Thursday, June 21, 2018

Үжингийн хардалт

2 хоногийн өмнө 2 сайхан үрээ өлзийт хороолол руу явуулахаар болж Огоод хүргэж өгөхөөр явж байх зам зуур хотын түгжрэлд нам зогсоно. 2 найз маань машинаараа үйлчлэн хамт явлаа. Аминааг гэрээс нь аваад 10р хороолол руу гэлдэрнэ. Гэрлэн дохион дээр зогсоод хүлээж байтал хажуугийн машинаас нэгэн хүүхэн намайг таньдаг мэт харна. Би ч гайхан харлаа. Охин маань өвөр дээр минь сууж байсан бөгөөд миний нүүрийг өөр тийш нь чиглүүлэн: "Ааваа та өөр тийшээ хар л даа, битгий энэ хүн рүү хараад бай!" гээд шууд цонхоо хаалаа. 
-Миний охин чинь аавыгаа харамлаад харамлаад байгаа юм уу даа? гэхэд хацар нүүр нь час улайж хошуугаа доош унжуулан 2 гараа ачин хурааж дуугаа хураалаа. Хараваас харамлан хардаж байгаа нь илт байлаа. Хөөрхөн өхөөрдөм тэр хошууг нь ээ, хараад байхнээ их л  шөмбийх юм. Хайр хүргэм харцыг чинь хараад баймаар шүү хонгор үр минь. Бид хэд машигаар нэг инээдэм болж улам бүүр ичээнэ. Хүзүүгээр нь тэврэн аваад, аавтайгаа уулзахгүй 7-10 хонох байжээж, одоо ингээд салах гэж байгаам чинь аавыгаа энэ хэсэгхээн хугацаанд тэврээч тэгэхүү гэж гуйлаа. Алаг нүдээ бүлтэлзүүлэн хүзүүгээр минь тэврэн авлаа. Хайртай үрээ тэврэн мишээж аз жаргалд умбанаа.

No comments: