Wednesday, November 9, 2016

2016оны цагаан сарын тухай

        Цагаан сар болсоон. Хүсэлээ, Үжингийн хамт ээж нь бид 4 Өлзийт хороолол яваад тэндээ Болдоо ах, Гансүх өвөө, Огоотойгоо золгоод дараа нь 28д ирээд баахан хүмүүстэй золгоод Шинийн нэгэнийг нэг иймэрхүү өнгөрөөлөө. Шинийн 3нд Ээж нь 2 хүүхдээ аваад Бээстий нарынхаа ээж аавуудаар явж золголт хийсэн билээ. Шинийн 4нд Дундговь аймгаас Тэмүжин Хонгороо Амина Сайхан ах Дулмаа эгч нар бөөнөөрөө ирээд Өлзийт хороололд очиж золгоцгоолоо. Зөндөө их тоголлоо. Аавынх нь төрсөн өдөр боллоо. Төрсөн өдрөөрөө охинтойгоо хамт лаагаа үлээе гэж бодсон боловч охин маань үлээсэнгүй. Учир нь тэр маань том болжээ. Урьд нь бол агаагийнхаа төрсөн өдрөөр ч тэр өвөөгийнхөө төрсөн өдрөөр ч тэр лааг нь үлээдэг байлаа. Энэ чинь том болж байгаагийн шинж шүү дээ гэж бодлоо. 

        Энэ жилийн цагаан сараар ах дүү хамаатан садангуудаараа очиж золголт хийж чадсангүй. Тухайн үедээ амар юм шиг санагдавч бодоод байхад мөн сүүлд хүмүүстэй уулзаад таарахад ирж золгоогүй гээд үг хаях үед маш хэцүү байдаг юм байна лээ. Энэ жилийн цагаан сараар заавал очиж золгох бодолтой байгаа. Бас гадуур гаралгүй гэртээ байх шалтгаан та 2-ыг маань жаахан бас ханиад хүрэх, өвдөх гээд шалтгаан байдаг байсан юм. Айлаар хисч бэлэг цуглуулах үнэхээр сайхан санагддаг байж билээ жаахан байхад. Тэднийх ийм бэлэг өгсөн, эднийх ийм бэлэг өгсөн гээд л, дүүтэйгээ солилцох юм байвал солиод л гоё л байдаг байж билээ.

No comments: