Tuesday, March 31, 2015

DESANT

Онеедер надаас их тэвчээр гарсанд би еертее баяртай байна. Охин ээжийгээ гарсан даруйд л би ээжээрээ хvргvvлэх байсан юм хэмээн уйлж гарлаа. Тvvнийг уйлж байх явцад аав нь юу ч дуугарсангvй. Ээжээрээ хvргvvлэх тухай байсан яриа сvvл рvvгээ тvvнийг хувцаслаагvй тухай болон хазайв. Одер бvр ямар нэгэн шалтаг шалтгаан гаргаж ирж нээнтэглэж байгаад аргадуулж ааваараа гое юм авахуулдаг vеээ санаад байх шиг байгаа юм. Бид 3 хувцаслаж дуусаад албаныхаа зvг рvv явж байтал охин надаар vvрvvлмээр байгаагаа уйлагнаж хэлэхэд нь аавын охин аавтайгаа хvн шиг яриараарай гэж хэллээ. Жишээ нь ааваа би тэгмээр байнаа ч юм уу гэсэн чинь ааваа би тэгмээр байнаа гэдэг байгаа. Тэгмээр байнаа гэдэг чинь жишээ юмаа миний охин. Чи яамаар байгаагаа хэлээч дээ гэсэн чинь ааваа би танаар vvрvvлж болох уу гэж хэлээд vvрvvллээ. Бид хэд цэцэрлэгийн хаалгаар орж 100тегрегний vнэтэй улавчнаас цемеерее авч емсеед Хvсэлээгийн анги руу адуу шиг давхилдлаа. Аавыгаа нуруу талаараа харж гvйхийг тэр 2маань хараад хаха инээлдэнэ. Бас беен баяр. Агаагаа ангид нь оруулж хувцсыг нь тайлуулж бас гутлаа яаж тайлахыг зааж егчеед тэнгэрээс буусан дисант 2цэрэг цэцэрлэгийн баруун жигvvрт байрлах 2-р давхрын нэг ангийг хэвийн эсэхийг шалгалаа.

хамт унтана

Охин маань аавтайгаа хамт унтана гэсээр надтай хамт унтах юм. Харин хvv маань дvvтэйгээ унтахгvй аавтайгаа унтана гээд миний негее талд унтах юм. Том байранд орохоороо тус тусад нь ерее гаргаж егч унтуулаад хайртайгаа хамт тvvнийгээ тэврээд унтаж байх юмсан. Ечигдер шене би нам унтлаа. Охин маань орондоо шээчих вий дээ гэж бодоод тvvнийг шене сэрээхэд тэр сэрсэнгvй, шээсэнгvй харин шене орондоо ахиад л шээсэн байлаа. Унтахын емне заавал шvдээ угаана шvv, угаахгvй бол шvдэнд чинь хорхой vvрлэнэ шvv гэж хэлснээс хойш xvv маань байнга угаадаг болсон. Шvдэн дотор нь хорхой vvрээ засаад аймшигтайгаар инээж дуу муу дуулаад бvжиглээд байдаг бичлэгийг xvv маань ахиж vзэхээргvй, ахиж чихэр шоколад идэхээргvй, ахиж шvдээ угаахгvй байхааргvй болтлоо сайн ойлгож жигшсэн юм. Тэр дууг тавихад бvvр уйлдаг болсон гээч.

Яс толгой

Хvсэлээ хvvгийн толгой нь евдвж бид 4ечигдер СХД-ийн хvvхдийн тvргэнд очиж vзvvлээд эм бичvvлж авлаа. Хэд хоногийн емне хашааны завсраар жижиг биетэй жаалын араас дагаж гараад толгойгоо гацааж чихээ таслахаа шахсан тухай надад ярьж егч инээлгэлээ. Толгой евдввд байна гэхээсээ илvv тэр яс евдеед байна гээд байхаар нь их наран явж Шоовдор гуайгаар толгойг нь бариуллаа. Харин енеедер еглее халуунтай байсан болохоор тvvнийг цэцэрлэгт нь хvргэж егелгvй буурай евее эмээгийнд нь аваачиж еглее. Харин Vжинг цэцэрлэгт нь хvргэж еглее. Ээжийн шарсан ендгийг амтархан идэж vлдээсэн шоколаднаас 2дервелжинг идээд цэцэрлэгтээ явахдаа уйлахгvй гэдэгээ амаллаа. Бид 2хувцсаа емсеед ангидаа очиж буцаагаад хувцсаа тайлж орохын емне ээжээсээ гое гое юм авч буй хvvхдийг хараад тэр надаас ааваа надаа гое юм егееч гэж асуухад нь миний охин тvрvvхэн шоколад идсэн шvv дээ гэсэн чинь нээрээ тийн шдэ гээд  цогин анги руугаа гvйлээ. Хvv маань еерийнее хийсэн танкнуудыг уутанд хийгээд авч явсан юм. 

Wednesday, March 25, 2015

Аавын хайртай vрс минь битгий намайгаа бухимдуулаач

 Аавын хvv шортоо емссен vv? Омссеен ааваа тэгээд цэцэрлэгтээ явахаасаа емне ээжийнхээ хийсэн печенийг идээдэхье. Би даараад байна шvv дээ ааваа хенжилее немермеер байна емдее емсехгvй ээ, гэж охин хэлнэ. Очигдер гадаа найзуудтайгаа тоглоод емдее заваартуулж хаясан учир жинсэн емд емсеж буй агаагаа хараад дvv нь би бас жинсэн емд емсье л дее гэхээр нь ганган хvvхэн хавар намараа хее гэж хэлээд цасны емдийг нь емсvvлээд явлаа. Ээжийнхээ хийсэн амттай сайхан печенид дуртрай гэж жигтэйхэн. Ажлын цаг эхлэх гээд байгаа учираас хурдан гэрээсээ гарахын тvvс болсон аав нь охиноо эрхлээд босохгvй байсан тул загнаж уйлууллаа. Дандаа намайг ингэж уурлуулах шаардлага та нарт байдаг юм уу гээд ширvvн дуугарахад хvv маань ааваа тэгээд орхичихоочээ гэлээ. Юм идэх, уух, бие засах, ТВ vзэх, хувцсаа емсех, босох, сэрэхээс авахуулаад хаалгаар гарах хvртэл ямарваа нэгэн саадтай байх юм. Дандаа л маргалдах юм, уйлалдах юм,  инээлдэх юм, еер еер зvйлс тохиолддог учир сонирхолтой санагдах байх, гэхдээ надад миний 2vрсийн минь яс руу янгинатал хатгах мэс мэт уйлах чимээ тайван бус байлгах юм. Хааяаа би ууралчих юм, загначих юм, орилчих юм. Ингэмээргvй байна, би та 2ыг загамааргvй байна бас ууралмааргvй байна. Ганцхан насны биш олон насны зерvvтэй байсан бол хоорондоо хэрэлдэхгvй зодолдгvй байсан байх болов уу ч гэж хааяаа бодно. Та 2 хоорондоо битгий хэрэлдэж зодолдооч дээ,  агаагийнхаа толгой руу нь битгий зохь, дvvгээ битгий зод. Бие биенээ хайрла. Та 2ын минь маргалдаж буй гол шалтгаан нь юмаа булаацалдах, бие биенээсээ харамлах, юмсаа булаалдах зэрэг нь юм. Боличихооч дээ. Хэхэ. Одооноос би та 2ыг ахиж загнамааргvй байна. Обручкаа урд едер нь мартаад надаар ангидаа хvргvvлсэн учираас енеедер мартахгvйн тулд аваад явсан ч надаас анги руугаа орохорс емне  гое юм нэхлээ. Аавдаа эртхэн хэлсэн бол аав нь гое юм авч егех л байсан шvv дээ. Ээжийнхээ хийсэн печенийг аваад орчих гэхэд no гэлээ, чамдаа егех бохь витамин аавд нь юу ч алга байна шvv дээ чамдаа орой гое юм авч огье гэхэд oh no гэлээ. Надаас тас тэвэрчихээд салдаггvйээ. Халаасаа ухаж тvлxvvpнийхээ оосорноос жижиг тэгш ус салгаж аваад еглее. Аавдаа орой буцаагаад егеерэй гэхэд за ааваа гэж хэлээд инээгээд орлоо доо. 

Monday, March 16, 2015

Цэцэгний охин

         Охин бид 2 элсэн чихэрний цэцэг vрслvvлээд vндэс нь ургачихаар нь хар шороонд суулгахаар шийдлээ. Тvvнд минь энэ ажиллагаа таалагдана гэж би итгэж байсан юм. Таалагдахаар барах уу даа. Тэр минь их баярлаж ахиад цэцэг таръя л даа гээд байхаар нь хавар болохоор хэдvvлээ ергест хэмх, улаан лооль vрслvvлж байгаад Олзийт хороололд очиж тарих уу гэхэд тэр одоо хавар болчихсон л байна шvv дээ ааваа гэхэд арай болоогvйг тайлбарлаж еглее. Харин одоо 2лаа vрсэлгээ хийхэд юу юу хэрэг болохыг бичье гээд бичлээ. Vрсэлгээ хийх савнууд, vрнvvд, хонины 2жил болсон бууц буюу хоргол чи хоргол бууц гэж юу байдгийг мэдэх vv гэж асуухад мэдэхгvй шдээ ааваа гэлээ. Тэр бол хонины баас гэсэн vг гэж хэлэхэд тэр за тэгвэл бичиж байгаа юмандаа та гахайны 2жил болсон баас гээд биччих гэж хэлээд намайг арагшаа савж унаад гэрийнхээ паарыг толгойгоороо хагалтал инээлгэлээ хаха. Хегжилтэйг нь яаанаа. Огурцы помидорны vр авна за байзоо еер чинь юуны vр авах билээ гэтэл тэр мандарины vр аваад мандарин тариад гое мандариныг Хvсэлээтэйгээ хамт идье тэгэх vv ааваа гэлээ. Ишш охин минь дээ мандарин чинь халуун оронд ургадгийм  шдэ гэхэд тэр манай гэр халуун л байна шдэ тээр та хараач халуун байна гэж хэлээд намайг савж унаад хергегчнийхее хаалгыг хелеерее хонхойлготол инээлгэлээ ход ход ход. 

Цэцэрлэгийн жирийн нэгэн еглее

        Ойрын едрvvдэд аав нь 2хvvхдээ еглее бvр цэцэрлэгт нь хvргэж егч байгаа. Терийн албаныханы цагийн еерчлелтеес болж цэцэрлэгийн хаалга 8цагаас нээгддэг болсон учир ээж нь хvргэж егех боломжгvй болсон юм. Хеерхен ээжийнх нь ажил нь 8аас эхэлдэг юм. Харин орой ажил нь 5аас тараад та 2ыгоо ээж нь авч байхаар тохиролцсон юм. Сургуулийн хvvхэд шиг vvргэвч vvрээд ангидаа орсон ч гvнжийн титэм зvvсээр хар туфлээ емссеер орлоо. Онеедер бараг анх удаа гэх vv дээ Хvсэлээ дvvгээ эхлээд хvргэж егье л дее гэсээр Vжинг тvрvvнд нь оруулж еглее. Харин Vжин агаагаа тvрvvлж егдег биздээ гэж нэг хэлж vзлээ. Харин бид ухрах замгvй урагшилсаар уйлагнах дууг чамд гое рэзинэн чихэр егсен биздээ гэсэн vгээр дарж оруулсан юм даа. 3-4хэн сарын емне аав нь 2 vрээ 2ланг тэврээд гvйдэг байсан ч овлийн зузаан хувцас цагаар минутаар осеж байгаа та 2ыгоо дийлэхээ байж агааг нь хетлеед дvvг нь тэврээд хvргэж егдег болсон. Та 2ыг хувцаслах гэж , арай гэж хувцасласан vрсийнхээ хувцсыг буцаагаад тайлах гэж аав нь их л хелрех юм. Та 2ыгоо хvргэж егчихеед ажил дээрээ  яг 9н цагаас емне ирдэг юм. Орой ааваа та намайг еерее аваарай эсвэл ээжийгээ ирж аваарай гэж хэлээрэй ойрд дандаа л Паали авах юм байна шдээ гэж Хvсэлээ гомдоллоно. Очигдереес манайх шинэ охинтой болсон тvvнийг Оюундарь гэдэг. Манайх шинэ охинтой болсон тvvнийг Оюка гэдэг чиний аниа чинь шvv за юу гэхэд тэр би еерее том аниа шдээ гэлээ. Бидний аз жаргалаар дvvрсэн инээд хеереер бялхсан амьдралын нэгэн шинэ еглее ийнхvv эхэллээ. 


Tuesday, March 10, 2015

Эмнэлэг рүү 2 дахь удаагаа явав

        Үжин ханиалгаад тэр нь намдахгүй бараг 14 хоног боллоо. Өглөө ажилдаа явахаас өмнө эмнэлэг ороод үзүүлэх санаатай 2 хүүхдээ аваад явтал эмнэлэг 8:30с ажиллана гэж байлаа. 8:30с цэцэрлэг хаалгаа барина. Харин миний ажил 9:00с эхэлнэ. За тэгээд л шууд цэцэрлэгийн зүг яваад тэр 2-ыгоо хүргэж өгөөд ажил дээрээ очиж баахан хурал энэ тэр хийж хүмүүстэй уулзалт ихтэй өдрийн нэг байлаа. Харин ашгүй яг цайны цаг дөхүүлээд охиноо ирж ав маш их ханиалгаад байна гэсэн дуудлага хайртаас минь ирж охиноо авахаар очтол ганцаарахнаа унтаагүй шовойтол намайг хүлээгээд сууж байлаа. Хараад л түүнийгээ тэврэн авч аав нь охиноо санасан шүү гэтэл хүзүүгээр минь тас тэврэн би ч бас санасан ааваа гэлээ. 2лаа эмнэлэг явж үзүүлье гээд аваад явлаа. Тэр маань 3 week-ийн өмнө Элбэгзаяа эмч дээрээ ирж үзүүлэхдээ амар сайн байна уу та сар шинэдээ сайхан шинэлсэн үү гэж хэлээд эмчийнхээ хайрыг татаж онц охин гэсэн дүн авсаан. Эмч нь тухайн үед дуудлагаар яваад ирэх замд нь түүн рүү мсж бичиж та манай охиныг тантай золговол түүнийг ерөөж өгөөрэй гэж гуйсан юм. Учир охин маань ааваа эмч намайг том болохоороо сайн хүн болоорой гэж хэлэх байхдаа тэ гэсэн юм. Харин өнөөдөр тэр эмчдээ Мартын баярын Мэнд хүргэе гэж хэлээд өхөөрдүүллээ. За чи чинь мартын 8-ныхаа баярыг хэтрүүлээд тэмдэглэчихээ юу даа гэж хэлээд түүнийг үзлээ. Цээж нурууг нь чагнуураар чагнаж түүнд Эрүүл Мэндийн Даатгалын дэвтрээр авдаг Эмийн сангаас авах эмний жор бичиж өглөө. Эмнэлэгээс гараад бид 2 дэлгүүр орж буурай эмээ өвөө 2 тоо сүү авчихаад тэднийд очлоо. Тэр харин буурай эмээ өвөөгийндөө үлдэхгүй ээ намайг ажил руугаа аваад яваач дээ ааваа би тантай хамт баймаар байна гэж хэллээ. Ариунболор бүсгүй тэнд Шагай Отгоо аниа нар байлаа, эмээ өвөө 2 тойгоо гадаа тааралдаж түүнийг хүүхдийн Орбит бохиор пааналдаж байж үлдээлээ. Аав нь ажил дээрээ очиж хурал хийх ёстой хэмээгээд үнэнээ хэлээд явахад ухаалаг бүсгүй минь уйлалгүй үлдэж аавынхаа бахархалыг төрүүлнээ. 

        Өнөөдөр ханийн минь төрсөн өдөр учир бид 3 торт аваад түүнийг гэртээ ирэхийг хүлээнэ. Харин энэ 2 тортон дээрээ лаануудаа өрч тавиад төрсөн өдрийн дуу дуулцгааж лаагаа үлээлдэж ээжийнхээ өмнөөс бөөн баяр хөөр болцгоож өөрсдийнх нь төрсөн өдөр юм шиг л залбирнаа. Ээж нь яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж асуугаад түүн рүү залгаж өгөхийг надаас асууж ээжтэйгээ утсаар ярьж та хэзээ ирэх юм бэ хурдан ирээчээ тортоо үлээгээчээ гэхэд оройтохыг нь сонсоод бас тортоо идэж бай гэсэн бололтой шууд л лаануудаа авч хураагаад ааваа зүсээд өг гэлээ. Ингээд бид 3 Палбигомботойгоо хамт тортоо идлээ. 

Хайрт ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!




Monday, March 9, 2015

Ганган охин

Ээжийн охин ч ганган шvv гэж ээж нь охиноо ехеердене. Тэр харин одооноос еерийгее хувцаслан бас ч гайгvй тохируулаад хэдэн хувцсаа эвлvvлчихнэ шvv. Одер бvр л платье емсех сонирхолтой, байс хийгээд л хувцсаа солиод л еерийгее гоеоод л тэгснээ сvvлийн vед байнга л нvvрний будаг ярих боллоо. Ааваа надад нvvрний будаг авч егеерэй гээд л... Би харин тvvнд 3хан настай охин чинь жаахан байнаа нvvрээ будах болоогvй гэхээр vгvй би одоо том аниа болсон шvv дээ, намайг битгий жаахан гээд бай гэнээ. Хятадаас нэг гялалзсан гялгар бэйж енгетэй туфли сарафан бас нэг жижиг гар цvнх авчирч егсен чинь тэрнээсээ салахаа больсон. Ганган гэж жигтэйхэн шvv.

Хуйнан

2015 оны цагаан сарын баяр монголчуудын хувьд хvндхэн болсон жил байлаа. Эдийн засгийн хямрал 2008 онд болж байсан шиг дахин болж барилгын салбар нэлээд хvндхэн байдалд орлоо. Гэвч энэ жил Монгол улс маань 3н сая дахь иргэнээ хvлээн авч енер етген болсон сайхан жил болж эргэн тойронд олон хvн терж олуулаа болсон янзын хонь жил гарлаа. Цагаан сарын баярыг анх удаагаа хедее хийж хадам эгчийндээ амралтын сайхныг мэдэрч амттаны сайхныг идсэн жил гарлаа. Дундговь аймгийн Олзийт суманд битvvрч шинэлж байгаад шинийн 3нд Улаанбаатар хотноо ирж заавал золгох Естой хvмvvстэйгээ золгое гэхээр бvх айлаар орох болчихоод болдоггvй. Хуягааа ахын маань гэргий Нансаа эгч маань манайд ирсэнгvй гэж vг хаяад байхаар нь бид 4 очиж золгохоор замдаа явж байлаа. Угаас хегжилтэй миний гэр бvл замдаа инээлдэхийн дээдээр инээлдэж хегжилжехийн дээдээр хегжилдсеер явлаа. Цагаан сарын емне эхнэр бид 2 Газрын диваажин Хайнан арлыг зориод ирсэн юм. Ipad гар утсан дээр байсан бичлэг зурагнуудыг 2vр маань харчихаад бид 2ыг авч явахгvй яасан юм бэ гэж уйлалдаж билээ. Гэтэл энэ орой бид замдаа машинд явж байтал ааваа бид хаашаа явж байгаа юм бэ гэхэд Хуягаа ахындаа очиж байнаа гэтэл айн хайнан явж байгаа юм уу ээ гое гое доо гэлээ. No no huyagaa ahiindaa gelee. Aan zaza gecheed jaahan yawj baital Huynan ahiindaa irtsen u gej asuugaad bid hed sawlaa.