Хүний амьдрал гайхалтай бөгөөд сонирхолтой, заримдаа гашуун, заримдаа ээдрээтэй, заримдаа маш амттай санагддаг. Бүүр заримдаа яах гэж энэ орчлонд хүн болж төрсөн, яах гэж энд ирсэн, юуны төлөө, яах гэж, яагаад энэ цаг үед, яагаад яг энд гэж асуух зүйлс ч гардаг юм байна. Зүүний сүвэгчээр тэмээг багтааж оруулахтай адил хүнээс хүн төрж амьдрал бий болдог байх. Олон давааны цаана амжилт байдаг шиг, олон амжилтын цаана ч уналт бас байж болдгийг сайн санаж яваарай миний хүүхдүүд. Хэзээ ч өөрийгөө ихд бүү бод, хэзээ ч өөрийгөө болсонд бүү бод, хэзээ ч өөрийгөө гүйцлээд бүү бод. Чи болоогүй байна. Энэ дөнгөж эхлэл гэж байнга бодож яв.
Амьдрал дөнгөж эхэлж байна.
Амьдрал
Амь