2 хоногийн өмнө 2 сайхан үрээ өлзийт хороолол руу явуулахаар болж Огоод хүргэж өгөхөөр явж байх зам зуур хотын түгжрэлд нам зогсоно. 2 найз маань машинаараа үйлчлэн хамт явлаа. Аминааг гэрээс нь аваад 10р хороолол руу гэлдэрнэ. Гэрлэн дохион дээр зогсоод хүлээж байтал хажуугийн машинаас нэгэн хүүхэн намайг таньдаг мэт харна. Би ч гайхан харлаа. Охин маань өвөр дээр минь сууж байсан бөгөөд миний нүүрийг өөр тийш нь чиглүүлэн: "Ааваа та өөр тийшээ хар л даа, битгий энэ хүн рүү хараад бай!" гээд шууд цонхоо хаалаа.
-Миний охин чинь аавыгаа харамлаад харамлаад байгаа юм уу даа? гэхэд хацар нүүр нь час улайж хошуугаа доош унжуулан 2 гараа ачин хурааж дуугаа хураалаа. Хараваас харамлан хардаж байгаа нь илт байлаа. Хөөрхөн өхөөрдөм тэр хошууг нь ээ, хараад байхнээ их л шөмбийх юм. Хайр хүргэм харцыг чинь хараад баймаар шүү хонгор үр минь. Бид хэд машигаар нэг инээдэм болж улам бүүр ичээнэ. Хүзүүгээр нь тэврэн аваад, аавтайгаа уулзахгүй 7-10 хонох байжээж, одоо ингээд салах гэж байгаам чинь аавыгаа энэ хэсэгхээн хугацаанд тэврээч тэгэхүү гэж гуйлаа. Алаг нүдээ бүлтэлзүүлэн хүзүүгээр минь тэврэн авлаа. Хайртай үрээ тэврэн мишээж аз жаргалд умбанаа.