Моногийн байрны засварт нь туслахаар эхнэр маань БАМАТай хамт обой наахаар 23 явлаа. (ласт найт) Орой бид 3 чинь хамт тоглоод, картүүн үзээд, хамтдаа сонгодог хөгжим сонсоод л, хальт нуугдаж тоглолоо хөнжил дотроо хэхэ. За тэгээд шөнө 23 цаг ч өнгөрлөө нүдээ аниад унтацгаая гээд унтахаар охин өөдөөс ҮГҮЙЭЭЭ гээд инээгээд хэлэх юм, аргадаж хэлэхээр өөдөөс аргадангуй ҮГҮЙЭЭЭЭ гэж... одоо унт маргааж цэцэрлэгтээ явна гэж хэлэхээр ҮГҮЙ гэж өөдөөс загнаж хэлэх юм. За загнахаар өөдөөс уурлаад үгүй гэж хэлж болох л юм гэхдээ бараг сөгдөөд гуйх нь холгүй юм болоход ҮГГГҮҮЙЭЭЭ гээд тайван эелдэгээр аятайхаан хэлчих юм. Тэнд нь миний инээд хүрээд өхөөрдөөд байх юм. За ааваа тэгье унтъя гэж хэлэх юм бол гоё л байх л даа. Гэхдээ охиноо ҮГҮЙ гэж хэлж байгаа болохоор аав нь энд ээжтэй нь ярилцаж байгаа юм. Бид ер нь толгойгоо ажиллуулж төлөвлөгөө боловсруулж байж энэ цайзыг эзлэн авах ёстой болж байгаа юм. За цайзыг эзлэх төлөвлөгөөтэйдээ талархъя гэж л бодож сууна даа. Энэ асуудал ч гэхиймуу АМЬДРАЛ ч гэхиймуу СУРГАЛТ ч гэхиймуу зүйлийг бичиж сууж байхдаа би ямар их тайвширдаг гэж сананаа.
За тэгээд бид 3 нүдээ аниад нээгээд аниад нээгдээд зүүрмэглээд л байж байтал охин инээгээд байхын, би мөрөн дээр нь үнссэн чинь жигтэйхэн л инээгээд байхын. За гижиг нь хүрээд байгаан байна гэсэн чинь цаанаас нь агаа нь толгойгоороо түлхээд байсныг нь харсангүйээ. Энэ хоёр хамт байвал үнэн Фаани за юу. Бас бие биедээ майр хайртай. Уул нь охин минь агаагынхаа үгэнд сайн ордийн. Мундаг шүү. Тэгээд гол нь ороод хэвтэх санаатай та хоёр миний хоёр талд унт гэсэн чинь охин минь айгаад байна намайг голдоо хий гэдэг байгаа хахаха татаагаад хаясан. ЮУнаас айгаад байгаан аав агаа хоёр нь байна шдээ битгий ай гэж тайвшруулаад за за голдоо л хийж унтахаа гээд унтлаа. Нэг мэдсэн аавынх утас дуугарлаа, шөнийн 2 цаг өнгөрчийн. Эхнэр ирж ав гээд за тэгээд хувцсаа өмсөх гээд харсан чинь юу нөгөө хоёр чинь хоёр талд хаа сайгүй хэвтэж байдаг байгаа. хэхэхэ. За гэртээ ирээд унтах гэж хэвтээд нүдээ аниад л нээсэн өглөө болжээ. Гэргий гэр гийж ажилдаа явлаа. Би нойрмог юм нэг мэдсэн буцаад дуг хийчиж, шулганалдаад л байх юм манай хоёр.. тэгээд сэрээд харсан чинь Үжин баачиж, гэхдээ коршокондоо л доо. Ашгүй минь гэж бодлоо. Гэхдээ хэн бөгсийг нь арчсан юм бол гээд асуусан чинь Агаа гэж авдиймдаа. Хүслээ чи дүүгийнхээ бөгсийг арчин өгсөн үү гэсэн чинь үгүй, өөрөө арчсан гэсэн хахахаха. Инээснээ та арчаа биз дээ гэжүү. Танхай амьтан баачихаад турсикээ шууд өмсчиж. За нэг иймэрхүү угтлаа даа өглөөг.
Гэнэт зүүн гар талаас ногоон эрээн шотганаар намайг буудлаа. Би газар унаад үхлээ. Герман цэрэгт буудуулаад жаахан тийм юм даа ядаж монгол цэрэгт буудуулдаг байж гэсэн юм бодоод хэвтэж байтал охин ийн ийн ийн миний ааваа босоооочээ чи яагаад миний аавыг буудаж байгаан гээд агаа уруугаа дайрлаа. Босч ирээд аав нь энд байнөө гэсэн чинь ямар баяртай боловоо. ккк за ахиад буудлаа шүү үхээчээ ааваа яасан бээ чи үхээчээ буудаад байхад чинь үх гэлээ. Үгүйээ аав нь энд ажилтай байна шдээ гэсэн чинь үгүйээ чи үх гээд л буудаад байх юм. Хувцсаа янзалчихаад ороод ирсэн чинь нөгөө хоёр чинь байхгүй болчиж, хүүеээ хаачив миний хүүхдүүд хаанээнаа гэлээ. Шулганалдаад л инээлдээд л хи хи хи гээд л үнэн фаани. Хаанээн хаанээн аав нь хайж байна шүү хаачсийн болоо гээд л... хөнжил дотор нуугдсанийг нь мэдсэн л дээ. Тэгээд гэнэт сөхөөд за энд байна шүү та хоёр гэлээ. За нэг иймэрхүү хөгжилтэй маягаар хувцсаа өмсөөд л... явцгаалаа даа.
Гадаа гараад янгир ямаан дээрээ очиж Янгир ямаа минь цэцэрлэгээ хүүхдийн тоглоомоо сайн хараарай, бид хоёр албандаа яваад иртэл сайн сууж байгаарай гээд салах ёс хийгээд албандаа явцгаалаа даа бид 3.
Ээжийнх нь хийсэн амттай сайхан боовыг ангид нь ороход нь өглөө. Баяртай байгаа гэж.
No comments:
Post a Comment