаа явлаа, найзуудтайгаа гоё байсаан ааваа
Ахиад баймаар л байсан шүү, Давагсүндэл яваагүй ээ
Андуураад нэг хөвгүүнийг араас нь би татах даа
Ааан чи яасан орой ирдэг юм бэ айн, гэхэд эргэж харахад нь
Андуурсан байлаа би түүнийгээ, санаа алдчихаад хартал
Аав минь харин хажууд зураг авъя, алив наашаа хараадах гэлээ
Ангийн найз Мэндээтэйгээ хөгжилдөн баясаж
Азаа найзтайгаа хөөцөлдөн гүйх минь юутай жаргалтай вэ
Аяаа миний бага нас, яасан хурдан өнгөрснийг хожим ухаарах байхдаа
Адтай, сэргэлэн алиахан бяцхан охин Өнө-Үжин би
Аав ээж, эмээ өвөө, Огоогийн хайртай үр нь би
Агаатайгаа хааяа тоглоомоо булаацалддаг ч хайртай шүү дээ би
Алтан намар сайхан байлаа, аятайхан гэгч нь амраад ирлээ ээжээ хэхэ