Өнөөдөр эхнэр бид 2-ын хуримаа хийсний 4жилийн ойн баярын өдөр. Хорвоо дээрхи ховорхон олдсон хайрт хань минь, гэрийг минь нараар гийсэн гэргий минь, халамж хайраа харамгүй зориулсан энхрий ялдам хонгор минь, нөхөр хэмээх эх нэр зүүж гэрийн тэргүүнээ болгосон эхнэр минь, унаж бүдэрч явахад минь ухаарлын үгээ, баярлаж хөөрч явахад минь баярын үгсээ харамгүй хайрлаж байдаг бүсгүй минь, 2 хөөрхөн үрийн минь ээж болсон хайрт минь чамдаа амьдралынхаа 4н жилийг наддаа зориулсанд баярлаж ойн баярын мэндийг хүргэе!
Бизнессийн алтан хамтрагч Жектэйгээ нийлж бошинз нэртэй даашинзны дэлгүүрээ нээгээд удаагүй байгаа ээж нь ойрдоо маш их ажилтай их л ядарч байгаа болохоор орой эрт унтах юм. Өнөөдөр аав нь торт аваад хүүхдүүдтэйгээ ширээ тойруулан суугаад өнөөдөр ээж аав 2-ынх нь хуримаа хийсний 4-н жилийн ойн баяр болж байгаа юм шүү, тийм болохоор торт задлаж байгаа юм. Ээждээ баяр хүргэе гээд бид 3 алга нижигнүүлэн ташлаа. Аавдаан бас баяр хүргэлээ. Миний гэр бүлд хүүхэд нь болж төрсөн алдрай бяцхан үрс минь болох хүүдээ мөн охиндоо баяр хүргэж алга ташлаа. Ойн баярын Батбайгаль бэйкерийгийн торт амттай сайхан байлаа. Аав нь оройн хоол хийж тортоо охин нь малалсаар ээжийгээ хүлээлээ. Ээж нь ажилаа тарж ирээд гэрээр нар цацрах шиг боллоо. Нар зөвхөн манай гэрт л ганцхан байгаам шиг баярлацгааж юун тэр хоол моол тортоо идэх цаг боллоо, гоё доо гоё доо, YES гэж ирээд л чармай нүцгэн 2 ой 8сартай бүсгүй нүүрэн дээрээ аз жаргалын мишээл тодруулан, нүднийхээ харыг авч тортны зурагаар сольж харваас бүх хүнийг тортоор төсөөлөн харж байгаа нь мэдэгдэж инээд хөөр баяраар бялхан дүүрч үсэрч цовхцон байх юм. Нүүрээ угааж хоолоо идсэн хүүүхдэд торт өгнө шүү, гэж ээж нь хэллээ. Хоолноосоо нэг халбагадчаад зөвхөн торт руугаа л харна. Аргагүй л дээ бүтэн 3 цаг ээжийгээ иртэл нь хүлээсэн. Хаая хаая ааваа би торт идэж болох уу гэж асууна. Ээжийгээ ирэхээр нь хамтдаа идье гэхэд тэгвэл ааваа би тортноосоо амсаж болох уу л гэнэ. За тэгээ тэг гэхэд амсана. Байн байн ярина. Үгүй ээ миний охион ээжийгээ хүлээнээ за юу. Хүлээхгүй бол ээж нь ирээд гомдоно гэхэд, тэгвэл би чамд гомдлоо шүү за юу гээд л уйлна. Уйлахдаа хулгайн нүдээр, нүднийхээ булангаар над руу сэм сэм харна, уруул нь өмөгнөж ирээд л уйлна. Хараагүй дүр исгэж хийж байсан юмаа хийхэд хэсэг уйлж байгаад яваад өгнө. Хаха зальтай хүүхэд.
Өвдсөн ч, өтөлсөн ч, баярласан ч, гунисан ч, мөнгөтэй ч, мөнгөгүй ч, баян ч, ядуу ч амьдралын ямар ч үед чамтайгаа хамт өвөө эмээ болтлоо хамт байж зэрэг нэг өдөр нас баръя. Нэг нь үлдээд яахав, ганцаардна шд. Хэ Хэ.
************* I ******* L *** O *** V*** E ********* Y *** O *** U *** ! **************
***************************** МИНИЙ НАРХААН **********************************
No comments:
Post a Comment