Sunday, March 9, 2014

Уйланхай Хүсэлээ

Хүү маань 4 нас хүрээд яг 7 хонож байна. Гэтэл тэр маш уйланхай байна. Загнаагүй, зэмлээ ч үгүй байхад уйлна. Жишээ нь дүү нь юмыг н булаавал уйлна. Өөрөө нэг зүйл хийх гэж байгаад чадахгүй бол уйлна. Эээжээсээ эсвэл хэн нэгнээс үгүй гэсэн хариулт сонсвол шууд л уйлна. За уйлдаг насан дээрээ явж байнаа гэж ойлгож байна. Гэхдээ уйлахдаа чин сэтгэлээсээ, 4 жилийн турш тэжээсэн хар сувдан добрмэн нохой нь үхсэн юм шиг, аль эсвэл 10.000$-оо хүнд хулхидуулаад пассвордоо бээжингийн хар зах дээр алга болгосон хүн шиг уйлна гээч. Хамар нь улайна, нуднээс нь нулимс гарна бөөн бөөн унана, нүүр ярвайна, гар нь хамар амны хөндий хавиар эргэлдэнэ, толгой 75° бөхийгөөстэй, хааяадаа дээшээ харна. За хэдий болтол ингэж үргэлжлэхийг нь сайн мэдэхгүй юм. Хааяадаа дүү нь ирээд битгий уйлаачдээ Өнөхүсэлээ гэж аргадах юм. Дүүгээсээ долоон дор яахлээрээ ингэж нус нулимсандаа хутгалдтал уйлдаг байнаа гэж эцэгийн бодлоор бодох юм. Ээж нь бол хая хая тэгж л байг гээд орхих юм. Би бол яахаа ч мэдэхгүй шаналах юм. Ирэх жил цэрэгт явуулдиймуу яадгийн билээ ч гэж бодогдох юм. Хааяааа уур хүрээд загначих юм. Ээж нь хүү н уйлахаа түрүүнд аав нь загнахаа түрүүнд тавицгаах юм гэх юм. Ккк Усан нүдэн ханхүү шиг л байх юм даа.

No comments: