За эгдүү хүргэмээр сайхан үрс гэж бас байнаа. Өнөөдөр охин минь хувцсаа өмсчөөд агаагаа сэрээлээ. Сэрээрэй босоорой гээд л хэхэ. Хүү босонгуутаа ааваа өглөөний цай ууя гэж босч ирлээ. Охиныхоо хувцсыг нь өмсүүлчихээд хооллочихоод өөрийнхөө хувцсыг индүүдэж байсан үе. Цайгий нь уулгалаа, хувцаслалаа, за даа бараг гарахын даваан дээр ааваа би бааяа гэдэг байгаа хүү маань. За миний хүү ангидаа очоод баагаарай гэсэн чинь үгүй ээ яг баалаа гээд... буцаад л зулаан хувцсаа тайлаад суулгалаа. Гэтэл баасангүйээ. Зузаан өмдтэй учир хөл нь хоёр тийшээ болж болкүй байсан учир ааваа өмдөө тайлъяаа гэж доошлууллаа. За бичихэд ярихад энгийн л нэг үйл явдал боловч яг нүдээр үзвэл та нар татаад унанаа, яг л инээдмийн кину хааяа үзэж байгаам шиг санагдахийн хаха. Өчигдөр шөнө аав нь илүү цагаар ажиллаж байхдаа нэг панч аваад гэртээ тавьсан байсныг гярхай л гэх байх даа охин минь олоод харчихийн ааваа надаа ундаа, өглөө барингуутаа л минийх гэхийн. Гэдэс нь өвдөнөө нэг балгаарай гэж балгууллаа, за яг гардагийн даваан дээр охин шинэхэн авсан цагаан лакан гутлаа харангуутаа энэ гутлаа өмсье гэж нэхий улаан гутлаа голлоо.Үгүйээ аав нь ажлаасаа хоцорлоо одоо явцгаая гэж гуйхад ийн ийн гээд л уйлж гарлаа, за за аав нь витамин өгье гэж хэллээ. Витамин өгье гэхэд гарцгүй зам дээгүүр машины урдуур хүн гүйж огцом тормос гишгэж байгаад огцом машинаа зогсоож байгаамшиг ==== ТэгьЕ гээд л уйлахаа зогсоолоо. ккк
За бид 3 тэгээд л арай гэж гэрээсээ гараад явцгаалаа, Хүсэл хүрвэл тэвэрнэ шдэ гээд л хүссэн учраас тэвэрлээ, 2 шуудай гурил ээлжилж хүзүүн дээрээ тавьсаар л цэцэрлэгийн гадаа ирж баяртайгаар орцгоолоо. Баяртай ааваа сайхан амраарай гэснээ ааваа та сайн яваарай гэжүү хэхэ. Бөртэ Үжин Чингис хааныг үнсэж байгаам шиг л хошуугаа метр сунгаад л ааваа үншии гээд л үнсэх юм. хэхээх ЭГДҮҮ МЭГДҮҮ 2 минь хөөрхөн шүү.
No comments:
Post a Comment