Өнө-Үжин өнөөдөр цэцэрлэг дээрээ баасан байна. Шатаар өгсөөд цэцэрлэгийнхээ дээвэр дээр нь гарч байгаад өмдөндөө баасан байна.
Орой ажилаа тараад очоод авах гэтэл тэр өмсөх хувцасгүй унтлагынхаа хувцастай байлаа.
Бид 3 гадуур наймаа хийж яваа ээжийгээ хүлээнгээ цэцэрлэгийн хажуу талын дэлгүүр орж бамбарууштай печень ундаа аваад хүүхдийн тоглоомын талбай орж гулсуур дээр гулгалаа.
1-р хорооллын арын цэцэрлэгт явдаг байлаа. Энэ өдрүүдэд миний хайр нь та нарын ээж БОШИНЗ нэртэй платьены онлайн дэлгүүр нээж гадуур наймаа хийдэг боллоо. Мэдээж ажлынхаа хажуугаар шүү хүүхдүүд минь. Энэ жилдээ багтаагаад 50 платьетай болох гэсэн түүний мөрөөдөл нь найз нөхөд эргэн тойрныхоо хүмүүст чанартай, өнгө үзэмж, загвар сайтай брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр АНУ, Англи зэрэг улсуудаас онлайнаар захиалан авчирч нийлүүлэх нь бяцхан бизнесс болон хувирсанд хоббигоороо ирээдүйд өөрийн дэлгүүртэй болох бүүр цаашлаад MALL-той болох сайхан боломж нээгдэж байна.
Түүний хобби надад таалагддаг. Харин охины минь өмдөндөө баасан үйлдэл надад таалагдаагүй шүү хэхэ.
No comments:
Post a Comment