Өглөө нойрноосоо сэрээд нүдээ нээж амжаагүй байтал, чихэнд хүүхдүүдийн минь шулганалдах чимээ, эхнэрийн минь босоорой гэж хэлэх уянгалаг хоолой нь сонсдож, намайг босоход хүргэх юм. Би тийм ч нойрмог хүн биш л дээ гэхдээ тэр хэдиййнхээ хажууд байх үед бие махбод маань ямар сайхан амардаг гэж бодноо. Амраад л баймаар шүү. Эхнэрийн минь ажил минийхээс эрт эхэрлдэг учраас би 2 зулзагаа албанд нь хүргэж өгнө. Манай гэр бүлийн гишүүд бүр өөр өөрсдийн гэсэн албатай л даа. Тэрийг ч эхнар бид 2 сайн ойлгуулж өгсөн учраас 2 хүүхэд маань ямар ч төвөггүй бүр дуртай гэгч нь цэцэрлэгтээ явна шүү. Эхнэрийнхээ дуунаар сэрээд нөгөө хоёрыгоо хувцаслаж, биеийг нь засуулж, хааяа хүндрүүлж бүр хааяадаа хооллож байх зуур адал явдлаар дүүрэн хормууд өнгөрдөг. Цаг маш хурдан өнгөрдөг, яагаад ч юм маш хөгжилтэй байдаг. Үргэлж шинэ эрч хүч тэр хоёроос мэдрэгддэг. Өчигдөр өглөө хүү маань дүүгээсээ түрүүлж сэрээд коршок дээрээ суугаад бааж байлаа. Чацга харваж байх зуураа "Ааваа хэн намайг гүйлгэсэн бэ? Айн?" гэлээ. "Миний хүү юу гэнээ, юун гүйлгэх вэ?" "Ааваа би гүйлгээд байна ш дээ. Ээж намайг гүйлгэсэн үү? Айн?" гэдиймдаа. Элэг элэг. Гэтэл удалгүй охин минь сэрээд нойрмог юм нүдээ нухлаад л коршок дээрээ бие засаад агаагынхаа хажуугаар гарахдаа толгойг нь аажуухан цохив. Агаа нь "Ёооё л доо, яагаад миний толгойог цохиод байгаан бэ? Яг хагаллаа ш дээ. Яаж байгаан, айн?" гээд л гомдоллоо. Сандэй плазагаас чимээгээр нь дурлаж авсан зэвүүн дуугардаг буугаараа зэвүүн дуугаргаж кайф аваастай. Охин гэнэт "Баалаа, баалаа" гэж сандаргаснаар хоёронтоо баав. Хайртай ээжийнх нь чанаж өгсөн кашийг бид 3 амтархан идэж гарав. Түлэнхий амттай ч сайхан амттай байна шүү хүүхдүүдээ гэж итгүүлэн идэцгээнэ. Гэхдээ тийм ч түлэнхий биш байсан л даа, жаахан савны амт байсан. Нэг үеэ бодвол 2 хүүхэд маань хоолоо асгалгүй иддэг болсон байна, цэвэрхээн халбагадаж идэж байгааг нь хараад баяртай л байлаа. Цаг явсаар л... нөгөө 2 хүүхдийнхээ будаагаа амтархан иднэ, ядаж байхад удааааааан. Ккк тэгэхээр нь гэнэт цэцэрлэгтээ очоод идэх л юм чинь гэж бодоод явъя гэхэд сонсохгүй байсан хүүхдүүдийг витамин идье гэхэд уулгалан бослоо. Хамтдаа явж авсан куртик, комбинзон өмднүүдээ өмсөөд гарч одоцгоолоо доо. Цүнхийг нь үүрүүлээд хоёр гараараа тэр хоёрыгоо тэврээд өргөөд том том алхлан албанд нь хүргэж өгөөд хурдан гэгч нь хувцсыг нь нимгэлж өгөөд ангиудад нь орууллаа. Биеэрээ зүрх болж хайртай шүү гэж үнсий гэж хошуугаа бараг метр сунгадаг охиныхоо төрхийг хараад өөрийн эрхгүй аав нь хацраа өгч үнсүүллээ. Тэр хамрандаа нустай байна уу, нусгүй байна уу, шүлстэй байна уу үгүй юу, хацар дээрээ каш наасан байна уу үгүй юу огт хамаагүй ямар ч заваан байсан тэр надад хамгийн цэвэрхэн нь мэт санагддаг. Орой уулзъя ээж нь ирж авна шүү, өдрийг сайхан өнгөрүүлээрэй, хүүхдүүдээ аав нь та хоёртоо хайртай шүү гэж хэлэхэд урмаар дүүрэн, баяраар бялхам ангидаа сэтгэл хангалуун орж байгааг би мэдэрдэг. Гэнэт хүүгийн минь анх цэцэрлэгт долоо ч хүрэхгүй хоног яваад хаширсан үеийг саналаа. Ангийнх нь хүүхэд нь буузыг нь дээрэмдэж идсэн байх хөөрхий. Тэгээд л явах дургүй болсон байх гэж боддийн. Арга ч үгүй л дээ, 2-3 насаар ах хүүхдүүдтэй хамт явж байсан болохоор тэр биз. Одоо харин хүү маань албандаа дуртай шүү.
Харин өнөөдөр их адал явдалтай байлаа. Аав нь хааяадаа урд өдөр нь ажил ихтэй ч юмуу байсан бол маргааш нь нойрмоглох гээд байдаг зуршилтэй. Хүүдээ аавыгаа 5 минутын дараа сэрээгээрэй гэж хэлээд сэрж 5 минут болсон уу гэж бараг 10 гаруй удуу асуусан боловч хүү маань болоогүй ээ гээд л унтуулаад байлаа. Хүү минь буруугүй ээ, учир нь тэр цэг мэдэхгүй дөнгөж гуравтай. Хахаха. Охиныхоо аааааааааааааавааааааааааааа шэрэээээээрэй, бошоооооооооорой гэсэн шөмбөгөр уруулаар хэлж буй чимээнээр сэрж байгаан за юу. Тэгээд харсан нөгөө хоёр чинь намайгаа гучаад минут унтуулсан байгаан. Бас хуруут гээд боорцог идээстэй. Өчигдрийг бодвол тэр хоёр маань баасанүй азаар, оройтсоныг ч хэлэхүү шууд хувцаслаад л гараад явцгаалаа. Яагаад ч юм хүү маань надаас боорцог авсангүй, шидэт үрэл өгье гэсэн чинь бас авсангүй жигтэйхэн цоглог амьтан л анги уруугуу гүйгээд орсон доо. Охин маань харин гэрээсээ авсан хоёр боорцгоо бариад л орлоо доо. Багш нь ягаар хоёул хоёулаа ааваар өргүүлээд байнаа гэсэн нэг өгүүлбэрийг л хүү маань тусгаж авсан байгаан. Өглөө тэврээд гүйх гэтэл ааваа багш загнавал яахиймбээ хөтөлье л даа гэлээ, аав нь тэвэрмээр байнаа миний хүү битгийн санаа зов гэж тайвшрууллаа. Хүүхдүүд маань маш эмзэг ч гэхиймуу мэдрэмтгий ч гэхиймуу насан дээрээ байгааг мэдээд л байна. Сайн үлгэр дууриалал үзүүлж сайн хүмүүжүүлэх юмсан даа л гэж бодох юм. Эхнэр маань тэр хоёртоо надаас илүү хайртай байх өө, мундаж ээж шүү, би хувьдаа бахархдийн. Энэ хоёр нь ч тэр мундаг ээжтэй азтай хүүхдүүд шүү. Ккк гэргий бид хоёр ер нь бол адил талууд ихтэй улс. Жишээ нь биеэ их даасан хүмүүс, гэхдээ гоё утгаараа шүү. Тиймдээ ч хоёр хүүхэд маань их биеэ даасан болох гээд байгаам шиг хааяа санагдах юм. Зөв ч боловуу гэж бодохийн. За буруу зүйл ч юу байхав дээ. Хаха нээрээ өглөө охин маань гадуур хувцсаа өмсчөөд найтаалгасан чинь хамарнаас нь нус гоожоод нус гоожсон нус гоожсон гээд үглэдийн хэхэ. Инээд хүрсэн гэж жигтэйхэн. 00-ийн цаасаар авч өгнө. Цаад чинь ч авхуулаад сурчихсан. Анх бол зугтдаг байлаашд, араас нь гүйгээд л ккк. За санаж байна шүү тэр гурвыгаа. Орой уулзана гэхээр гоё санагдаад байхийн. Гэхдээ би төдэй бодид явахаар шийдсэн. Тиймээс оройхон л уулзах нь дээ тэр гуравтайгаа.

No comments:
Post a Comment