За Хүсэлээ бид 2 өнөөдөр түүний шалгалтыг өгөхөөр замдаа явж байна. Түүний үсийг Гэльдэж самнаад, гоё хувцасаа өмсөөд, цүнхэндээ бал, харандаа, баллуур, шугам, хайч, цавуу бүх хэрэгтэй зүйлсээ хийгээд явж байна. Өчигдөр намайг энэ 2 панаалдсаар байгаа цэцэрлэгтээ яваагүй ээ. Дэлгүүр орж сүү авчихаад орж ирэхэд Өнө-Үжин баахан мөнгө гаргаад ирсэн. "Хүүе хэнээс ийм их мөнгө авчихаа вэ? Чи чинь!" гэж аав нь асуухад:
-Ааваа би чинь ажил хийгээд ийм мөнгө олсон юм шүү дээ, гэж охин хариуллаа
-Ааваа ааваа Үжин ээжийнхээ мөнгийг авсан байна лээ шүү гэж агаа нь хэллээ.
Аав нь ээжид нь дансаар нь мөнгө шилжүүллээ. За даа нэг иймэрхүү хөгжилтэй зүйлс маш их тохиолдож байна доо бидний амьдралд.
Жизээл аавынхаа утсаар их тоголж байгаа. Ээж нь харин шалгалтаа амжилттай өгөх хүртэлээ утасаар тоголох хүүхэлдэйн кино үзэх зэргийг нь хязгаарлаж байгаа.
No comments:
Post a Comment