Төрсөн өдрийнхөө ойролцоох хоногуудад чи халуунтай бас ханиадтай байсан учраас энэ өдрийг хүртэл чиний вакцинийг хийлгэлгүй сар өнгөрөөлөө. Өрхийн эмчдээ үзүүлж сувилагчаар жинлүүлэхэд чи минь 12.5КГ жинтэй, 88.3СМ өндөртэй болсон байна шүү. Яасан хурдан өсч яасан хурдан том болж байнаа чи минь.
1-р хорооллын эрүүл мэндийн 14-р төвийн вакциний өрөө 311-т ороод одоо охин минь чамд тариа хийхгүй вакцин хийж өгнө за гэж баахан сэтгэл санааны бэлтгэл хийлээ. Вакцин гэж юу ч юм буу мэд за ямар ч байсан тариа биш юм байнаа л гэж дотроо бодож байгаа байх даа чи минь.
Гарных н булчин дээр тарилаа... Ядаж байхад 2 гаран
дээр н хоёуланд нь тарилаа. Өвдөөд байна шүү дээ өвдөөд байнаа өвдөөд байнаа л гээд уйлаад байсан. Яасан их гомдож байнаа, Тариа биш Вакцин гээд байсан чинь яалаа даа энэ чинь Тариа л байна шүү дээ гэсэн байдлаа би чамд гомдсоон ааваа гэжигаам
шиг л хараад уйлаад байсооон хөөрхий. Тайвшруулах гэж оролдлоо, битгий уйлаа одоо болсон ахиж тарихгүйээ за, миний охин энэ вакцинийг хийлгээд хурдан том болно за юу л гэлээ.
Тэгээд бид 2 хамтдаа дэлгүүр орсон хүүхдийн бохь баавгайны хэлбэртэй амтат пэчэнь авч өгсөн аав нь чамдаа. Чи минь дөнгөж 2нас 1сартай байв. Азаар чиний энэ хийлгэсэн
вакцин халууруулдаггүй гэсэн. Халуурсан бол бас хэцуу л байх байлаа даа. Тэгээд энэ оройжингоо
чи минь яасан ч муухай ааштай байв даа. Вакцинийх н үйлчлэл байх л да гэж бодлоо. Харин шөнө орондоо 2 удаа шээж хамтдаа унтаж байсан ээж агаа хоёрыгоо диван дээр
унтахад хүргэлээ дээ чи минь. Тэр 2 яаж шээсэн дээр унтах вэ дээ аргагүйн эрхэнд л явцгаасан. Хоёулаа хамт унтаж байгаа ойрдоо. Чи аавийнхаа мээмний толгойг имрээл хэхэ. Мээмээ барья гээд л....инээдтэй юмаа.
No comments:
Post a Comment