Friday, November 1, 2013

ШАР Шидэт үрлэн өглөө

Өчигдөр орой шөнийг 20.35 минутанд онц ноцтой гэнэтийн гэмээр гэхдээ гэмт хэргийн шинжгүй нэгэн үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дээр 14-р байр хавьцаа нэгэн үйл явдал болсныг та бүхэнд мэдээлэх гэж би энд бичиж сууна.

Иргэн Өнөхүсэл за за манай хүү бид 2 бас манай эхнэр охин бид 4 том өрөөндөө сууж байдаа. Хүү гэнэт ааваа шээе гэдэг байгаа, за май коршок чинь энэ байна ч шээ л дээ гээд урд нь тавьж өглөө. Тэгсэн гэнэт л хүрч ирээд турсикээ ч тайлахгүй суучихлаа. Хүүе хүүе чи наад турсикэндээ шээхгээ юу тайлаачдээ гэсэн чинь ааваа та бяцхан айлгах төлөвлөгөөнд амжилттай оролцлоо гэсийм шиг харж хахахаха гэж инээв. Пуахахахаха намайгаа хөөрхөөөн явуулчаад байдаг болчлоо. Гэхдээ энэ бол буруу зүйл гэж би болохгүй л байна. Та нар юу гэж бодож байна даа саналаа хэлээрэй.

За өнөөдөр шинэхэн өглөөг бас л сайхан угтлаа. Өнөөдрийг шар шидэт үрлэн өглөө гэж нэрлэнээ ерөөсөө.




No comments: