Сандэй. Ээжийгээ ажилд нь хүргэж
өгөхийн өмнө Бмаа, Байгаль бид 6 Чуканааг эх нялхаст очиж эргэнгээ шинээр
мэндсэлсэн охин Еөөгий гурвыг харж баясчихаад анд найз Амраагаа аваад Городок
уруу гэрээ шалгахаар явах зуур амгалангийн Оргил орж бууз авчихаад гарч явтал
ангийн андууд болох Халиун нөхөр Ганаа, Баку, Нацагаа нартайгаа тааралдаж
Цонжин Болдогт уулзахаар цаг товлоод хөдлөнгөө авсан буузаа замдаа идэнгээ явж
байтал ядарсиймуу агаарт цохиулсиймуу яасийн бүү мэд хоёр үр минь нам унтлаа.
Гадаа ямар халуун байнаа нар шараад,
цэвэр агаар ямар сайхан байнаа хүслээрээ амьсгалаад.
Эба анд эхнэр Насаатайгаа араас ирээд
бөөнөөрөө Хайрын Бэлэг 2 амралтын газарт Нацагааг хүүхэд болон гэдсэн дэх үртэй
нь үлдээнгээ хүүхдийн тоглоомын талбайд ханатал нь тоглуулж аваад голын эрэг
дээр гоймон чанаж аваад байгалийн сайхныг бишрэн бишрэн долоо хоног өүр
хүүхдүүддээ цэвэр агаар бэлэглэж байхаар тохироод явцгаалаа.
Гэртээ эргэх ирэх замдаа ээжийгээ
ажлаас нь аваад явж байхад замын алжаалаа тайлан унтаж байсан үрс минь ээжийгээ
машинд суусныг ч мэдэлгүй ирлээ.
Сайхан өдөр сайхан байлаа.
Явсан газар бүртээ патераа даруулж
нүүрном дээр пост хийж хүмүүст харуулна.
Цэвэр агаар мандтугай.
No comments:
Post a Comment