Tuesday, January 28, 2014

СЭТГЭЛИЙН ХӨГ АЯЛГУУ

                  Зүрхний гүн рүү чимээгүйхэн надад шивнэх чиний сэтгэлийн хөг аялгуу чи хаана байна вэ? Чимээ аниргүйн дунд нам гүм ичээндээ гүн нойрсох амьтан мэт аяглана вэ?
Тэр аялгууны нотнуудад анхаарал халамж тавихгүй бол ая болон эгшиглэх нь бусдад ч сонсгоход сонсголгүй байх бус уу? Аялгуу чи хаана байна вэ? Ая дуугаа эгшиглүүлэн чихэнд чимэгтэй айзам эгшигийг хүсэхгүй байна гэж үү? Өнгөлөх тусам ая эгшиг хоёр хорших бус уу?
Сэтгэл сэргээсэн сайхан дуу сонсож баярлан хөөрч амьдралын сайхныг мэдрэх зүрхэнд тэр нууцхан атаархах юм. Итгэл найдвар бий гэж үү? Итгэж найдаж болох юм гэж үү?
                  Гэж Катерина бүсгүй түүнд дуралсан царай муутын туйл болсон, хэнд ч тоогдохгүй бөгтгөр Катезоимогоос асуулаа. Катезоимо ганцаардсан бүсгүйг хараад ихэд өрөвдөж түүнд туслах гэсэн боловч цаг хугацаа улиран одож тус болж чадахгүйг ухаарсанаа нууж байв. Хонгилын үзүүрт бүүдгэр дөл асч амьтай үгүй байлаа. Бүсгүйд ганцхан зүйл л тусалж чадах ажээ. ИТГЭЛ НАЙДВАР. Царай муут итгэлээр унасан бүсгүйд тусалж чадах ч хаана байгаа, юу хийх, яах учираа мэдэхгүй алтаар ч үнэлж баршгүй юутай ч зүйрлэмгүй цаг хугацааг алдаж хаана яваагаа ухаарахгүй ядран суусаар улам царай муутай болов. Дурлалдаа шатаж явсан араатан насан туршдаа ганцаараа үлдэх вий гэсэн айдас ч үгүй сохорчээ. Харин үзэсгэлэнт бүсгүй өөрт нь хайртай болсон жинхэнэ хайрыг үл тоомсорлосныхоо хариуг түүний араас гүйлдэх олон сайхан баатруудад итгэлээн өгч алджээ. Тэр тэгээд ичихчгүй Мангас дээр ирэн шархлуулсан зүрхэнд зориулж дуу дуулах гэтэл ямар ч сонсголгүй аягүй чихэнд чийртэй хачин муухай дуу гаргав. Мангас үүнээс нь ихэд айн сонсголгүй болжээ. Тэр түүнтэй юм ярих гэтэл тэр сонсохгүй учир юу ч ярьж чадсангүй 500 жил өнгөрчээ. Бүсгүй үүнийг нь мэдээд ихэд гашуудсан боловч түүнд итгэх итгэлээн ч алджээ.

                  Амьддаа бие биенээ хайрла  хүмүүсээ
                  Алив сайхнаа бусдаас битгий харамла мангасуудаа









No comments: