Өглөө сэрэхэд 7:20 болсон байсан тул
яаралтай авах арга хэмжээ дугаар 354-ийг сонгож Огоогоо утсаар дуудаж хоёр
хүүхдийг албанд нь хүргэж өгөх үүрэг өгөөд түлхүүр гэрт нь хүргэж өгөөд ажилдаа
шурт хийх замаараа бондогор Отгоог аваад явцгаалаа. Өдөр сонсоод байсан чинь
өглөө эмээгээ орж ирэхэд нь эмээ та ахиж манайд битгий ийм эрт ирж байгаатай
гэж хэлээд алмайруулаад авсан байна. Шоколад гаргах өгөхөд нь чихэр идвэл шүд
нь өвдөнө гэхдээ яахад шок юм чинь идэхээс, гэрээсээ гараад явж байхдаа өө
ороолтоо зүүдэг байж ухааны юм яриад дахин нэг сайн алмайруулж аваад
эмээгийнхээ толгойд хэл яриа нь овоо хөгжсөн байна шүү гэсэн дүн аваад амжсан
байна шүү.
18:30-тай уралдан ирж ижижж аав хоёр
нь хүүхдүүдээн хамтдаа авч хоёр сайхан үрдээ аз жаргал амсуулах юутай сайхан
байдаг гээч. Кукарикүү гээд л цэцэрлэгийнх нь хаалгаар ороход бөөн аз жаргалын
гялбаа нүүрэн дээр нь тодрон харагдаж ялангуяа Үжингийн зальтай хоёр нүднээс
ямар арга сэдэж олоод ижии аав хоёроороо дэлгүүр орж юу авхуулах билээ гэсэн
байрын дүр зургийг тодхон гэрэлтэх нүүрний баяслаас олж харах үйлдлийг зөвхөн
гэргий бид хоёр л мэддэг. Хувцас юуг нь өмсүүлж амжаагүй байхад л хэдийнээ
нүхээ малтаж эхэлнэ. Гараад дэлгүүр орно тээ гэж мэгээд л.
Баавгайтай резинэн чихэр авхуулна
гэсээр байгаад авхуулна. Авч өгье за тэгье тэгье гэж хэлэх буулт хүртэл тэр
ямарваа нэгэн нээнтэг шалтгийг бодож сэтгэнэ. Жишээ нь маш удаан алхах, шатаар
хэний ч юуны ч оролцоогүйгээр буух ч байдгиймуу, ганцаараа алхах гэх мэтийн нас
намбандаа таарсан бас зэвүүн юмыг бодож мэргэжлийн тамирчин шиг үйлддэг.
Унтах цаг болж маргааш өглөө сэрэх нь
бэрх хүүхдүүдийг унтуулах нь бүтэн сайн өдрийн хаан банкны тог нь тасраад 30
минут болж байгаа 132 хүнийй дараах очероос ярвайсан царайтай дээрээс нь царай
гэж матар шиг хүүхнээс Баянхонгорт суугаа малчин ээжийнхээ бөөн юм болж болж
арай гэж гуйвуулсан 30,000 төгрөгийг хөлс баас цувсан 6-р сарын 26-ны өдрийн
үдээс хойш 3:30-аас авах үйлдлээс хэцүү зүйл болдог юм. Унтахын өмнө ухаан
сийрэг толгойгоороо хэрхэн яаж унтахгүй цаг хороох вэ гэдэг олон улсын тэмцээнд
оролцож байгаам шиг сэтгэнэ. Ороо заслаа унт командын араас даргаа би шүдээ
угаая гэж хэлээд доод тал нь 19 минут зарцуулна. Бүх зүйлийг өөрөө хийх нэрийн
дор ээжийнхээ оог ч хүртэл сойзон дээр нь түрхэж өгөхийг завдана. Арай гэж шүд амаа
угаах процесс дуусахад хувцсаа өөрөө их янаг тайлнаа, нэг нэгээр яг л анх
эхнэрийн надад үзүүлж байсан шоу үзүүлбэр шиг. Хувцсаа тайлаад ааваа би ус ууя,
агаадаа бас ус өгнөө. Ахиад ууя ханахгүй. Өмнөговийн 8 хоног усгүй явсан тэмээ
дараагийн 9 хоногийн усгүй явах нөөцөө бэлджигам шиг усгүй явсан 8 хоногийнхоо
өшөөг авжигам шиг уухыг завдана. Шөнө нь уусан бүх шингэнээ Японы халуун
рашаанд орж байгаа мэдрэмж төрүүлтэл гадагшлуулахыг нь яаана. Памперс зүүлгэхээр би ямар жоохон маамуу юу
халуун байна нухаад ёоёо болгоод байна гэсээр тайлж аваад Сүхбаатарын малгайны
урд байдаг улаан таван хошуу болон унтана. Ус уусныхаа дараа ааваа би шээмээр
байна шүү гэж коршок авчруулж байгаад шээнэ. Баахгүй зөвхөн шээнэ гэсэн бол би
өөрийгөө энэ орой азтай байна гэж тооцно ккк. Шээчихээд за одоо унтъя гэхээр
ааваа би боорцог идье аль эсвэл хааяадаа баавгайтай чихэр идье гэж хэлж
зүрхэлнэ шүү. За арай гэж нэг юм хөнжилд нь оруулж аваад унтах гэхээр Үлгэр
яриад өгөөч гэнэ. Манжингийн үлгэрийг жишээ нь энэ орой ярьж өгч байгаан. За
хулганыг муур ч ашгүй дуудаж хулгана нь ч ашгүй дуулгавартай ирж манжингаа
татаж гаргаад бөөн баяр болцгоож найр шахуу юм хийх болж манжингаараа шөл мөл
хуурга муурга хийх ухааны юм болж байтал ааваа сая муур нь хулганаа яагаад
дуудаагүй билээ? Гэж асууна. Сая дуудаад манжингаа сугалчлаа ш дээ, үлгэр амар
сайхандаа жаргачихлаа ш дээ. Ийн ийн үгүй ээ би өөрөө хулганаа дуудна гэсээр
өөрөөр нь дуудуулна. Ёоох цаг авах гэсэн тэмцээнд олимпийн гранпри авцөөн. За
одоо бүүвэйн дуу дуулж өгье гэхэд намайг өлгийдөөд жаахан маамуу болгоод өгөөч
ааваа гэж үгүй гэж хэлэх байтугай тэр үгийг минь үгсийн сангаас хасагдтал нь
өхөөрдөм гуйхыг нь яаана. Хооли дооли хамгаас хөөрхөн...
No comments:
Post a Comment