Monday, May 26, 2014
Genet sanaw
Өнөөдөр өрөөндөө ширээнийхээ ард сууж байгаад гэнэт 2 үрээ маш ихээр саналаа. Яагаад тэгсэнээ огт мэдэхгүй гэнэт цээжээр хөндий оргиж нүдэнд нулимс цийлэгнэж огшоод л явчихлаа. Ээж рүү нь ярьж багш руу яриад эсэн мэнд байгаа эсэхийн талаар асуугаад өгөхийг гуйлаа.
Tuesday, May 20, 2014
Билгүүн Ундарга цэцэрлэгийн Эрдмийн баяр Хүүхдийн Найрамдал зусланд
Охин маань хоороор долуулаа дуу дууллаа, хошуу нь шөмбийчөөд микрофон яг урд нь байсан болохоор охиний маань л дуу хадаад байлаа. Бараг ганцаараа дуулж байгаа юм шиг л. 2 микрофоны 1нь ажиллахгүй байсан. 7хүүхдээс хамгийн бага нь миний охин байв. Төрийн дуулал дуулахдаа цээжин дээрээ гараа барьж байгаад л бөөнөөрөө дууллаа даа.
Хүү маань харин олон улсын жүжигчдийн мэндчилгээнд оролцохдоо хятад хүү болов. Цагаан ултай цагаан шаахай, улаан бананан өмд, эрээн мираан цамц, нарны конусан сүрлэн малгай дугтруулж ая явахад урагш хойшоо хөнгөн гүйж байгаа нь яг л дүрдээ орж сайн жүжиглэж чадлаа.
Эцэг эхийн буухиа тэмцээнд аав нь орсон боловч жинхэнэ баг аллаа. Би маш удаан байж багийг хойш нь татаж хугацаа алдаж, муу байлаа.
Гэтэл хүү маань:"Ааваа Та сайн байсан шүү!" гэж урамшууллаа. Би сэтгэлээр унасан ч хүү маань намайг үнэхээр тайвшрууллаа.
Хүү маань харин олон улсын жүжигчдийн мэндчилгээнд оролцохдоо хятад хүү болов. Цагаан ултай цагаан шаахай, улаан бананан өмд, эрээн мираан цамц, нарны конусан сүрлэн малгай дугтруулж ая явахад урагш хойшоо хөнгөн гүйж байгаа нь яг л дүрдээ орж сайн жүжиглэж чадлаа.
Эцэг эхийн буухиа тэмцээнд аав нь орсон боловч жинхэнэ баг аллаа. Би маш удаан байж багийг хойш нь татаж хугацаа алдаж, муу байлаа.
Гэтэл хүү маань:"Ааваа Та сайн байсан шүү!" гэж урамшууллаа. Би сэтгэлээр унасан ч хүү маань намайг үнэхээр тайвшрууллаа.
Sunday, May 4, 2014
Орилоо аав байхыг хүсэхгүй байна
Аав нь өөрийгөө засах болноо. Аав нь чам руугаа орилмооргүй байна. Чамайг буруу зүйл хийх үед чинь миний уур хүрч би орилдог. Хөөөөе болиоч дүүгээ битгий орилуулаад бай! Хүүүүе чи яагаад наадахаараа оролдоод байгаа юм бэ? Хаааая чи чинь наад тарагаа асгахаа боль! Дуугүй бол яг одоо уйлахаа боль! Чи яг намайг дуурайж өсөж байна хүү минь, чи дүүгээ чиний тоглоомыг булааж авах үед хөөөөөе Өнө-Үжэээн наадахаа надаа өг гээд л... Би мэдэхгүй байна яагаад энэ бүхэн ийм болоод эргэчихвээ? Би ийм байгаагүй шүү дээ. Амьдралын нугачаа гэх үү, ажлын стресс гэх үү, мөнгөний асуудал гэх үү, юунаас болж би ийм ууртай болоод байгаа юм болоо. Бурхан минь та надад биеээ захирах хүч чадлыг өгсөн билээ. Яг үүн дээр л би уурлахдаа удаан байх ёстой. Хүү минь чи минь хэзээ нэгэн цагт яг аав шигээ нөхцөл байдалд орвол уурлахдаа удаан байгтун. Дотроо стоп гэж хэлээд уурлахаасаа урьтаж бодоорой. Чиний хамгийн хайртай хүмүүсийн нэг бяцхан алдаа хийжээ. 2500Төгрөгний үнэтэй тарагийг шалан дээр мэлийтэл асгачихжээ. Таг нь гүйцэд таглагдаагүй байсан тул санамсаргүй тэр асгачихлаа. Юунд нь ингэж ууралдаг байнаа. Санамсаргүй байдалд нь уу? Аль эсвэл эмээгийнх нь хүч хөдөлмөр гаргаж олсон 2500төгрөгөнд нь болоод уу? Аль эсвэл асгасан тарагийг цэвэрлэх ёстой болж байгаад уу? Мэдэхгүй ээ би яагаад юунаас болоод аймшигтай муухайгаар уурлаж мангас шиг харцаар чамайг харж загнаж, орилсоныгоо огт мэдэхгүй байна. Би ууртай хүн биш хонь шиг дөлгөөн хүн. Би өвчтэй хүн. Энэ магадгүй миний өвчнөөс болж байгаа юм болов уу. Олон хүмүүс цаг хугацааг ухарааж болдогсон бол хэсэгхээн хугацааг ухраагаад маш алдаатай шийдвэрүүдээ, буруу хийсэн зүйлсээ, тооцоолж чадаагүй үйлдэлээ засах байсан байх. Яг үүн шиг надад хэд хэдэн засах зүйлс байгаа ч энэ хэзээ ч боломжгүй зүйл юм. Энэ бол дэмий хоосон зүйл. Шинэхэн авсан машины гялалзсан лакан дээр нь атверткаар "Ааваа би чамд хайртай!" гэсэн бичигийг биш машин дээр зурж байхыг хараад гарыг нь хугартал нь цохиод үхэхээс наагуур харамссан аав шиг байхыг би хүсэхгүй байна. Энэ бол тэнэглэл. Би ууртай, орилоо, тэнэг аав байхыг огт хүсэхгүй байна. Гэвч яагаад би ууралдаг байнаа? Хэрэв ээ хүүхдүүд нь ямар ч буруу зүйл хийхгүй, орилолдож гүйхгүй, бие биетэйгээ тоглоомоо булаацалдахгүй, ааваа хамт тоглоё л доо гэж гуйхгүй, аавынхаа үгнээс огт гарахгүй, маш томоотой байгаал, ямар өрнөл, ямар ч асуудалгүй байгаад л байвал яах байсан болоо. Хэрэв тийм байсан энэ гэр бүл биш байсан байх. Жижиг ч бай том ч бай ямар ч асуудал гэр бүлд байхгүй бол яах байсан бэ? Энэ асуудал гэдэг зүйл гэр бүлд байжээж гэр бүл байдаг байх, тийм үү? Асуудалгүй гэр бүл гэж байхгүй байх аа...
Аав нь засарнаа. Аав нь сайн аав болох болноо миний хүү. Магадгүй би чамайг дүүтэй учираас чи бол том агаа гэж хэлээд чамайгаа их томоор төсөөлж бодоод байгаа байх. Чи минь дөрөвхөн настай шүү дээ. Аав нь үнэхээр буруу зүйл хийж байсанаа ойлголоо. Аавыгаа уучлаарай! Би чинь чамдаа маш их хайртай шүү дээ. Чи минь миний бахархал шүү!
Унтаахай
Чи минь яг одоо унтаж байна. Ирэх 7 хоногт бид чиний дайхыг үргээнэ. Буурай эмээ Даада буурай өвөө Бизъя, эмээ өвөө, Огоо Гансүх өвөө, Болдоо ах Шагай аниа Паалий Оюука аниа болон бусад ах эгч нар нь ирж чиний минь сөөвгөр хэдэн үсийг чинь хөндөх болно. Охин минь өглөө босохдоо нойр дутуу байвал ааш муутай сэрдэг. Цагийн өмнө аав нь чамайг орондоо шээчих вий гэж бодоод сэрээж тосч шээлэглээ.
Унтах ч сайхан шүү! Аав нь буцаад охиныхоо насанд очоод цэцэрлэгт явж өдөр 2 цаг нам унтаж, өглөө бүр, орой цэцэрлэгээ тарахдаа ээж ааваараа амттан авхуулж хоолоо хийлгэж, хувцсаа бас биеээ угаалгаж, тоглоомын талбайд тоглож, нусаа бас баачаад бөгсөө арчуулахыг бас ааваараа үүрүүлэхийг хүсэж байна шүү. Энэ зүйлүүд миний хувьд яг одоо мөрөөдөл болон хувирчээ. Хүүхэд насны богинохон амьдралыг би мөрөөдөж байна. Хурдан том болохсон тэгэх юм бол хүссэнээ хийнэ дээ гэж боддог байсан миний хүүхэд насны мөрөөдөлдөө аав нь хүрсэн. Харин би чам шиг эргээд болохсон гэсэн мөрөөдөлдөө аав нь одоо хэзээ ч хүрч чадахгүй ээ. Учир нь бүх зүйл цаг хугацаатай. Өнгөрснийг эргүүлж буцааж болдогсон бол хэзээ ч 2 дүүдээ гар хүрч зодохгүйгээр бүр асуудлыг шийдэхсэн гэж хүсэх юм. Хүү минь дүүгээ битгий өвтгөөрэй гэж хэлэх бүрдээ Шагайгаа санах юм. Би өөрөө ч бас ингэж цохидог байсандаа гэж бодох бүрдээ харамсах юм. Чи минь унтаж л байна. Одоо шөнийн 22 цаг болж байна. Чи унтаад 3цаг болж байна. Маргааш цэцэрлэгтээ эрт явах учираас сэрээлгүйгээр чамайгаа өглөө болтол унтуулчих юмсан. Сэрчих юм бол чи минь энэ хавиар гүйгэж харайгаад, тонгочиж гүйгээд аягүй бол шөнө 1 цаг болтол унтахгүй байх.
Аав нь чам шиг юу ч бодохгүй, юунд ч санаа зовохгүй нам унтах юмсан. Бүтэн 7 хоног ч хамаагүй нам унтчих юмсан. Унтаахй минь унтдаа унт. Сайхан амраарай!
Saturday, May 3, 2014
Шээстэй хүүхэд
Сүүлийн 3сарын турш Өнө-Үжин орондоо байнга шээх боллоо. Шөнө болгон шээнэ. Аргаа бараад памперс зүүлгэж унтуулахаар халуун байна гээд тайлчихна. Унтахынхаа өмнө заавал шингэн юм ууж байж унтана. Хааяадаа аз таарвал өглөө шээгээгүй босч ирнэ. Одоо бүр энэ 2настай бүсгүйн шээс бүүр үнэртэхээ болилоо. Үнэр нь анх хүрц үнэртээд байдаг байсан. Одоо бүр юу ч үнэргүй болоод бидэнд огт шээс үнэртэхгүй гаднаас орж ирсэн хүнд бол гэр тэр чигээрээ шээсний үнэр. Ойрын хүмүүс л танайхаас шээс үнэртээд байна шүү гэж хэллээ.
Өвөө эмээ 2ынх нь багсарч зуурсан шар тостой бор гурилтай ид шидийн хар даавуун бяцхан дэрийг өнөөдрөөс түрсикэн дотор нь давсаган дээр нь тавьж эхэллээ. Урьд нь аавыгаа хол байхад нь санахаараа 7 хоногтоо 2-3 удаа шээдэг байсан үе сайхан байжээ.
Thursday, May 1, 2014
Ээжгүй хэд хоног нусаа нь хацартаа наагаагүй өдрүүд
Эмнэлэгт хээвтээд хэд хоног гэртээ байхгүй. Өвөө эмээгийнхээ хайранд умбаж жаргалдаан ташуурч аавыгаа ажилаас нь ирэхэд уралдан гүйж ирдэг үрс нь байхгүй шүү. Кэкэ. 2Дахь өдөр нь ээж угаасаа байхгүй тул бид 3 хамгийн хурднаараа л хувцсаа өмсөж хамгийн хурднаараа л сэрж байхад чинь 18мин хоцроостой. Бид 3 нусаан хацартаа наагаагүй ч ээжийн үгүйд маргалдаастай. Охин минь чи юунд ингэтлээ намайг бухимдуулна вэ? Яг үнэндээ 4хоногийн өмнө бэлхийн нартай сайхан өдөр дуусч дэлхийн цаагуур нуугдсан нарыг эзгүйд хаврын сэрүүн салхи чамайг минь элбэн багахан дааруулахаад чиний минь хамарнаас шингэн нус гарч ханиад гэгчийн яршигийг тусчээ. Дэлгүүрт ороод чихэр авч өгөхгүй бол эндээс явахгүй гэж дэлгүүрийн өмнө өвдөглөж унахыг аав нь хараад ихэд гайхлаа. Маамуу сүү, Любяятово печенье авч өгөөд та 2ыгоо аваад бушуухан гэртээ орлоо. Бүтэн 30аад минут хаамтдаа дэлгүүр орж ччихэр авч идээд өшөө зөндөө олон ханиалгая л даа гэж уйллаа. Арай гэж аргадаад сүүг нь задлаж өгөхөд би энэ сүүг чинь уугаад даараад ханиалгавал яах юм бэ би энэний оронд чихэр авах байсан юм гэж хэлээд авдаг санаатай л үр шүү дээ. Хүсэлээ ааваа чи миний авъя гэсэн чоко пайийг авч өгөөгүй муухай за би тэрийг дүүдээ өгч улам их ханиалгахыг нь хармаар байсан юм гэж л байгаам шиг уйлсан даа хөөрхий.
Энрхий бяцхан үрс минь ээжийгээ байхгүйд аавыгаа бага сандраана шүү. Хацар дээрээ нустай огт гэрээсээн гарч болохгүй шүү хаха.
Үдшийн хэмнэл
Цаг хугацаа хайртай хүмүүстэйгээ хамт байхад дэндүү хурдан өнгөрөөд одох юм. Ээж нь чихний хэнгэрэгний мэс ажилбарт ороод одоогоор 2 хоног эмнэлэгт байгаа ч Өчигдөр оройг бид 3 хамтдаа зугаатай өнгөрүүллээ. Хоол идсэнийхээ дараа байлдаж тогоолоод, нуугдаж тоголлоо. Би 10 хүртэл тоолоод хэдий тэр 2ыг хаана нуугдсаныг гадарласан ч олохгүй байна, та 2 минь хаачив аа гэж баахан орилдог юм. Гэтэл нуугдсаных нь дараа хайж эхлэх гэж байтал хажуунаас үсэрч гарч ирээд ааваа би энд байна шүү гэдэг охин минь хайр хүргэччих юм. Тэгээд Хүсэлээ чи минь хаана байнаа гээд хайж байтал ааваа энд байна шүү гээд агаагаа барьж өгөөд агаагийнхаа уурыг дэлбэртэл нь хүргэлээ. Агаа нь маш их харамсаж чи яаж байгаа юм бэ ямар муухай юм бэ гээд л харц марцаа Үжингийн яг гуравын дунд нь чиглүүлж хараад цохих гэж дайрлаа. Би уурджуур нь орж хэд хэд цохиулаад авлаа. Хажуугаар нь миний уур хүрч татаж унамаар байдаг хүүгийнхээ уур харамсалыг хүндлээд серъёзный царайгаараа маск зүүж сэтгэл дотроо элэгээн хөшөөлөө. Ха ха ха. Үдэш болж унтах цаг болоод ороон засаж гэрлүүдээн унтраах гэтэл унтахгүй байх ямар нүх сүв арга чарга байна сүвэгчлэн олно. Ааваа гэрлээ унтраачихвал би айна шүү дээ. Битгий ай миний үрс аавтайгаа хамт байгаа юм чинь. Ааваа би ус ууя ам цаггаад байна. Ам цагаан хуулгана ирээд та 2т амттай сайхан хирам өгөх болноо. Гэнэт моторын дуу хангинаж мотор нь цохьсон портерийн дуу ам хамраа хослуулан дуу гаргаж эхлэнгүүт нээрээн л харангатаат байх вий гэж айгаад ус авччирч өглөө. Ааваа би жаахан л хүүхэлдэйн кино үзчихий тэгэх үү гэж хүү асууна. Азаар Том ба Жэрригийн анги гараад дундаа орж байна. За энэ ангийг үзээд унтана шүү гэж хэлээд дуусахаар нь унтраагаад айпадийг нь авч хураагаад орондоо орно. Ааваа чонын үлгэр яриад өгөөч гэрээр нь улаан маалгайтыг ярьж өгнө. Ааваа би одоо жаахан маамуу болъё намайг маамуу болгооч гээд хөнжлөөрөө өлгийдүүлж хэсэг халууцна. Бүүвэйн дуу аялж унтуулна. Заримдаа өөрөө өөрийгөө бүүвэйлэн түрүүлээд унтана шүү. Нүд рүү нь үлээж үзнэ, гараараа аажуухан иллэг хийнэ, унтуулах бүхий л аргаа үзнэ шүү. Та хоёр минь эрт унтахгүй бол өглөө босохдоо нойрмог, заримдаа маш ууртай муухай ааштай сэрээд Их Монгол улсын Их Эзэн Богд Чингисийн дүрд хувилж энэ хавийн хүнсний дэлгүүрүүдийн бүр барааг авахуулахаар их аян дайнд хавийн энгийн амгалан иргэдийг сандрааж зовооно.
Ээж нь байхгүй аав нь жаахан уййтгартай ч та 2той байхаар цаг нумнаас хүчтэй харвагдаж алс холыг гялс зорих юм даа.
Ээж нь байхгүй аав нь жаахан уййтгартай ч та 2той байхаар цаг нумнаас хүчтэй харвагдаж алс холыг гялс зорих юм даа.
Хогийг хогийн саванд нь
Аавын хөөрхөн охин чихэр, шоколад, печенье, сүү, ундаа идэж уусан бол хогоо хогийн саванд хийдэг юм шүү дээ хогийн саванд хийж байгаарай. "Ааваа май энийг хогийн саванд хийчих" гэж хэлэхэд нь тайлбарлаж гуйсан ч тэр хүлээн зөвшөөрсөнгүй надаар хаяюулах гээд байлаа. Тэгэхээр идсэн цэлцэгэнүүрийнхээ уутыг хогийн саванд яаж хаядагийг миний хүү дүүдээ заагаад гэж сургамжилж, миний мунадаг хүү шүү гэж урамшууллаа. "Өнө-Үжээн агаагийн дүү харжээ хогоо ингэж хаядаг юм" гээд яруу тодоор харууллаа. Тэр бол хатан хаан, учир нь эмээ өвөөгийнхөө хайрын шокноос хараахан гарч амжаагүй юм шиг байна. Эмээ өвөө 2 нь хоёр хоног цэцэрлэгээс нь авч дураар нь дургиулсан байх нь.
Subscribe to:
Posts (Atom)