-Ааваа, ааваа та манай ээжид дуралсан юм уу, аль эсвэл ээж танд дуралсан юм уу? гэж хүү ааваасаа сонирхон асууна.
-Тийм ээ миний хүү ээжд нь аав нь дурлаад хайртай болсон юм.
-Яаж хүмүүс бие биедээ дуралдаг юм бэ? Бас яагаад?
-Анх аав нь ээжийг нь хараад их таалагдаад бас их хөөрхөн харагдаад аав нь ээжд нь дурлаад бас хайртай болоод, тэгээд ээж нь бас аавд нь дурлаад бие биедээ хайртай болоод бид 2-ын хайрын түүх ингэж эхэлсэн юм.
Охин маань ангийнхаа Давагсүндэл гэдэг хүүгийн тухай ярихдаа нүүрэнд нь хайрын мишээл тодрон, дуртай нь аргагүй ниээд алдан ярина. Давагсүндэлтэй би гэрлэх гэж байгаа шдээ ааваа гэж ярина. Аавын охин том болоод үерхэж байгаад бас хайртай болсоныхоо дараа гэрэлдэг юм шүү дээ, одоо бол ангийн охид хөвгүүдтэйгээ сайхан найзалж, үерхэж болно. Миний охин чинь мааш жаахан байна шүү дээ одоо. Ааваа би чинь том аниа болж байгаа шүү дээ. Агаа нь харин хүүе том болж байгаад гэрэлдэг юм шүү дээ, ээж тэгэж хэлсэн биздээ гэнэ. Миний бүжгийн портнёр Тулгатай би муудалцчихсоон ааваа. Давагсүндэл л надад таалагдаж байгаа. Нээрээ манай ангийн Чингүүн намайг чихэр авч өгөхгүй бол багишд чамайг Давагсүндэлтэй сууна гэж байгаа шүү гэж хэллээ шүү гээд охин бид 2 Чингүүнд Чупа чупс авч өглөө. Хэхэ