Өнөөдөр Өнө-Үжин босоод:
-Ааваа та намайг өнөөдрөөс эхлээд Солонгоо гэж дуудаарай битгий Өнө-Үжин гээрэй гэлээ.
-Яагаад?
-Яагаад гэвэл би угаасаа 2 нэртэй болсоон.
-Яагаад? гэж аав нь гайхшран асуулаа.
-Яагаад гэвэл та чинь 2 нэртэй биздээ, нэг нь Ганаа, нөгөө нь Ган-Эрдэнэ
-Миний охион аавынх нь бүтэн нэр Ган-Эрдэнэ Нийк нэр нь Ганаа шүү дээ, хүмүүс дуудахдаа Ганаа гэж дууддаг юм шүү дээ. Мөн адил ээж нь бас 2 нэртэй Отгонцэцэг нөгөө нь Биби шүү дээ, гэлээ.
-Өнөхүсэл бас л 2 нэртэй шүү дээ ааваа.
-Хэ хэ, чи минь ч гэсэн 2 нэртэй шүү дээ: Өнө-Үжин бас нэг нь Үжин.
-Үгүй шүү би 2 өөр нэртэй болсон одооноос
-Айн, Тийм үү? Нэг нь Солонго тэгээд нэг нь Үжин гэх хэрэг үү миний охион?
-Үгүй шүү нэг нь Солонгоо, нөгөө нь Цасангоо
-Хэхэ ёоо тийм үү заза.
За хүүхдүүд нэг иймэрхүү л байна даа.
No comments:
Post a Comment