Friday, October 28, 2016

Запас

Бидэн 3 нь нэг өдөр дүнжингарав худалдааны төв амралтын өдрөөр орж хавар намрын гутал авахаар явлаа. Гуталаа ч авлаа, бас бус юм ч авлаа. Харин миний хүү баландаа ЗАПАС авахуулахаа мартсангүй сануулаад авахууллаа. Дүү нь асууж байна:

- Ааваа энэ балны запасаар яадаг юм бэ?
-Бал нь дуусахаар запасаа хийдэг юм. Балныхаа гэрийг нь дахин дахин ашиглах боломжтой мөнгөө хэмнэж байгаа юм даа. Гэж аав нь хариуллаа.

Бүдээрээ л хэрэгтэй зүйлсээ авцгааж башийсаар Хүннү Моол руу тоголохоор явцгаалаа.

Амьдрал, түүний сонин хачин, сайн муутай танилцаж эхэлж байгаа энэ 2 бяцхан үрс ааваасаа ээжээсээ эмээ өвөө нараасаа элдвийн л сонирхолтой асуултууд асууж хөх инээд хүргэнэ шүү. Коридорын гэрэл шатаад Паалийг гэрлийн запас ламп авахуулахаар гаргахад Жизээль асууна:

-Хүүе ааваа таны авч өгсөн ЗАПАСнууд дуусаагүй байгаа шүү дээ надад запас аваад хэрэггүйээ гэлээ.
-Аав нь хүүдээ балны ЗАПАС авах гээгүй ээ гэрлийн ЗАПАС авахуулах гэж байгаа юм шүү дээ.
-ХАХА ЗАПАС гэдэг чинь нөөц гэсэн үг юм миний дүү, гэж ПААЛИНГОО хэллээ.

-Зөвхөн балны ЗАПАСЫГ хэлдэггүй юм аа миний хүү. Нөөц болгоныг ЗАПАС гэнэ. Хадгалж байгаа нөөцүүд. Ахд нь хэлсэн үгсийг анхааралтай сайн сонссон дүү нь үргэлж хамтдаа суралцнаа.

Thursday, October 27, 2016

Цагаан платье

         Цэцэрлэгийнхээ найрал дууны ангид ороод Тагтааны дуу Хоороор дуулахаар болж цагаан платье,цагаан туфли, цагаан үсний боолт хэрэг болоод юмнуудаа бэлдээд өнөө өглөө багшдаа үзүүлэхээр аваад явлаа. Дуу хөгжмийн багш нь сувдан цагаан биш цасан цагааныг өмсөх тул энэ болохгүй гэлээ. Бид 2 запасанд дахин нэгийг авч явсан ч өнгөө алдсан байна гэж бас л гологдлоо. Аав нь харин платьний эрэлд гарлаа. Цагаан туфли авсан чинь 25 размерийг аваад багадуулчихлаа. Аавын гүнж нь том болж байгаа юм байна шүү. Томдсон гутал бас авч болохгүй гэж бодож байна шүү. Багаасаа томдсон гутал өмсөөд байвал том болоод 37 биш 38 размерын гутал өмсдөг бочихвол таарах гутал олдохгүй дэмий хэрэг болно. Энэ жил нэг размер томыг авчихья ирэх жил яг таарна гэдэг бол буруу зүйл. Эмэгтэй хүний хөл том байх муухай шүү дээ. Над өчигдөр утсаар яриад л заавал өнөөдөр авна шүү дээ ааваа цагаан үсний боолт гээд байхаар нь Sunday Plaza орж авсан чинь 11р сарын 15нд хэрэг болохоор байжээ. 

         Манай дуу хөгжмийн багш төлбөрөө 2 сар төлөөгүй тул төлбөрөө төл гээд байгаа ааваа. Хоёулаа маргааш амжуулах ажил их байгаа шүү ааваа гэсний дагуу өнөөдөр ажилуудаа амжууллаа. Аав нь агаагийнх нь сургууль дээр нь очиж цаасны цавуу бас хүргэж өгсөн. Миний хүүгийн цавуу нь дуусаад аавдаа захиад байсан юм. Зүрх жаахан өвдөөд тариагаа хийлгэхээр явж байна. Юутай ч зүйрлэмгүй миний 2 эрдэнэ нь үнэхээр өхөөрдөм бас их ухаалаг шүү. Ээж аав 2 нь 2 сайхан үрдээ маш их хайртай шүү. 

Thursday, October 13, 2016

АЛТАН НАМАР

         Цэцэрлэгээрээ алтан намар хийдэг уламжлал тогтсон улсын цэцэрлэгүүдийн энэхүү үйл ажиллагаанд би хэзээ ч оролцож байгаагүйдээ харамссан юм. Өнгөрсөн жил Хүү маань цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, охин маань ахлах бүлэгт байсан болохоор хоёул явах ёстой байсан учир эмээ өвөө 2 хамт явцгаасан юм. Эмээ өвөө 2 нь солонгос улсыг зорихоор болоод энэ удаад Шагайг явуулахаар ярилцсан ч охин маань заавал аавтайгаа хамт явна гэсээр байгаад аав нь хамт явлаа. Ангийн найзууд болох Мэндээ, Хүслэн, Азаа нартайгаа хамтдаа сууж баяр жаргалаар дүүрэн инээд хөөрөөр цалгин явцгаалаа. аав нь машинтайгаа араас нь дагаад л явлаа. Ээжийнх нь ажилгүйдлийн тэтгэмжийг авахын тулд аав нь налайх дүүрэн рүү явах ажилтай болсон мөн маш их ажилтай захирал маань ажилдаа ир гээд залгаад байгаа учираас өдрийн цайгаа уучаад үдээс хойш явлаа. 2 багшид нь сайн захиж үлдээгээд Мэндээгийн эгч Отгоод маш сайн хэлээд явлаа. Миний хөөрхөн охин өдрийг сайхан өнгөрүүлээрэй аав нь хайртай шүү, гээд явлаа.

        Орой 8цаг өнгөрөөгөөд тосож авалаа. Маш сэтгэл хангалуун жаргалтай охид хөвгүүд 8999 дугаартай VIP автобуснаас бууцгаалаа. Аав ээжүүд нь халаалттай бууцгаагаад ааыг нь торголоо. Хэхэ. Ангидаа орцгоогоод дахин үргэлжлүүллээ. Хөгшин залуугүй л хөгжилтэй сайхан яриа өрнүүлж сайхан цагийг өнгөрүүлсэн юм. 

       Ангийн аав ээжүүдийн Фэйсбүүк хаягуудыг нь цуглуулж ангийн Грүп нээхээр боллоо. Зураг бичлэг хөгжилтэй явдлуудыг грүпдээ тавьж байхаар боллоо.

Ангийн найзуудтайгаа, цэцэрлэгийн нөхөдтэйгээ
Алтан намар тэмдэглэхээр явсан тэр нэгэн өдөр
Аавыгаа дагуулаад явсандаа би баярладаг
Аваад явнаа таныг заавал, Шагай аниатай явахгүй ээ

Ааваа гоё газар байна, би танд хэлсэн л биздээ
Алив хоёулаа сэлфий хийе, энд бас нэг авахуулчихъя
Ахиад ирэх биш дээ энд бид, ирэх хавар төгсчихнө
Алиахан бага насны минь дурсамжтай сайхан мөчүүдтэй

Аав ээж 2 минь хамт байсанд агаа бид 2 баяртай байдаг,
Алдрайхан бага насны минь алтан мөчүүдэд
Андууралгүй, эндүүрэлгүй, марталгүй заавал хамт байгаач
Ааваа ааваа та надад үлгэр уншаад өгөөч, 

Алтан загасны үлгэрийг ахин дахин ярисан ч 
Аав таныг ярьж байхад, юу ярихыг чинь мэдсэн хэрнээ
Агаа бид 2 хэзээ ч уйддаггүй юм шүү дээ, 
Алтан намартаа явлаа, найзуудтайгаа гоё байсаан ааваа

Ахиад баймаар л байсан шүү, Давагсүндэл яваагүй ээ
Андуураад нэг хөвгүүнийг араас нь би татах даа
Ааан чи яасан орой ирдэг юм бэ айн, гэхэд эргэж харахад нь 
Андуурсан байлаа би түүнийгээ, санаа алдчихаад хартал

Аав минь харин хажууд зураг авъя, алив наашаа хараадах гэлээ
Ангийн найз Мэндээтэйгээ хөгжилдөн баясаж
Азаа найзтайгаа хөөцөлдөн гүйх минь юутай жаргалтай вэ
Аяаа миний бага нас, яасан хурдан өнгөрснийг хожим ухаарах байхдаа

Адтай, сэргэлэн алиахан бяцхан охин Өнө-Үжин би
Аав ээж, эмээ өвөө, Огоогийн хайртай үр нь би
Агаатайгаа хааяа тоглоомоо булаацалддаг ч хайртай шүү дээ би 
Алтан намар сайхан байлаа, аятайхан гэгч нь амраад ирлээ ээжээ хэхэ


Tuesday, October 4, 2016

ХАТСАН БААСтай Тулалдав

         Ажилаа тараад гэр лүүгээ яаравчлан давхиж явах замдаа эхнэртэйгээ ярилцаж байх зуураа Охины минь БААС нь хатсаныг мэдсэн байлаа. Захисан хүнсний бүтээгдэхүүнүүдээ дэлгүүрээс авчихаад гэр лүүгээ орж явтал Зулаа залган Үжингийн гэдэс өвдөөд байгаа тухай мэдээ ирлээ. Гэртээ яаран ортол нүдээ бүлцийтэл уйлчихсан горшокон дээр сууж байв.

-Ааваа гэдэс өвдөөд байна, ийн ийн
-Алив аав нь хараадахъя, яг юу болсон бэ?
-Миний баас хатсан гарагхгүй байна.
-Хммм за алив дүлдээ,
-Ааваа Үжин баасан уу? гэж Жисээль асууна, хаха
-Дүлээд юу ч гарахгүй байна аа ийн ийн
-За тэгвэл түргэн дуудъя, байна уу 103 уу? 4н настай, өтгөн нь хатсан, хүүхдийн, утас нь...
-Ийн ийн ийн
-За аав нь гараад КЛИЗМ аваад ирье
-Ааваа та гүйгээд яваарай.
-Ааваа Үжин баасан уу? гэж Жисээль асууна, хаха
-За  тэгнээ, гялс гарчихаад ирье,

          Аптек орж бургуй, вазелин аваад орж ирлээ. Уйлсаар л байлаа. бүлээн ус бөгс рүү нь бургүйдаад гарсангүй. Сүүлдээ бөгснийх нь нүхнээс нь зухуйсан бааснаас нь бага багаар имтлэн хуруугаараа авлаа. Маш хатуу юм гээч. Аймшигтай өвдөлт мэдэрч байгааг аав нь мэдсээн. За дахин нэр бургүйдаад аавтайгаа хамт дүлэхээр боллоо. Горшок биш суултуур дээр сууж байгаад хамтдаа Нэг Хооооёрын Гуравааааа гээд хүчилнэ шүү за. Гарахгүй байгаа учираас тосон клизм тавихаар боллоо. Клизмыг тавиад доор хаяж 5-10мин болгоно шүү гэж 103-ын эрэгтэй эмч хэллээ. Харин 19001908 дугаарын Эрүүл мэндийн лавлах клизмээ шахаад шууд өтгөнөө гадагшлуулаарай гэлээ. ХА-ХА
Хүүхдийн түргэн тосон клизм тавихыг зөвөллөө.

-Ааваа баамаар санагдаад байна.
-5-10мин болох ёстой, жаахан хүлээчих миний охин,
-Баамаар байнаа, яах уу ааваа?
-За за алив явъя
-Ааваа Үжин баасан уу? гэж Жисээль асууна, хаха

        Шингэн нь гараад өтгөн нөгөө хатуу хэсэг чинь яг ДАН хийгээд гарч багтахгүй гацлаа шүү. Арга мухардаад OMG гээд ахиад дүлээд бай миний охин гэлээ. Ааваа гарахгүй байнаа яах юм бэ. За аав нь нэг юм бодъё. Хоёулаа жаахан амарч байгаад дахиад нэг дүлээд үзье. Одоо бөгсөө угаачаад явж амар. Эвий дээ унтаад өглөө. Орыг нь засаад оруулах гэтэл сэрлээ. Ааваа би одоо ядрахгүй байна. ХЭХЭ.

-Ааваа би танд даалгавар өгөхөөр боллоо шүү анхааралтай сонс.
-За тэгээ тэг миний охин
-Та гал тогоонд ороод хоолоо идчээд миний цэцэрлэгтээ өмсөх хувцсыг бэлдчээд эмийг маань авчраад уулга. За хурдан яваарай хийх юм их байна шүү! (Ёо яасан хөөрхөн юм бэ аавын охин нь, бүүр хайр хүргэчихийн)
-За боссоо

        Охиныхоо өгсөн даалгаваруудаа биелүүлчихээд охин дээрээ ирээд үлгэр уншуулах уу гэж асуухад Ногуныг уншуулмаар байна, Ойрд уншаагүй юм байна гэлээ. Тэгс ингэсгээд байж байтал Ааваа би шээлээ гээд босоод гүйлээ.

-Ааваа миний баас гарчихлаа. хэхэ гээд инээлээ
-Алив хараадахъя, ВААВ л даа за сайн байна миний охин мунадаг шүү.
-Ааваа би өөрөө дүлээл гаргацан
-Мхм миний бяцхан охин чинь мунадаг байна, хайртай шүү, одоо бүгдээрээ үлгэр уншиж тэмдэглэе. Ахиж миний охин чихэр шоколад идэхгүй гэж амал. Аавынх нь мөнгө дууссан ааваараа юм авахуулахгүй шүү за.
-За ааваа ойлголоо доо.

Ингээд нэг үдшийн  2цаг 45минутыг охин бид 2 ХАТСАН бааснуудыг гаргах тулаанд оролцоод ялсан юмдаг.