Sunday, January 12, 2014

ЭГДҮҮ МЭГДҮҮ ХОЁР

            Харахаар л эгдүү хүрээд байх юм. Хүсэлээ хамартаа нустай, нусаа ний гэхээр тэр нь гарахгүй шингэн биш хатсан нус, аваад өгий гэхээр авхуулахгүй, үгүй гээд ярвайна, зугтана, эсэргүүцэнэ, гараараа хамраа дарна, айн айн айн гээд уйлдаг. Арай гэж дарж аваад л ноцолдооод л нусыг н чимхүүрээр аваад хамраас нь гарсан хар ногоон хатуу НУС, хааяадаа ВАСАБИ (Жапан халуун ногоо) шиг өнгөтэй бүүр заримдаа өвс шиг ногоон холилдсон нус мус гарахаар нь За май энэ чиний нус алив идээч гэнэ, идэхгүйэ гээд амаа дарна, чи тэгээд энэ ААЛЗНы баасанд хайртаймуу ? айн? гээд асууна, ъҮгүй хайргүй л гэж хэлдэг, Тэгвэл яагаад үхэх гэж байгаам шиг харамлаад нуугаад зугтаад байдгийн? гэнэ дээ. 15-тай том залуу байсан бол одоо сэжиг хүрээд яаж байгаа болдоо, мэдкү төсөөлөгдөхгүй юм 15-тай хамрандаа нустай, тэрийгээ татаад яваад байвал алив аав нь нусыг н аваад өгье гээд авах гэвэл яах бол? эсвэл би сэжиглээд явж наадахаа угаа гэхийм болов у? Энэ хүүхдүүдийг чинь жоохон дээр нь сайхан өхөрдөж авий байз гэж бодогдох юм. Нус мусыг нь авч өгөхлээр гоё байдгийншд миний хувьд л лав. Яагаад юм мэдэхгүйэ, дөнгөж амьдралтай танилцаж байгаа бяцхан амьтад болохоор нь тэгдийн болу? Одоо бол жоохон л харагдаад байх юм. Нус мус нь ариухан л санагдаад байх юм. Хэхэ 

             Сүүлийн өдруудэд тэр их ухаалаг хааяа даа том хүн шиг ч гэхиймуу юм хальт хальт ярьдаг болоод байгаа. Эмээтэйгээ утсаар ярьж байхдаа, эмээ за миний сайхан хүү юу хийж байна даа гэхээр, өө дажгүй дээ ч гэхиймуу, яриа хэллэг этр нь их өөрчлөгдөж байгаа. Та 2 чинь одоо яагаад үнсэлцээд байгаан бэ дээ? гээд л... Ээж нь аавыг нь гараараа цохисон чинь чи чинь одоо яагаад миний аавыг цохиод байдаг юм бэ дээ? гээд л... Ааааах эгдүү эгдүү. Охин маанч ч бас их л биеэ дааж байгаам шиг л санагдаад байх юм. Мэгдүү мэгдүү. Бусдын нүдэнд яаж харагддагийг сайн мэдэхгүй юм. Миний нүдээр бол яасан ч эгдүүтэйн яасан ч мэгдүүтэйн гэж харагдаад л байх юм. Тэр уйлахаараа ийн ийн ийн гээд ээж нь жаахан ширүүхэн загначих юм бол гомдоод л, над дээр ирээд уйлж байгаагаа харуулах гээд хажууд уйлаад л, анзаарахгүй бол нүдээ эргэлдүүлээд намайг харж байгаа болуу гэсэн шиг сэм сэм хараад дуугаа жаахан чангаруулаад л... эгдүү эгдүү. (толгой сэгсрэв)
               Та 2 минь ээж аавийнхаа эгдүүг их л хүргэж байна даа, яадгийн билээ, хааяа нууцаар хоорондоо та хоёрын тухай сэмхэн шивнэж хэрхэн тоглож байгааг чинь, хэрхэн уйлж байгааг чинь, хэрхэн усанд орж байгааг чинь, хэрхэн хүнээс юм гуйж байгааг чинь, хэрхэн инээж байгааг чинь, хэрхэн муухай аашилж байгааг чинь, хэрхэн сурч байгааг чинь, хэрхэн том болж байгааг чинь, хэрхэн бааж байгааг чинь ч хүртэл хараад баясан инээлдэх юм. Яасан хөөрхөн эгдүүтэй хүүхдүүд вэ айн?! Амьдралын минь гэрэл гэгээ утга учир минь болсон үрс минь, та 2 минь юутай эгдүүтэй вэ?! юутай үзэсгэлэнтэй вэ?! юутай ерөөлтэй вэ?! Ямар том бэлэг вэ?!
 
            Бид хоёрын хүүхэд болж бидний гэр бүлд мэндэлж, хүн болох гэж байгаа та хоёртоо маш их баярлалаа. Аз жаргал хүсье

Хайртай аав ээжээс нь...


           

No comments: