Thursday, October 31, 2013

Шинэхэн сийбакторнтой өглөө

Хайртай хүү минь ээжийнхээ өмсүүлсэн өмдийг өмсөхгүй гэж 100 хувь эсэргүүцэж, уйлж хоцорсноор ааваараа албандаа хүргүүлэхээр боллоо. Охин инээд алдан ээжээрээ хүргүүлэн баяр хөөрийг 2 биенээсээ амссан нь тодорхой. Харин эхнэр маань ажилдаа хоцроогүй байгаадаа гэж санаа зовж байлаа. ААВАА ААВАА сийбакторн ууя л даа гэсэн чимээнээг сэрэн биесээ хувцаслаж, өглөө уйлаан майлаан болж болж арай гэж өмссөн байсан саарал өмдөндаа ямар ч ач холбогдол өгөлгүй ээжийн нуусан печенийг нууцаар задалаж байгаадаа надад өөрийн биеэр үзүүлж намайг баярлуулан ааваараа задлуулан амтархан идэж баярлав.

Хүүгийнхээ печень идэж баярлаж байхыг харсан аав нь маш их баяртай байв. Хаха юу бичээд байнаа. За за тэгээд хүү бид 2 хөгжилтэй л байлаа. Би гэж нэг нойрмог туулай босоод л хүүгээ хувцаслаад л гэрээсээ гараад харин цаад чинь ааваа хөл өвдөөд байна гэдийн. Би ч тэврүүлье гэж хэлэх байх даа гэж мэдэж байсан л даа гэхдээ тэврээгүй үүрсэн. Өчигдрөөс бодид явж байгаа болохоор надад хүүхдүүдээ хамтад нь байхад ч тэврэх үүрэх асуудалгүй. За тэгээд ч гоё байдиймдөө. Харин нэг хөгжилтэй юм болсийн байна шүү. Гадуур хувцсыг нь өмсүүлчихээд ороолтоор амыг нь дараад ороочоод өөрийгөө хувцаслаж байхаад "Ааваа бэвэгшүжгэ бэвэгүжгэү" гэж хэллээ. Аан за БЭЭЛИЙГЭЭ өмсье гэж байгаан байх даа гэж бодоод миний хүү гарахдаа бээлийгээ өмснөө за юу гэсэн чинь үгүй ээ ааваа Бэвэгшждгждп гэлээ. Хаха ойлгодоггүй юу гэнээ гэсэн чинь Бэвэгшждгждп гэлээ. Юу юу гэнээ гсэн чинь Бээлийгээ өмсье гэсэн чинь аан за за аав нь өмсүүлье даа гэсэн чинь үгүй ээ ааваа Бээжий гэлээ. Би ч гайхаж Айн? юун байжий гэж одоо бээлийгээ өмс миний хүү явъя гэтэл Бээжий гэлэ. Яах гэж байгаан байж, одоо явъя гэсэн чинь ХАХАХАХА БЭЭЛИЙГЭЭ ӨМСЬЕ ГЭЖҮ. хахаха надаараа жөүк хийдэг болоодэгайн. Тэгэхээр нь аав нь хүүгээ явуулаад аан аавынх нь сонсгол муудаад байгаам шиг байна шүү, юу гэнээ миний хүү? БААЯААА? за аав нь КОРШОК аваад ирье өмдөө тайл гэсийн. хахахаха. Аан үгүй үгүй гээд л хахахаха сайхан инээлдсэн дээ бид хоёр ч. За тэгээд гараад л үүрээд явцгаасан даа, ангидаа орохдоо цоглогоо цаад чинь үнсье гэж хошуугаараа хацар дээр үнсээд, би бас үнсээд, аавын хүү өдрийг сайхан өнгөрүүлээрэй, орой уулзъя гэтэл өөдөөс ААВАА БОЛГООМЖТОЙ ЯВААРАЙ гэж хэлсийшүү. ААН ЗА ЗА ТЭГЬЕ ТЭГЬЕ БАЯРЛАЛАА МИНИЙ ХҮҮ гэж хэлээд ажилдаа явсан даа.

No comments: