Friday, August 21, 2015

Том болж байна

         Та 2минь ямар хурдан том болж байнаа.

         Аав нь ойрдоо маш их ажилтай та 2тойгоо тоглох ч завгүй байгааг минь сайн ойлгоно гэж найдаж байна. Ирээдүйд 2 сайхан үрээ сайн боловсрол эзэмшүүлж сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд аавд нь өнөөдөр ажилаа сайн хийх шаардлага байгаа. Аав нь та 3таа ямар их хайртайг сайн мэдэж байгаа байхаа. Ээж нь чихний мэс засалд ороод толгойндоо боолттой байгаа. Аав нь та 2-ынхоо ярьж сэтгэж мөн гаргаж байгаа үйлдлээр чинь ямар хурдан том болж байгааг анзаарсан. Нэг л мэдэхэд аав нь 40нас хүрчихсэн, нэг л мэдэхэд та 2 минь том хүн болчихсон байхыг сая би анзаарч хараад за одоо яах вэ гэсэн асуултгүйгээр амьдрахыг хүсэж байгаа учираас аав нь өөрийнхөө хийх ёстой зүйлсээ та 3ынхаа төлөө хамгийн сайнаараа хийх болно. Нэг л мэдэхэд гэдэг ухагдахуун миний бидний амьдралд байхгүй байгаасай гэж би хүсэж байгаа. Хэсэг хугацаанд энд юм бичилгүй жаахан тоосонд даруулсан байсныг сая арчиж зүлгээд өглөө. Ирэх жил агаа нь 1-р ангид орно шүү дээ. Өнөөдөр ээж чинь над руу утсаар яриад хүүхдүүдээ цэцэрлэгт бүргүүлэе гэж хэлсэн. Охиноо нэг анги алгасуулмаар байна. Хүүгийн маань хувьд цэцэрлэгт явж буй сүүлийн жил шүү. хэхэ

        Аав нь хүүхдүүдийнхээ амьдралынх нь сайхан мөч бүхэнтэй нь үргэлж хамт байх болно.