Би ер нь яагаад ч юм өөрийгее хүүхэд байхаасаа л гэр бүлтэй болоод амьдрал зохиогоод их л амархан юм шиг бодож явлаа. Яг амьдрал дээр бодит байдал дээр хүнийг хүн болгох нь өөрөө маш том шинжлэх ухаан гэж бодож байна. Хүүхэд өсөж том болоод ямар мэргэжилтэй, хэн болох, ямар зан төлөв, ааш зантай, хүүхдүүдээ хэрхэн өсгөж сайн хүн болгох вэ гэдэгт санаа тавьдаг байх гэх мэт ирээдүйн бие даасан хүн** болгохол яг одоо цаг дээр байх энэ үе маш чухал юм байна гэж ойлгосон. Эцэг эх 2нь л хамгийн ойрын нөлөөлөгчид болох учир үнэхээрийн цэвэр тунгалаг шинэхэн бас маш ховор цаасан дээр тэдний амьдралыг бичиж эхлэх гэж байгаа учир байнга суралцах алдаа гаргахгүй байх естой юм шиг. Энэ том бас хэцүү шинжлэх ухааныг сурахад бас сургахад бүх л амьдралынхаа туршид л суралцдаг юм шиг байна. Амьдрал өөрөө багш нь юм шиг байна. Ээж аав эмээ өвөө ах эгч найз нөхөд хамтрагчид за тэгээд бүгд л шат шатны зөвлөгч нар. Ээдээ хүүхдүүд минь ээж чинь та 2ыг төрүүлэх гэж ямар их өвдөж байсан гэж бодож байна. Аав нь ээжийг чинь төрж байхад хажууд нь байж үзсэн. Өмнөөс нь өвдмөөр л байсан. Бас төрсний дараа та 2ыг минь хүн болгох их аянд ээж аав 2чинь хамтдаа мордсон доо. Хэцүү ч гэсэн маш амттай бас маш гайхамшигтай энэ амьдралын минь хэсэг мөч хором бүрт бид хайртай. Юугаар ч орлуулшгvй юутай ч зүйрлэмгүй гайхалтай сайхан үрс минь өдөр бүр өсөж торнин хүн болж байгааг чинь харах юутай сайхан бэ!
Ааваа би энд байна шүү, ааваа мяу мяу би муур байна шүү, уаага уаага би мэлхий болсон шүү, ааваа ааваа орон дээр хамтдаа үсрэе дөө, чи битгий яваач дээ, ааваа намайг үүрнэ тэ? Ааваа би чамд хайртай шүү, ааваа би чоно болж байгаад чамайг хазна шүү, ааваа ээжээ би том болоод охин болсон шүү, сайн яваарай,ааваа чи болгоомжтой яваарай, өдрийг сайхан өнгөрүүлээрэй, ааваа би чамайг ямар их санасан гээч, ааваа чи ямар муухай юм бэ, ааваа одоо нуугдаж тоглоё, надаа үлгэр яриад өгөөч, 2лаа хамт явииииилдооооо, би баалаа шүү, гошок аваад ирээч, өөрөө очоод авахгүй юу,би чадагүй байна шүү дээ чи аваад ирээч дээ, ааваа би айпэдээр чинь утсаар чинь тоглоё тэх үү, надаа зоомбий тавиад өгөөч, би маамуу нааш ир үзье л дее гэх мэтчилэн vг өгүүлбэрүүдийг хэлэх ярих бүрт яагаад миний баяр баясал хайр өхөөрдлийг төрүүлдэг байнаа гэж үргэлж гайхах юм.
Гайхалтай хүүхдүүд бас эгдүүтэй
No comments:
Post a Comment