Tuesday, November 5, 2013

Хатсан нустай өглөө

Өчигдөр орой 10 жилийн ангийнхантайгаа уулзаад шөнө 2 дөхүүлээд гэртээ орж ирлээ. Миний гурван эрдэнэ маань унтаж байлаа, хэдэн грушка биир уусан байсан тул амнаас алкоголь үнэртэж байгаа учир тэр хэдээс нөгөө зүгт харж унтлаа. 

Нүдээ аниад сэрлээ өглөө аль хэдийн болчиж шулганалдах үрсийнхээ чимээнээр босож, өглөөний цайгаа ууя гэж сонсдон гэргий минь гэрээ гийгүүлж байхыг хараад нойрноосоо бүрэн сэрлээ. Өглөөний цайг нь уулган хувцаслаж дуусаад гэнэт охиныхоо хамар луу нь харсан чинь хоёр хамар дүүрэн нус. ккк тэгээд авах гээд чимхүүр хайгаад олддоггүй унтаж байсан ПАЛИНГООГМААМААГ сэрээлээ, хаха мэддэггүй, хани руугаа залгаж кошлокоос оллоо, охин уйллаа, чарлалаа, газар мод шиг уналаа, хаширлаа, сандарлаа хамар дотор чинь аалзны баас орсон байна авч өгье гэхэд ҮГҮЙЭЭ ийн ийн аан аан ийн ийн гээд л уйллаа... аргадлаа, за болилоо авахаа больё гэхэд уйлсаар л... тэгээд аргадлаа аавын охион битгий уйлаачдээ бохь өгийшдээ гэлээ нэмэргүйээ. 
Uchigdur oroi 10 jiliin angiinhantaigaa uulzaad shunu 2 dohuuleed gertee orj irlee. Minii 3n erdene maani untaj blaa, heden grushka beer uusan bsan tul amnaas alchohol unertej bgaa uchir ter hedees nuguu zugt harj untlaa.Гадуур хувцсаа бүрэн өмссөн байсан тул газар тэрийж унан хэвтэхэд маш өвдөлт багатай бас их гоё байгаам шиг байгаан газар унасан мод л гэсэн үг хэхэ: Тэгээд хэсэг орхиод хүүгийн хувцсыг өмсүүлчихээд охион аав нь нусыг нь аваад өгье тэгэхүү хамарт чинь ААЛЗНЫ БААС байна шүү дээ гээд аргадлаа... Санаанд оромгүй... ААВАА ТЭГЬЕ (үнэн фаани ба ялдамхан хоолой) гэж хэлэх нь 7 өдөр бороо тасралтгүй орж байгаад гэнэт НАР гийх шиг л боллоо. Тийчигнэж хөдөлж байсан өт шиг бие, сэгсчин мөргөлдөх гэж байгаа үхэр шиг хөдлөх толгой нь өхөөрөдөм бяцхан охины минь даруухан төрхөнд шилжин хөдөлгөөнгүй хэвтэж томоотой гэгчийн хатсан нусаа авхуулан амьсгалж чадахгүй байсан хамраар нь агаар орж би ч баярлав охин ч баярласан байхаа. Удахгүй ааваа нус авч өгсөнд баярлалаа гэж ярьдаг болох байх гэж найдаж байна ккк. 

За тэгээд бид 3 нэг иймэрхүү хөгжилтэй, адал явдалтайгаар шинэ өглөөг угтлаа даа. Хөргөгчин дээр үлдээсэн байсан хүүхдийн Орбитыг ангид нь ороход өглөө. Охин ангидаа орохгүй гэж амаараа хэлэхгүй ч толгойгоо хальт бүдэг бадаг сэгсрэнгээ аядан ангидаа ормооргүй байгаагаа илэрхийллээ. Аавын охин агаагынхаа ангид хамт ороорой за юу гэхэд ТЭГЬЕ (эгдүүтэй) гэж хэллээ. Агаа нь араас нь Үжэээн чи манай ангид орчоод дараа нь өөрийнхөө ангид ороорой за юу гэхэд ЗА (бас л эгдүүтэй) гэж хариуллаа. 

Хувцсыг нь сольж өгөөд баяртай орой уулзъя гээд анги уруу нь хальт дөхүүлж өгтөл хоёр үр  минь хамтдаа биеэрээ зүрх болж аавыгаа үдэхдээ хайртай шүү гэх шулганалдлаа. Юутай сайхан бэ. Бүтэн зүрхнүүд шулганалдаад л... ёстой гоё байлаа үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан юм. Заримдаа цаг хугацаа яасан ч хурдан өнгөрциймбэ нэг харсан чинь дөрвүүлээ болчихож. Би аз жаргалтай байнаа. 

No comments: