Thursday, March 27, 2014

Тэнэг П***да

Хооли мооли 2 настай охины мань амнаас ийм муухай үг гарсан гэхээр итгэж өгөхгүй юм. Бид 4 хоол идэж суугаад эхнэр түрүүлээд босоод явлаа. Аягатай ус харамлаад хоорондоо булаацалдаад ах нь миний ус гэж дийлж аваад байж байтал шарандаа дүү нь ах уруугаа шүлс хаялаа. Ах нь надад энэ шүлсээ хаяад байна гэж ховлонгуут нь ахиж шүлсээ хаях юм бол ам уруу чинь савхаар ороолгоно шүү гэж хэлээд, ойлгосон уу гэж асуухад тэр хариулсангүй. Дахин асуулаа ойлгосон уу гэтэл ойлгосон гээд толгой дохиж хэлчихээд ах уруугаа харж байснаа Тэнэг Писда гэлээ. Түүний амнаас арай ч ийм үг гарна гэж санасан ч үгүй явлаа. Анхандаа чихэндээ итгэсэнгүй. Юу гэнээ гэж лавлаж асуугаад чи сая юу гэсэн бэ гэхэд тэр хоёронтоо хэлэв. Сая л нэг чих зөв сонссоныг ойлгоод савх аваад гарынх нь алгыг өөрөөр нь дээш харуулж байгаад хоёронтоо шавхуурдаж шийтгэлээ. Ахад нь ч сургамж болсон байх. Өөрсдөө үгнийх нь утгыг ч ойлгохгүй байгаадаа хөөрхийс гэж бодож байна. Ангийнх нь 14 хүүхдийн нэг нь хэлэнгүүт сурсан л байж таараа. Дөнгөж 2 наса 4 сар хүрэх гэж яваа бүсгүйн амнаас гарлаа.  Ангийн атаманууд нь 4 настай гарууд ихэнх нь байдаг юм. Охин минь чи наад үгнийхээ утгыг ч ойлгохгүй байж ийм үг хэлээд намайг цус харвуулах шахлаа. Ккк за залуу аав ээж хоёрын цус харвана ч гэж юу байхав, зүгээр л шоконд орж мэл гайхлаа. Цаашдаа юун дээр анхаарах талаар бид бодох цаг нэгэнт болж, энэ цагаас эхлээд хүүхдийн хүмүүжлийн тухай ном барьж аваад уншиж эхэллээ хонгор минь.

Хүмүүжилтэй сайн хүн болгохын тулд аав нь гарынх нь алга руу шавхуурдсан шүү. Савхны амтыг мэдрүүлчээд чарлан уйлж, гомдлын харцаар над уруу ширтэн суухыг чинь хараад өрөвдөж элэг эмтэрмээр байсан ч аав нь чинийхээ төлөө зохих шийтгэлийг хэлсэн үгний чинь төлөө амсуулсан юм шүү. Хүний гарын алга хамгийн мэдрэмтгий эрхтнүүдийн нэг бөгөөд савааны хорсолтыг дахиж амсах зүйл хийхгүй ээ гэдэгт аав нь итгэлтэй байнаа. Алгын чинээ жаахан амьтныг цохисондоо өөрийгөө дотроо загнаж л суулаа. Хэчнээн өрөвдөж байсан ч өр үрүүгээ өшиглүүлэхгүйн тулд хэлээ хазаж суулаа. Ээжид чинь хэлэхэд надад итгээгүйээ. Үнээн итгэхгүй. Хожмын нэгэн өдөр чи үүнийг уншиж суугаад нэгийг бодож хоёрыг тунгаана бизээ.

Хайч чүдэнзээр чамайг тоглож байхад би хурдхан гарнаас чинь салгаж аваад холдуулдаг. Чи хэчнээн уйлаад нэмэргүйээ хонгор минь. За яг үүнтэй адил юм боллоо гэж би өөрийгөө зөвтгөлөө шүү. Шийтгэл гэснээс одооноос жилийн өмнө юмдаа гурилаар та хоёр тоглоод шалаар нэг гурил хувцас хунар нүүр ам гар за бүгд гурил болжээ. Ээж нь та хоёрын гарыг дээш өргүүлээд хана уруу харж зогсоогоод уйлахаан боль гэж хэлж шийтгэж байсныг санаж байна ккк зураг нь ч байгаа.

Инээдтэй шүү.

Tuesday, March 25, 2014

Парентсгүй өглөө

Өглөө сэрэхэд 7:20 болсон байсан тул яаралтай авах арга хэмжээ дугаар 354-ийг сонгож Огоогоо утсаар дуудаж хоёр хүүхдийг албанд нь хүргэж өгөх үүрэг өгөөд түлхүүр гэрт нь хүргэж өгөөд ажилдаа шурт хийх замаараа бондогор Отгоог аваад явцгаалаа. Өдөр сонсоод байсан чинь өглөө эмээгээ орж ирэхэд нь эмээ та ахиж манайд битгий ийм эрт ирж байгаатай гэж хэлээд алмайруулаад авсан байна. Шоколад гаргах өгөхөд нь чихэр идвэл шүд нь өвдөнө гэхдээ яахад шок юм чинь идэхээс, гэрээсээ гараад явж байхдаа өө ороолтоо зүүдэг байж ухааны юм яриад дахин нэг сайн алмайруулж аваад эмээгийнхээ толгойд хэл яриа нь овоо хөгжсөн байна шүү гэсэн дүн аваад амжсан байна шүү.

18:30-тай уралдан ирж ижижж аав хоёр нь хүүхдүүдээн хамтдаа авч хоёр сайхан үрдээ аз жаргал амсуулах юутай сайхан байдаг гээч. Кукарикүү гээд л цэцэрлэгийнх нь хаалгаар ороход бөөн аз жаргалын гялбаа нүүрэн дээр нь тодрон харагдаж ялангуяа Үжингийн зальтай хоёр нүднээс ямар арга сэдэж олоод ижии аав хоёроороо дэлгүүр орж юу авхуулах билээ гэсэн байрын дүр зургийг тодхон гэрэлтэх нүүрний баяслаас олж харах үйлдлийг зөвхөн гэргий бид хоёр л мэддэг. Хувцас юуг нь өмсүүлж амжаагүй байхад л хэдийнээ нүхээ малтаж эхэлнэ. Гараад дэлгүүр орно тээ гэж мэгээд л.

Баавгайтай резинэн чихэр авхуулна гэсээр байгаад авхуулна. Авч өгье за тэгье тэгье гэж хэлэх буулт хүртэл тэр ямарваа нэгэн нээнтэг шалтгийг бодож сэтгэнэ. Жишээ нь маш удаан алхах, шатаар хэний ч юуны ч оролцоогүйгээр буух ч байдгиймуу, ганцаараа алхах гэх мэтийн нас намбандаа таарсан бас зэвүүн юмыг бодож мэргэжлийн тамирчин шиг үйлддэг.

Унтах цаг болж маргааш өглөө сэрэх нь бэрх хүүхдүүдийг унтуулах нь бүтэн сайн өдрийн хаан банкны тог нь тасраад 30 минут болж байгаа 132 хүнийй дараах очероос ярвайсан царайтай дээрээс нь царай гэж матар шиг хүүхнээс Баянхонгорт суугаа малчин ээжийнхээ бөөн юм болж болж арай гэж гуйвуулсан 30,000 төгрөгийг хөлс баас цувсан 6-р сарын 26-ны өдрийн үдээс хойш 3:30-аас авах үйлдлээс хэцүү зүйл болдог юм. Унтахын өмнө ухаан сийрэг толгойгоороо хэрхэн яаж унтахгүй цаг хороох вэ гэдэг олон улсын тэмцээнд оролцож байгаам шиг сэтгэнэ. Ороо заслаа унт командын араас даргаа би шүдээ угаая гэж хэлээд доод тал нь 19 минут зарцуулна. Бүх зүйлийг өөрөө хийх нэрийн дор ээжийнхээ оог ч хүртэл сойзон дээр нь түрхэж өгөхийг завдана. Арай гэж шүд амаа угаах процесс дуусахад хувцсаа өөрөө их янаг тайлнаа, нэг нэгээр яг л анх эхнэрийн надад үзүүлж байсан шоу үзүүлбэр шиг. Хувцсаа тайлаад ааваа би ус ууя, агаадаа бас ус өгнөө. Ахиад ууя ханахгүй. Өмнөговийн 8 хоног усгүй явсан тэмээ дараагийн 9 хоногийн усгүй явах нөөцөө бэлджигам шиг усгүй явсан 8 хоногийнхоо өшөөг авжигам шиг уухыг завдана. Шөнө нь уусан бүх шингэнээ Японы халуун рашаанд орж байгаа мэдрэмж төрүүлтэл гадагшлуулахыг нь яаана.  Памперс зүүлгэхээр би ямар жоохон маамуу юу халуун байна нухаад ёоёо болгоод байна гэсээр тайлж аваад Сүхбаатарын малгайны урд байдаг улаан таван хошуу болон унтана. Ус уусныхаа дараа ааваа би шээмээр байна шүү гэж коршок авчруулж байгаад шээнэ. Баахгүй зөвхөн шээнэ гэсэн бол би өөрийгөө энэ орой азтай байна гэж тооцно ккк. Шээчихээд за одоо унтъя гэхээр ааваа би боорцог идье аль эсвэл хааяадаа баавгайтай чихэр идье гэж хэлж зүрхэлнэ шүү. За арай гэж нэг юм хөнжилд нь оруулж аваад унтах гэхээр Үлгэр яриад өгөөч гэнэ. Манжингийн үлгэрийг жишээ нь энэ орой ярьж өгч байгаан. За хулганыг муур ч ашгүй дуудаж хулгана нь ч ашгүй дуулгавартай ирж манжингаа татаж гаргаад бөөн баяр болцгоож найр шахуу юм хийх болж манжингаараа шөл мөл хуурга муурга хийх ухааны юм болж байтал ааваа сая муур нь хулганаа яагаад дуудаагүй билээ? Гэж асууна. Сая дуудаад манжингаа сугалчлаа ш дээ, үлгэр амар сайхандаа жаргачихлаа ш дээ. Ийн ийн үгүй ээ би өөрөө хулганаа дуудна гэсээр өөрөөр нь дуудуулна. Ёоох цаг авах гэсэн тэмцээнд олимпийн гранпри авцөөн. За одоо бүүвэйн дуу дуулж өгье гэхэд намайг өлгийдөөд жаахан маамуу болгоод өгөөч ааваа гэж үгүй гэж хэлэх байтугай тэр үгийг минь үгсийн сангаас хасагдтал нь өхөөрдөм гуйхыг нь яаана. Хооли дооли хамгаас хөөрхөн...

За тэгээд өлгийдүүлж байхдаа бөөн юм болж байгаа юм шаараа тэврээд унтана л гэнэ, жижиг том болгож өг л гэнэ, хөзрөө бүгдийг нь хайрцагтай сугандаа хавчуулаад унтана л гэнэ, муухай дуулж байна гоё дуул л гэнэ гэсээр байгаад олимпийн алтан цомоо авчиж байгаан. Аавыгаа ч бүтэн цаг гаруй шоглоод авжигам даа. 

Sunday, March 23, 2014

Цэвэр агаарт

Сандэй. Ээжийгээ ажилд нь хүргэж өгөхийн өмнө Бмаа, Байгаль бид 6 Чуканааг эх нялхаст очиж эргэнгээ шинээр мэндсэлсэн охин Еөөгий гурвыг харж баясчихаад анд найз Амраагаа аваад Городок уруу гэрээ шалгахаар явах зуур амгалангийн Оргил орж бууз авчихаад гарч явтал ангийн андууд болох Халиун нөхөр Ганаа, Баку, Нацагаа нартайгаа тааралдаж Цонжин Болдогт уулзахаар цаг товлоод хөдлөнгөө авсан буузаа замдаа идэнгээ явж байтал ядарсиймуу агаарт цохиулсиймуу яасийн бүү мэд хоёр үр минь нам унтлаа.

Гадаа ямар халуун байнаа нар шараад, цэвэр агаар ямар сайхан байнаа хүслээрээ амьсгалаад.

Эба анд эхнэр Насаатайгаа араас ирээд бөөнөөрөө Хайрын Бэлэг 2 амралтын газарт Нацагааг хүүхэд болон гэдсэн дэх үртэй нь үлдээнгээ хүүхдийн тоглоомын талбайд ханатал нь тоглуулж аваад голын эрэг дээр гоймон чанаж аваад байгалийн сайхныг бишрэн бишрэн долоо хоног өүр хүүхдүүддээ цэвэр агаар бэлэглэж байхаар тохироод явцгаалаа.

Гэртээ эргэх ирэх замдаа ээжийгээ ажлаас нь аваад явж байхад замын алжаалаа тайлан унтаж байсан үрс минь ээжийгээ машинд суусныг ч мэдэлгүй ирлээ.

Сайхан өдөр сайхан байлаа.

Явсан газар бүртээ патераа даруулж нүүрном дээр пост хийж хүмүүст харуулна.


Цэвэр агаар мандтугай. 

Saturday, March 22, 2014

Би Чукатай яримаар байна

Эхнэрийн сайн найз Чуканаа төрснийг саяхан нөхрөөс нь сонсоод найзуудад нь баярт мэдээг дуулгах даалгавар аваад хүмүүс уруу залгаад утсааа авахгүй болохоор нь мсж бичиж суунгаа Чуканаа аниа чинь хүүхэдтэй болсон байна гээд хэллээ. ХҮСЭЛЭЭ хүү маань ааваа би Чука аниатайгаа ярья л даа гээд баахан шаналгаад. За яахнуу юу гэж ярихнуу гэсэн чинь оройн мэнд би Өнөхүсэл байнаа чи хүүхэдтэй болциймуу гэж асууна гээд байх юм. Тэгээд тиймээ хүүхэдтэй болцон гэж хэлбэл яах юм бэ гэсэн чинь. Тэгвэл би Яагаад гэж асууна гэхийн. Ккк энэ хүүхдүүд үү. За дөнгөж төрсөн хүн чинь юу боллоо гэж чамтай ярьдагийн гэсэн чинь яринаа гэсээр байгаад залгууллаа. Харамсалтай нь авсангүй. Тэгсэн чинь тэгвэл хайртай нь ярья гэж авхийн. Хэн? Нөхөр нь үү? Ерөөлт ахтайгаа ярихиймуу гэсэн чинь тийн гээд, тэгэхээр нь юу гэж асуух гэж байгаан гэсэн чинь Чука хүүхэдтэй болциймуу гэж асууна гэлээ. Тэгээд тиймээ гэж хэлвэл юу гэж хэлэх юм гэсэн чинь манайд Палингоо байна аав нь байна ээж байна дүү нь байна гэж яриад л болоо тэхүү гээд гуйсаар байгаад залгууллаа даанч утсаа авсангүйээ. Чука яагаад ийм том гэдэстэй болсон юм бэ ээжээ? Яагаад хүүхэдтэй болсон юм бэ? Яаж хүүхэдтэй болсон юм бэ? Ерөөлт энэ 2 чинь бие биедээ хайртай тэгээд хайртай болохоор хүүхэдтэй болсон юм гэлээ. Гэрт нь очоод томоос том гэдсийг нь харж билээ.

Аавдаа хэлнэ дээ

Охин бид 2 орон дээр хамт хэвтээд юм ярьж байгаад гэнэт надад эрвээхэй эрвээхэй эргэлдэнхэн нисээрэй гэж дуу дуулж өглөө. Ааваа та одоо надад дуулаад өгөөч гэхээр нь эрвээхээй яасан хөөрхөн эрвээхэй вэ гээд уг аяыг нь зохиогоод дуулж гарлаа. Бишээ бишээ тэгж дуулдгүйм гээд л болиочээ л гэж байх юм. За гээд болилоо. Тэгээд дуу дуулаад өг гээд байхаар н сүүүүүүний үүүүүнэр шийийийийингэсээээээн сэвлэг дааааааайхтаааааааай... гээд дуулж байтал үгүйэээ унтахгүйеэээ гэхэр унтаа унт гэсэн чинь өөдөөс зөрөөөд байхааар унтъя гээд хэллээ. Үгүйээ гээд зөрөлдөөл тэгснээ гэнэт чамайг би аавдаа хэлнэ шүү гэдэг байгааа. Тэгсэн чинь өчигдөр орой батрүүмд 2 хүүхдээ авч орж ирээд за гурвуулаа шүдээ угаанаа, алив би оогий чинь түрхэж өгье гэхэд би өөрөө гээд түрхлээ агаагийнхаа сойзон дээр оо түрхэж өглөө тэгснээ намайг за ааваа одоо гэртээ харь гэдэг байгаа. Хахаха ухаандаа гэрэл асааж өгсөн юм чинь одоо хэрэггүй яв гэжигам шиг санагдсан. Гэртээ харь уу ккк өрөөнөөс гараа л гэж байгаа ухаантай.

Tuesday, March 11, 2014

Загас

Хүүгийнхээ төрсөн өдрөөр нь загас авч өгнө гэж амласан аав нь ээжийнх нь найзуудаар нь авхуулахаар болоод арван суматра аквариум авхууллаа. Үжин Хүсэлээ хоёрт мэдээж хэрэг энэ цоо шинэ зүйл байв. Халаагуурнийх нь дээд талд нь эргүүлдэг жижигхээн юм байдагийн градус тааруулдаг. Үжин тэрийг нь оролдоод 28 градус дээр тавьчиж 22 байх ёстой юм л даа. Тэгээд өглөө нь босоод харсан чинь бужигналдаад л загаснууд нь яг үсэрч гарахнээ, гараа дүрлээ маш халуун байв өө маая гоод. За тэгж мэгээд байж байсан чинь ааваа энэ загаснууд чинь яагаад алим идкү байган болоо гэцэн алимтай гараа загаснуудын байгаа аквариумд дурээстэй байдгийм да.


Санаатай хүүхэд

Өнөө өглөө бид 3 үлдээд ээж нь ажилдаа эртхэн явлаа. Хүсэлээ түрүүлж сэрээд хувцсыг нь өмсүүлж байтал Үжин сэрэв . Тэр бусад өдрүүдийг бодвол маш цоглог байв. Гэхдээ өчигдөр 2 цагаас унтсан. Тэгээд хувцсыг нь өмсүүлэх санааатай наашир гэтэл өөрөө хувцсаа өмсөнө гээд хошуу мошуу тээр тэр доор шаланд бараг наалдлаа. За тэгээ тэг өөрөө өмс гээд тэгэхлээр өмсөхгүй юм. Аав нь өмсүүлье гэхээр нөү гэх юм. 3-4мин тэгж бгаад гэнэт аав нь гадаа гараад хамт дэлгүүр оръё гэсэн чинь за гээд хүзүү сээрээр тэврээд л үнсээд л айхтар юмаа энэ хүүхдүүд.

Sunday, March 9, 2014

Уйланхай Хүсэлээ

Хүү маань 4 нас хүрээд яг 7 хонож байна. Гэтэл тэр маш уйланхай байна. Загнаагүй, зэмлээ ч үгүй байхад уйлна. Жишээ нь дүү нь юмыг н булаавал уйлна. Өөрөө нэг зүйл хийх гэж байгаад чадахгүй бол уйлна. Эээжээсээ эсвэл хэн нэгнээс үгүй гэсэн хариулт сонсвол шууд л уйлна. За уйлдаг насан дээрээ явж байнаа гэж ойлгож байна. Гэхдээ уйлахдаа чин сэтгэлээсээ, 4 жилийн турш тэжээсэн хар сувдан добрмэн нохой нь үхсэн юм шиг, аль эсвэл 10.000$-оо хүнд хулхидуулаад пассвордоо бээжингийн хар зах дээр алга болгосон хүн шиг уйлна гээч. Хамар нь улайна, нуднээс нь нулимс гарна бөөн бөөн унана, нүүр ярвайна, гар нь хамар амны хөндий хавиар эргэлдэнэ, толгой 75° бөхийгөөстэй, хааяадаа дээшээ харна. За хэдий болтол ингэж үргэлжлэхийг нь сайн мэдэхгүй юм. Хааяадаа дүү нь ирээд битгий уйлаачдээ Өнөхүсэлээ гэж аргадах юм. Дүүгээсээ долоон дор яахлээрээ ингэж нус нулимсандаа хутгалдтал уйлдаг байнаа гэж эцэгийн бодлоор бодох юм. Ээж нь бол хая хая тэгж л байг гээд орхих юм. Би бол яахаа ч мэдэхгүй шаналах юм. Ирэх жил цэрэгт явуулдиймуу яадгийн билээ ч гэж бодогдох юм. Хааяааа уур хүрээд загначих юм. Ээж нь хүү н уйлахаа түрүүнд аав нь загнахаа түрүүнд тавицгаах юм гэх юм. Ккк Усан нүдэн ханхүү шиг л байх юм даа.